Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Катафаст 50мг №21

Үнэ

17500 ₮
Насанд хүрэгсдэд эхлээд хоногт 100-150мг (2-3 уут) тунгаар хэрэглэнэДунд зэргийн болон хүнд явцтай эмгэг шинжийн үед ба 14-с дээш насны хүүхдэд хоногт 50-100мг (1-2 уут) тунгаар хэрэглэнэХоногийн тунг 3 хүртэл хувааж хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Насанд хүрэгсдэд эхлээд хоногт 100-150мг (2-3 уут) тунгаар хэрэглэнэ

  • Дунд зэргийн болон хүнд явцтай эмгэг шинжийн үед ба 14-с дээш насны хүүхдэд хоногт 50-100мг (1-2 уут) тунгаар хэрэглэнэ

  • Хоногийн тунг 3 хүртэл хувааж хэрэглэнэ

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Бэлдмэлийг дараах цочмог эмгэгийн богино хугацааны (3 хоног хүртэл) эмчилгээнд хэрэглэнэ

  • Мэс заслын дараах үрэвсэл ба өвдөлт: шүд болон гажиг заслын мэс ажилбарын дараах өвдөлт, үрэвсэл, гэмтлийн дараах үрэвсэл, өвдөлт, ялангуяа шөрмөс сунах., эмэгтэйчүүдийн өвчнийг дагалдаж илрэх өвдөлт ба үрэвсэл: анхдагч биений юмны алдагдал, умайн дайврын үрэвсэл, урьдал шинжтэй болон шинжгүй мигрений хөдлөл , хүнд явцтай үрэвсэл болон хүчтэй өвдөлт бүхий амьсгалын дээд замын халдварын (залгиур ба гүйлсэн булчирхайн үрэвсэл, чихний үрэвсэл) нэмэлт эмчилгээнд нугалам нурууны өвдөлтийн хам шинж, үений бус хэрэх, үрэвсэлт ба халдварт өвчний эмчилгээний үндсэн зарчим нь шалтгааны эсрэг эмчилгээ хийх юм

  • Зөвхөн халуурах шинж илрэх нь бэлдмэлийг хэрэглэх заалт болохгүй. Эмчилгээний бага тунгаар аль болох богино хугацаагаар хэрэглэнэ

Найрлага

  • 1 уутанд: 50мг диклофенакийн кали

  • Туслах бодис: калийн гидрокарбонат, маннитол (Е421), аспартам (Е 951), натрийн сахарин, глицерилдибегенат, гааны ба гоньдны амт оруулагч тус тус агуулагдана

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Цээрлэлт: Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ. Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч болон туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс Стероид бус үрэвслийн эсрэг бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар катафастыг бронхын багтрааны өвчин хөдлөл, чонон хөрвөс, хамрын салст бүрхүүлийн цочмог үрэвсэлтэй өвчтөнд хэрэглэхгүй. Учир нь ацетилсалицилын хүчил болон простагландин синтетаза ферментийг саатуулдаг бусад бэлдмэл нь уг өвчнийг сэдрээдэг. Жирэмсний 3 дахь 3 сар Ходоод ба гэдэсний шархлаа, ходоод гэдэсний цооролт ба цус алдалт. Бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин (Кроны өвчин, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл) Хүнд явцтай элэгний дутагдал (Чайлд Пью-ын ангиллаар С зэрэг, элэгний хатуурал, хэвлийд шингэн хуримтлагдах) Хүнд явцтай бөөрний дутагдал (креатининий клиренс 30мл/мин-с бага) Хүнд явцтай зүрхний дутагдал Зүрхний хагалгааны дараах өвдөлтийн эмчилгээ 14-с доош насны хүүхэд Цус алдах эмгэгтэй өвчтөн Тархины судасны цус алдалт бүхий өвчтөн хэрэглэхгүй

  • Гаж нөлөө: (Богино болон удаан хугацаагаар хэрэглэдэг диклофенак натри ба диклофенак калийн бусад хэлбэрийг хэрэглэх үед ажиглагддаг гаж нөлөө мөн хамаарна)Гаж нөлөөний давтамжийг дараах байдлаар ангилсан: Байнга (1/10), олонтаа (1/100, <1/10), хааяа (1/1000, <1/100), ховор (1/10000, <1/1000), маш ховор (<1/10000) илрэх.Цус тунгалгийн системийн эмгэг: маш ховор  тромбоцит ба лейкоцитын тоо цөөрөх, цус задралын цус багадалт, цус төлжилгүйдлийн цус багадалт, агранулоцитоз.Дархлалын системийн эмгэг: ховор харшлын урвал, анафилаксын ба анафилакс төст урвал (артерийн даралт багасах, шок), маш ховор - судас мэдрэлийн хаван (нүүр хавагнах).Мэдрэлийн системийн эмгэг: олонтаа  толгой өвдөх, толгой эргэх, ховор  нойрмоглох, маш ховор  гаж мэдрэхүй, ой тогтоолт өөрчлөгдөх,таталт, айж түгшүүрлэх, салганах, асептик менингит, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, цус харвалт.Сэтгэцийн эмгэг: маш ховор  баримжаагүй болох, сэтгэл унал, нойргүйдэл, цочромтгой болох, хар дарах, сэтгэцийн эмгэг.Мэдрэхүйн эмгэг: олонтаа  толгой эргэх, маш ховор  хараа өөрчлөгдөх (нүд бүрэлзэх, юм хоёр харах), сонсгол муудах, чих шуугих.Зүрх судасны эмгэг: маш ховор  зүрх дэлсэх, цээжээр өвдөх, зүрхний дутагдал, зүрхний булчингийн шигдээс, артерийн даралт ихсэх, судасны үрэвсэл.Хоол боловсруулах замын эмгэг: маш ховор  хэвлийн өвдөлт, дотор муухайрах, бөөлжих, суулгах, хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах, гэдэс дүүрэх, хоолонд дургүй болох, ховор  ходоодны үрэвсэл, хоол боловсруулах замаас цус алдах (цустай бөөлжих, өтгөн хар гарах, цустай суулгах), цооролт ба цус алдах шинжтэй хавсарсан болон хавсраагүй ходоод гэдэсний шархлаа, маш ховор  бүдүүн гэдэсний үрэвсэл (бүдүүн гэдэсний цусархаг үрэвсэл, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл сэдрэх, Кроны өвчин), өтгөн хатах, амны хөндийн үрэвсэл, хэлний үрэвсэл, улаан хоолойн эмгэг, гэдэсний өрц төст нарийсал, нойр булчирхайн үрэвсэл.Амьсгалын замын эмгэг: ховор  бронхын багтраа, маш ховор  уушгины үрэвсэл.Элэг цөсний эмгэг: олонтаа  трансаминаза ихсэх, ховор  элэг үрэвсэх (шарлалттай болон шарлалтгүй), элэгний эмгэг, маш ховор  цахилгаан явцтай элэгний үрэвсэл, элэг үхжих, элэгний дутагдал.Арьс ба арьсан доорх эдийн эмгэг: олонтаа  тууралт, ховор  чонон хөрвөс, маш ховор  арьсны цэврүүт үрэвсэл, намарс, олон хэлбэрийн улайрал, Стивенс-Джонсоны хам шинж, Лайеллын хам шинж (хорт явцтай эпидермийн үхжил), эксфолиатив дерматит, үс унах, гэрэлд мэдрэгших урвал, Шенлейн Генохын пурпур (харшлын), загатнаа. Бөөр ба шээсний замын эмгэг: олонтаа  шингэн хуримтлагдах, хавагнах, артерийн даралт ихсэх, маш ховор  бөөрний цочмог дутагдал, шээс цустай гарах, шээсэнд уураг илрэх, бөөрний завсрын эдийн үрэвсэл, нефроз хам шинж, бөөрний хөхлөгийн үхжил.Эмнэлзүйн судалгаагаар диклофенакыг өндөр тунгаар хэрэглэх болон удаан хугацаагаар хэрэглэх үед артерийн судасны бүлэнт эмгэг (зүрхний булчингийн шигдээс) үүсэх эрсдэл ихэссэн болохыг тогтоожээ

  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Диклофенакын тун хэтэрсний улмаас илрэх эмнэлзүйн өвөрмөц шинж гэж байдаггүй. Хордлогын үед бөөлжих, хоол боловсруулах замаас цус алдах, суулгах, толгой эргэх, чих шуугих, таталтаа зэрэг шинж ажиглагдаж болно. Стероид бус үрэвслийн эсрэг эмийн цочмог хордлогын эмчилгээнд бие махбодын үйл ажиллагааг дэмжих болон шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Бие махбодын үйл ажиллагааг дэмжих болон шинж тэмдгийн эмчилгээнд даралт багасах, бөөрний дутагдал, таталдаа, хоол боловсруулах зам цочрох, амьсгалын зам дарангуйлагдах зэргийн эсрэг шинж тэмдгийн эмчилгээ багтана. Бэлдмэлийг хэрэглэсний дараа амь насанд аюултай хордлого илэрвэл бөөлжүүлж ходоод угаах ба хүчтэй хордлого ажиглагдвал идэвхжүүлсэн нүүрс уулгана. Шээс хөөх, диализ, цус шүүх зэрэг өвөрмөц арга хэмжээ нь стероид бус үрэвслийн эсрэг эмийг гадагшуулах эсэх нь эргэлзээтэй. Учир нь эдгээр бэлдмэлийн үйлчлэгч бодис нь цусны уурагтай сайтар холбогддог бөгөөд эрчимтэй метаболизмд ордог

  • Ерөнхий анхааруулга Катафастын эмчилгээний ямар ч үед хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа үүсэж болох бөгөөд энэ нь зарим тохиолдолд цооролтоор хүндэрдэг. Уг эмгэг нь зайлшгүй хоол боловсруулах замын хүнд явцтай эмгэгийн өгүүлэмжтэй буюу урьдал шинжтэй байх албагүй.Настангуудад эдгээр хүндрэлийн илүү хүнд явцтай үр дагавар тохиолдддог. Зарим тохиолдолд бэлдмэлийг хэрэглэх үед эдгээр хүндрэл үүсвэл эмчилгээг зогсооно. Хоол боловсруулах замын зүгээс илрэх хортой нөлөөний эрсдлийг багасгах зорилгоор бэлдмэлийг эмчилгээний хамгийн бага тунгаар эхэлж цаашид барина.Плацебо хяналтат судалгаагаар ЦОГ-2 ферментийг сонгомлоор хориглогч бэлдмэлийг хэрэглэх үед зүрх судасны болон тархины судасны бүлэнт хүндрэл үүсэх эрсдэл ихэсдэг болох нь тогтоогдсон. Гэхдээ уг эрсдэл нь стероид бус үрэвслийн эсрэг эмийн ЦОГ-1/ЦОГ-2 ферментэд сонгомлоор нөлөөлдөгтэй шууд холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй. Диклофенакыг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэсэн эмнэлзүйн харьцуулсан судалгаа байдаггүй учир эрсдэл ихсэх адил боломжийг тогтоох боломжгүй байдаг. Эмнэлзүйгээр батлагдсан титэм судасны өвчин, тархины судасны эмгэг, захын судасны бөглөрөлт эмгэг, эрсдэл хүчин зүйл (даралт ихсэх, цусан дахь липидийн хэмжээ ихсэх, чихрийн шижин, тармхи татах) зэргийн үед диклофенакыг хэрэглэхээс өмнө эмчилгээний үр нөлөө болон эрсдлийг сайтар харьцуулж үзэн дүгнэх шаардлагатай. Дээрх эрсдлийн улмаас эмчилгээний бага тунгаар аль болох богино хугацаагаар хэрэглэнэ.Цусны даралт ихсэх, бие махбодод шингэн хуримтлагдаж хавагнах зэрэг нь стероид бус үрэвслийн эсрэг эмийн бөөрөнд үзүүлэх нөлөө юм. Стероид бус үрэвслийн эсрэг эмийн бөөрөнд үзүүлэх нөлөөнд шингэн хуримтлагдах, хавагнах, даралт ихсэх зэрэг шинжүүд орно. Иймээс диклофенакыг зүрхний үйл ажиллагааны өөрчлөлттэй болон бие махбодод шингэн хуримтлагдах хандлагатай бусад эмгэг байдлын үед болгоомжтой хэрэглэнэ. Эргэлдэх цусны хэмжээ багасах эрсдэл ихэссэн өвчтөнд болон шээс хөөх эм, ангиотензин хувиргагч ферментийг хориглогч бэлдмэл хэрэглэж буй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.Стероид бус үрэвслийн эсрэг эм болон катафастыг хэрэглэх үед маш ховор тохиолдолд эксфолиатив дерматит, Стивенс-Джонсоны хам шинж, хорт явцтай эпидермийн үхжил зэрэг үхэлд хүргэж болохуйц хүнд явцтай арьсны урвал илэрдэг. Энэ нь эмчилгээг эхлэх үед илүү өндөр эрсдэлтэй бөгөөд уг урвал эмчилгээний эхний сарын дотор ихэнхдээ ажиглагддаг. Тууралт гарах, салст бүрхүүл гэмтэх болон харшлын урвалын ямар нэгэн эхний шинж илрэх үед эмчилгээг зогсооно.Стероид бус үрэвслийн эсрэг бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар харшлын урвал (анафилаксын ба анафилакс төст) ховор тохиолдолд (өмнө нь диклофенак хэрэглэж байгаагүй үед ч) ажиглагдана.Бүх төрлийн өвдөлт намдаах эмийн адилаар толгойн өвдөлтийг намдаах зорилгоор удаан хугацаагаар хэрэглэснээр эмийн бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэснээс үүдэлтэй толгойн өвдөлт улам ихсэнэ