Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Стопдиар 100мг №24

Үнэ

12200 ₮
Ерөнхий шинж тэмдэг илрээгүй (жишээлбэл: биеийн ерөнхий байдал муудах, халуурах болон токсикоинфекци г.м) нянгийн гаралтай цочмог халдварын үед шингэн нөхөх эмчилгээн дээр хавсарч хэрэглэнэ. Нифуроксазидын эмчилгээний явцад хоолны дэглэмийг өөрчлөхгүй, шаардлагатай гэж үзвэл шингэн нөхөх эмчилгээг хавсарна. Шингэн нөхөх эмчилгээний тун болон хэрэглэх арга (дотуур эсвэл судсаар) нь суулгалтын зэрэг, нас, өвчтөний байдал болон дагалдах эмгэгээс шууд хамаарнаСтопдиар® капсулыг насанд хүрэгчдэд нэг ширхэг капсулаар өдөрт 4 удаа 6 цагийн зайтай өгнө. 7-оос дээш насны хүүхдэд нэг ширхэг капсулыг 3-4 удаа 6-аас 8 цагийн зайтай уулгана. Стопдиар® капсулыг дотуур ууж хэрэглэнэ. Капсулыг бүхлээр нь залгин тодорхой хэмжээний усаар даруулж ууна. Бэлдмэлийн тодорхой хугацааны давтамжтай ууж хэрэглэнэБэлдмэлийг эмчийн зөвшөөрөлгүйгээр 3 хоногоос илүү хэрэглэхийг хатуу хориглоно. Эмчилгээний явцад усгүйжилтийн шинж тэмдэг илэрвэл өвчтөний эмнэлзүйн байдлаас хамаарч шингэн нөхөх эмчилгээг хийх шаардлагатай. Стопдиар® капсул нь хэтэрхий хүчтэй эсвэл бага үйлдэл үзүүлж байвал эмчлэгч эмчээс зөвлөгөө авна уу?Жирэмсэн эхийн эмийн хэрэглээ:Туршлагын амьтанд хийгдсэн судалгаанд нифуроксазид нь жирэмсний явц, эмбрион болон ургийн хөгжил, төрөлтийн явц, мөн төрсний дараа хүүхдийн өсөлтөнд шууд болон шууд бусаар нөлөөлдөг гэдгийг батлаагүй. Жирэмсэн эхэд хэрэглэсэн эмнэлзүйн судалгаа байхгүй.Иймд сэргийлэх зорилгоор нифуроксазидыг жирэмсэн эхэд хэрэглэхгүй. Жирэмсэн эх бэлдмэлийг хэрэглэх тохиолдолд эмчилгээний үр дүн болон эрсдлийг сайн тооцсоны үндсэн дээр хэрэглэхийг анхаарХөхүүл эхийн эмийн хэрэглээ ::Нифуроксазид нь хоол боловсруулах замаар шимэгддэггүй. Гэхдээ үүнийг баттай нотлох эмнэлзүйн судалгаа хангалттгүй учир хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Ерөнхий шинж тэмдэг илрээгүй (жишээлбэл: биеийн ерөнхий байдал муудах, халуурах болон токсикоинфекци г.м) нянгийн гаралтай цочмог халдварын үед шингэн нөхөх эмчилгээн дээр хавсарч хэрэглэнэ. Нифуроксазидын эмчилгээний явцад хоолны дэглэмийг өөрчлөхгүй, шаардлагатай гэж үзвэл шингэн нөхөх эмчилгээг хавсарна. Шингэн нөхөх эмчилгээний тун болон хэрэглэх арга (дотуур эсвэл судсаар) нь суулгалтын зэрэг, нас, өвчтөний байдал болон дагалдах эмгэгээс шууд хамаарна

  • Стопдиар® капсулыг насанд хүрэгчдэд нэг ширхэг капсулаар өдөрт 4 удаа 6 цагийн зайтай өгнө. 7-оос дээш насны хүүхдэд нэг ширхэг капсулыг 3-4 удаа 6-аас 8 цагийн зайтай уулгана. Стопдиар® капсулыг дотуур ууж хэрэглэнэ. Капсулыг бүхлээр нь залгин тодорхой хэмжээний усаар даруулж ууна. Бэлдмэлийн тодорхой хугацааны давтамжтай ууж хэрэглэнэ

  • Бэлдмэлийг эмчийн зөвшөөрөлгүйгээр 3 хоногоос илүү хэрэглэхийг хатуу хориглоно. Эмчилгээний явцад усгүйжилтийн шинж тэмдэг илэрвэл өвчтөний эмнэлзүйн байдлаас хамаарч шингэн нөхөх эмчилгээг хийх шаардлагатай. Стопдиар® капсул нь хэтэрхий хүчтэй эсвэл бага үйлдэл үзүүлж байвал эмчлэгч эмчээс зөвлөгөө авна уу?

  • Жирэмсэн эхийн эмийн хэрэглээ:Туршлагын амьтанд хийгдсэн судалгаанд нифуроксазид нь жирэмсний явц, эмбрион болон ургийн хөгжил, төрөлтийн явц, мөн төрсний дараа хүүхдийн өсөлтөнд шууд болон шууд бусаар нөлөөлдөг гэдгийг батлаагүй. Жирэмсэн эхэд хэрэглэсэн эмнэлзүйн судалгаа байхгүй.Иймд сэргийлэх зорилгоор нифуроксазидыг жирэмсэн эхэд хэрэглэхгүй. Жирэмсэн эх бэлдмэлийг хэрэглэх тохиолдолд эмчилгээний үр дүн болон эрсдлийг сайн тооцсоны үндсэн дээр хэрэглэхийг анхаар

  • Хөхүүл эхийн эмийн хэрэглээ ::Нифуроксазид нь хоол боловсруулах замаар шимэгддэггүй. Гэхдээ үүнийг баттай нотлох эмнэлзүйн судалгаа хангалттгүй учир хөхүүл эхэд болгоомжтой хэрэглэнэ

    Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

    • Эмийн бодис нь грам эерэг (Staphylococcus-ын зүйл), сөрөг (Enterobacteriaceae-ын төрөл: Escherichia, Citobacter, Enterobacter, Klebsiella, Salmonella, Shigella, Proteus, Yersinia ) нянд нөлөөлдөг. Харин Pseudomonas-ийн зүйл болон Proteus А төрлийн inconstans, Providentia alcalifaciens – д нөлөөлдөггүй

    • Гэдэсний нянгийн хэвийн орчны тэнцвэрт байдалд нөлөөлөхгүй, дисбактериоз үүсгэхгүй. Мөн нянгийн хэлбэрт эмийн дасал үүсгэхгүй онцлогтой

    • Эмийн эмчилгээний үйлдэл нь гэдэсний хөндий дэхь орчин болон нянгийн антибиотикт дасах чанарнаас хамаарахгүй

    • Нифуроксазид нь бичил организмаас ялгарах хорыг багасгадаг. Нифуроксазидыг дотуур ууж хэрэглэхэд хоол боловсруулах замын салст гэмтээгүй тохиолдолд гэдэсний ханаар шимэгдэхгүй. Гэдсээр дамжин гадагшилна

    Найрлага

    • Нэг ширхэг капсулд:

    • Үйлчлэгч бодист: нифуроксазид 200 мг

    • Туслах бодист: Капсулын найрлаганд: эрдэнэ шишийн цардуул, эрдэнэ шишийн өмнөх цэлцэгнүүр, сахароз, магнийн стеарат.

    • Капсулын их бие болон оройн хэсэг: төмрийн шар оксид (Е172), титинийн диоксид (Е171), желатин

    Бүтээгдэхүүний анхааруулга

    •  Стопдиар® капсулын найрлаганд орсон нифуроксазид болон ямар нэг туслах бодист харшилтай тохиолдолд хэрэглэхгүй. Харшлын урвал нь арьсанд тууралт гарах, загатнах, нүүр, уруул болон хэл хавагнах эсвэл амьсгаадна. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчлэгч эмчид хандах шаардлагатай.- 7-оос доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Учир нь бага насны хүүхдэд капсулыг залгих үед саад учрах магадлалтай

    • Хэрэглэх үеийн болгоомжлол- Стопдиар® капсулыг 3 хоног хэрэглэх явцад өвчний шинж тэмдэг арилахгүй тохиолдолд эмчлэгч эмч дахин үзлэг хийж өвчний шалтгааныг тогтоон, шаардлагатай гэж үзвэл антибиотик эмчилгээг авах шаардлагатай.- Хүнд хэлбэрийн суулгалтын үед өвчтөн антибиотик эмчилгээг авах шаардлагатай. Учир нь Стопдиар® капсул нь хоол боловсруулах замаар шимэгдэхгүй.- Стопдиар® капсулыг хэрэглэх явцад амьсгаадах, тууралт болон загатнаа гэх мэт харшлын урвал илэрвэл эмчилгээг зогсооно. - Стопдиар® капсулыг хоолны нарийн дэглэмтэй хэрэглэнэ. Жимсний шүүс, түүхий ногоо, жимс, халуун ногоо болон хүнд боловсрогддог хоолтой хамт хэрэглэхгүй

    • Эмийн харилцан нөлөөлөл:Эмчлэгч эмч болон эм зүйчид сүүлийн үед ямар бүлгийн эм хэрэглэсэн, ялангуяа жоргүй олгодог эм хэрэглэсэн мэдээллийг хэлэх шаардлагатай. - Нифуроксазидыг хэрэглэх явцад архины төрлийн ундааг хэрэглэхгүй, учир нь цочмог болон аюултай урвал болох дисульфирам төст шинж илэрдэг.- Нифуроксазидыг хэрэглэх явцад шингээх үйлдэлтэй бэлдмэлийг хамт хэрэглэхгүй. Учир нь нифуроксазид нь цусны эргэлтэнд ордоггүй.- Нифуроксазидыг хэрэглэх явцад хүчтэй үйлдэлтэй шингээх/адсорбци/ бүлгийн бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй

    • Автотээвэр жолоодох ба механизмтай ажиллах чадварт нөлөөлөх байдал:Стопдиар® капсул нь механик болон хөдөлгөх удирдлагатай машин механизмыг ажиллах чадварт нөлөөлдөггүй. Стопдиар® капсулын найрлаганд агуулагдах бодисын мэдээлэл  Бэлдмэлийн найрлаганд сахароз ордог учир зарим нэгэн сахарозыг тэсвэрлэж чаддаггүй өвчтөн заавал эмчлэгч эмч болон эм зүйчтэй зөвшилцөх шаардлагатайг анхаар

    • Тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд:Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд эмчлэгч эмчдээ хандана уу? Эмчид эмийн бэлдмэлийнхээ хайрцагийг үзүүлэх шаардлагатай.Эмийн эмчилгээний тунг мартсан тохиолдолд Эмчилгээний дараах тунг тогтмол цагт ууж хэвших шаардлагатай. Эмийн дараах тунг уухаа мартсан тохиолдолд мартагдсан тунгаа нөхөх зорилгоор эмийг давхарлаж уухыг хориглоно. Эмийн эмчилгээг зогсоох Эмчилгээний 3 дахь хоногоос өвчтөний биеийн байдал сайжирсан ч эмчээс зөвлөгөө авалгүй дур мэдэн эмчилгээг зогсоохыг хориглоно. Стопдиар® 200 мг капсулыг өвчтөн бие дааж хэрэглэх зориулалттай ч гэсэн өвчний шинж тэмдэг арилахгүй тохиолдолд эмчид хандах шаардлагатай. Танд магадлах зүйл гарвал эмчлэгч эмч, эм зүйчид хандаарай

    • Гаж нөлөө:Бусад бэлдмэлийн нэгэн адил Стопдиар® 200 мг капсулыг хэрэглэх явцад гаж нөлөө илэрч болзошгүй. Гэхдээ бүх өвчтөнд гаж нөлөө илрэхгүй. Гранулоцитопенигаас бусад хүнд явцтай, амь насанд аюултай  гаж нөлөө бэлдмэлийг хэрэглэх явцад тохиолдоогүй. Хүнд явцтай гаж нөлөө илэрвэл заавал эмнэлгийн тусламж авах шаардлагатай

    • Элбэг тохиолддог гаж нөлөө:Хэвлийгээр өвдөх, Дотор муухайрах, Суулгалт нэмэгдэх

    • Ховор тохиолддог гаж нөлөө:- Тууралт,Арьсанд биржгэр тууралт гарах, Загатнаа болон гүвдрүү, Квинкийн хаван, Анафилаксийн шок .Зааварт дурьдагдаагүй гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсоон эмчлэгч эмчид хандах шаардлагатай

    None

    жирэмсэн 7 сартай ууж болох уу

    Сайн байна уу, Жирэмсэн эхэд хэрэглэсэн эмнэлзүйн судалгаа байхгүй.Иймд сэргийлэх зорилгоор нифуроксазидыг жирэмсэн эхэд хэрэглэхгүй. Баярлалаа

    Сайн байна уу? Ой гарантай хүүхдэд яаж өгөх вэ?

    Сайн байна уу, ПробиоВишн Акют №6 2шахмалаар өдөрт 1 удаа 3 хоног дараалан өгнө тэгээд дараагийн өдрөөс 1шр үргэлжлүүлэн өгнө .Баярлалаа

    Сайн бна уу стопдиар 100мг тайг 10sartai huuhded yaj uguh be

    Сайн байна уу 10 сартай хүүхдэд Стопдиар шахмалаар хэрэглэхгүй. 100мг шахмалыг 6-аас доош насны хүүхдэд хэрэглэж болохгүй, харин Сиропоор уух хэрэгтэй. том халбагаар нь (5мл) 8 цагаар уух хэрэгтэй

    САЙН БАЙНА УУ ЭНЭ ЭМИЙГ ЯГ ЮУНД ХЭРЭГЛЭДЭГ ВЭ? ГҮЙЛГЭЖ БАЙГАА ХҮНД УУЛГАЖ БОЛОХ УУ?

    Сайн байна уу гүйлгэлт суулгалтанд хэрэглэнэ. Баярлалаа

    Энийг заавал сиропоор биш таблеткаар нухаж хүүхдэд өгч болохгүй юмуу

    сайн байна уу?хувааж өгч болно.баярлалаа

    Энэ эм нь дээрээ 100мг гэсэн мөртлөө найрлага гэдэгрүү орхоор 200мг гэж гарж ирээд байгаа нь ямар учиртай юм бэ. Нэг шахмалдаа 100мг юмуу 200 мг юмуу буруу бичсэн юм уу

    сайн байна уу?1 ширхэг капсул дахь найрлаганд нифуроксазид 200 мг байдаг шүү .баярлалаа

    Хөвмөл нь 220 мг мөртлөө таблетки нь 100мг юм бол хүүхдэд 2 ширхэг таблеткээр өгж болдоггүй юмуу ягаад таблетизээр өгдөггүй юм бол. 7 сартай хүүхдэд

    сайн байна уу?энэ нь шингэний хэмжигдэхүүний нэгж болон хүүхдэд уух тохиромжтой хэлбэрээс шалтгаалан өгдөг байгаа шүү.баярлалаа

    1tabletkandaa heden shirheg bdag wee

    Сайн байна уу? 24 ширхэгтэй баярлалаа

    1tabletkandaa heden shirheg bdag wee

    Сайн байна уу? 24 ширхэгтэй баярлалаа

    Энэ эмийг задалсанаас хойш хэдий хугацаанд хэрэглэх ёостой вэ

    Сайн байна уу, сироп эмийг задалснаас хойш 14 хонгийн дотор хэрэглэнэ, Баярлалаа

    Стопдиар шахмал эмийг 3 настай хүүхдэд өгч болох уу суулгалт өгөөд 7 хонож байгаа ямар эм сайн бэ

    сайн байна уу болноо 2 шахмалаар өдөрт 3 удаа хэрэглэнэ баярлалаа

    Сайн бна уу? Энэ эмийг таблекаар 1ойтой хүүхдэд өгч болох уу? Өрхийн эмч бичиж өгсөн юм.

    сайн байна уу болно баярлалаа

    Сайн бна уу? Энэ эмийг таблекаар 1ойтой хүүхдэд өгч болох уу? Өрхийн эмч бичиж өгсөн юм.

    сайн байна уу болноо. гэхдээ сироп гь илүү тохиромжтой баярлалаа

    Энэ 100мл шахмал эмийг 1ойтой хүүхдэд өдөрт ямар хэмжээгээр өгөх вэ

    сайн байна уу 2 ширхэгээр өдөрт 3 удаа ууна баярлалаа

    Энэ 100мл шахмал эмийг 1ойтой хүүхдэд өдөрт ямар хэмжээгээр өгөх вэ

    сайн байна уу 2ширхэгээс өдөрт 3 удаа өгнө баярлалаа

    Zarim asuultan deer 6aas deesh nasnii hvvhed l uuna geed zarim deer ni 1,2 oitoi hvvhded bolno gesen baina yamar uchirtai we?

    сайн байна уу яг эмийнхаа заавар дээр 6наснаас эхэлж уух байгаа гэхдээ өрхийн болон дүүргийн зарим эмч нар тунг нь багасгаад 1-ээс дээш насныханд зөвлөдөг байгаа.та аль болох тухайн эмийн зааврын дагуу хэрэглээрэй.баярлалаа

    Ene emiig 7 sartaid bichj ugsun zuw ymu?

    Сайн байна уу,эмчийн заалтаар хэрэглэж болно.Баярлалаа.

    Гүйлгээд 6 хонож бга 8 сартай хүүхдэд хуваахгүйгээр 3 удаа өгчихсөн зүгээр болов уу? Гүйлгэлт нь тэр дороо зогсчихсон. Сайн эм бна гэж бодоод бсан буруу эм өгчихсөн биш бгаа???

    Сайн байна уу Зөвхөн эмчийн заалтаар өгдөг хүчтэй эм байгаа. Та дахиж битгий дур мэдэн хэрэглээрэй. Баярлалаа

    Sn bnaa uu ene emiig 2 sartai hvvhded Emch 8 tsagiin zaitai bichij ugsun huwaaj ug ntr gesen yum bhgvi bsan comentuudig unshihad bolohgvi l getsen bhin er n ugch bolohgvi yu

    Сайн байна уу Эмчийн заалтаар 100мг-аар өдөрт 2 удаа өгч болно. Ер нь бага насны хүүхдэд бол сироп хэлбэрээр хэрэглэх шаардлагатай байдаг. Тэгэхдээ сироп нь одоогоор тасарсан байгаа. Баярлалаа