Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Тонзилмон 30мл

Үнэ

4410 ₮
Амьсгалын дээд замын цочмог болон архаг өвчнүүд ( гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиурын үрэвсэл, төвөнхийн үрэвсэл)Амьсгалын замын вирусын халдварын хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор болон бактерийн халдварын үед антибиотик эмчилгээтэй хавсарч хэрэглэнэАмны хөндийн салстын үрэвсэл, идээт шарх, хөөнгө хавагналтыг багасгах, өвдөлт намдаах, амны хөндийг цэвэршүүлж ариутгах зорилгоор тус тус хэрэглэнэБэлдмэлээс насанд хүрэгсэд 15 мл-ийг (1 хоолны халбага) амандаа балгаж үрэвсэл бүхий газарт буюу хоолойгоо өдөрт 3-5 минут зайлж хэрэглэнэ. Хүүхдэд 5 мл-ийг (1 цайны халбага) 2 дахин усаар сулруулж өдөрт 3-5 удаа хоолойгоо зайлна

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Амьсгалын дээд замын цочмог болон архаг өвчнүүд ( гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиурын үрэвсэл, төвөнхийн үрэвсэл)

  • Амьсгалын замын вирусын халдварын хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор болон бактерийн халдварын үед антибиотик эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ

  • Амны хөндийн салстын үрэвсэл, идээт шарх, хөөнгө хавагналтыг багасгах, өвдөлт намдаах, амны хөндийг цэвэршүүлж ариутгах зорилгоор тус тус хэрэглэнэ

  • Бэлдмэлээс насанд хүрэгсэд 15 мл-ийг (1 хоолны халбага) амандаа балгаж үрэвсэл бүхий газарт буюу хоолойгоо өдөрт 3-5 минут зайлж хэрэглэнэ. Хүүхдэд 5 мл-ийг (1 цайны халбага) 2 дахин усаар сулруулж өдөрт 3-5 удаа хоолойгоо зайлна



Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Тонзилмон нь үрэвсэл намдаах хэсэг газрын улайлт шархны эдгэрэлтийг түргэсгэн өвдөлт намдаах үйлдэлтэй

  • Бэлдмэл дэхь хуурмаг булчирхайт ортуузанд агуулагдах полисахарид нь хэсэг газрын дархлааг сэргээж зүгшрүүлэх болон бактерийн эсрэг үйлдэлтэйн дээр макрофагын фагоцитозыг идэвхижүүлнэ

  • Одой далан түрүүнд зонхилон агуулагдах нийлбэр кумарин ба аргаах бодис нь хэт исэлдлийг бууруулж циклоксигеназыг хортглон эд эсийн мембраныг бэхжүүлж үрэвслийн шингэн нэвчин гаргахыг багасгаснаараа үрэвсэл намдаана

Найрлага

  • Одой далан түрүү

  • Хуурмаг булчирхайт ортууз

  • Этанол

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Спиртэнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ

Jiremsen hun hereglej bolohu

Сайн байна уу жирэмсэнд хэрэглэгдэж судлагдаагүй тул хэрэглэхгүй байх хэрэгтэй. Баярлалаа

Онлайн туслах - Online Sn bnu. Nasnii hyzgaar n hedees heden nasand heregleh ve

Сайн байна уу? Амьсгалын дээд замын халдварын үед 3-6 насны хүүхдэд 1-2 удаа, 6-с дээш наснаас дээш хүмүүст 2-3 цацлагаар өдөрт 3-5 удаа цацаж хэрэглэнэ.Баярлалаа

энэ тонзилмон чинь бүр шингэхэн болоод үйлчилгээ нь муудсан байна лээ шүү!

Сайн байна уу. Цааш нь дамжуулья.

энэ жаахан мэдээ алдуулдаг уу? Хоолой бадайраад байх юм.

Сайн байна уу, Бэлдмэлд агуулагдах ургамлуудын бодисууд нь үрэвсэл, улайлт, шархны эдгэрэлтийг түргэсгэн өвдөлт намдаах үйлдэлтэй. Мөн хэсэг газрын дархлааг сэргээх, нянгийн эсрэг үйлдэлтэйн дээр макрофагын фагоцитозыг идэвхижүүлнэ. Баярлалаа

Гүйлсэн булчирхайнд хэрэглэж болох уу

Сайн байна уу,гүйлсэн булчирхайн үрэвслийн үед хэрэглэж болно.

өмнөхөөсөө сул амьдтай болсон байна лээ үйлчилгээ нь дагаад муудаж байгаа байлгүүдээ . эмийг ингэж ашиг олох зорилготой чанарыг муудахаа болих хэрэгтэй

Сайн байна уу таны саналыг би цааш нь дамжуулна.Саналаа илэрхийлсэн танд баярлалаа.

1 нас 3 сартай хүүхэд хэрэглэж болох уу

сайн байна уу?Амьсгалын дээд замын халдварын үед 3-6 насны хүүхдэд 1-2 удаа, 6-с дээш наснаас дээш хүмүүст 2-3 цацлагаар өдөрт 3-5 удаа цацаж хэрэглэнэ.баярлалаа

Сайн бнуу хөхүүл эх хэрэглэж болох уу

Сайн байна уу, Спиртэнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Өөр хориглох заалт байхгүй байгаа, Баярлалаа

Сайн бнуу хөхүүл эх хэрэглэж болох уу

Сайн байна уу, Спиртэнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Өөр хориглох заалт байхгүй байгаа, Баярлалаа

3sartai huhded hereglej bolhu hooloini ovdoj ulaisan

Сайн байна уу,эмчийн заалтаар хэрэглэнэ.Баярлалаа.

Хөхүүд хүн хэрэглэжсболох уу?

сайн байна уу? хэрэглэж болно.

Хөхүүд хүн хэрэглэжсболох уу?

сайн байна уу? тухайн эмийн найрлага дахь бодисуудад харшилшүй бол хэрэглэж болно.

1 настай хүүхдийн хоолойд цацаж болху

сайн байна уу болохгүй ээ хэрэглэх заалт: Амьсгалын дээд замын халдварын үед 3-6 насны хүүхдэд 1-2 удаа, 6-с дээш наснаас дээш хүмүүст 2-3 цацлагаар өдөрт 3-5 удаа цацаж хэрэглэнэ баярлалаа

сайн байна уу хүүхдийн хоолой сөөцөн байхад хэрэглэж болох уу.

Сайн байна уу ? Хүүхэд нь 3-с дээш настай бол хэрэглэж болно.Баярлалаа .