Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Пиковит пребио 150мл

Үнэ

13500 ₮
Хоол хүнсэндээ шаардлагатай шим тэжээлийн бодис, жимс хүнсний ногоог хэрэглэдэггүй буюу хэрэглэх боломжгүй, биеийн эсэргүүцэл суларсан, өтгөн гадагшлуулалт хэвийн бус байгаа тохиолдолд витамин ба олигофруктоз агуулсан Пиковит сиропыг нэгээс дээш насны хүүхдэд хэрэглэх боломжтойНэг ба түүнээс дээш насны хүүхдэд 1 халбага сиропыг хооллосны дараа (сиропын хайрцагт буй хэмжээст халбагаар) уулганаӨглөөний ундны дараа уувал илүү зохимжтой

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Хоол хүнсэндээ шаардлагатай шим тэжээлийн бодис, жимс хүнсний ногоог хэрэглэдэггүй буюу хэрэглэх боломжгүй, биеийн эсэргүүцэл суларсан, өтгөн гадагшлуулалт хэвийн бус байгаа тохиолдолд витамин ба олигофруктоз агуулсан Пиковит сиропыг нэгээс дээш насны хүүхдэд хэрэглэх боломжтой

  • Нэг ба түүнээс дээш насны хүүхдэд 1 халбага сиропыг хооллосны дараа (сиропын хайрцагт буй хэмжээст халбагаар) уулгана

  • Өглөөний ундны дараа уувал илүү зохимжтой

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Пребиотик болон олон төрлийн аминдэм агуулсан энэ сироп нь эм биш бөгөөд гэдэсний хэвийн ажиллагааг дэмжихэд зориулан бүтээсэн биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм

  • Үйлдлийн онцлог: Пиковит пребио нь олигофруктозаар баяжуулсан бие махбодид зайлшгүй шаардлагатай 10 төрлийн аминдэм агуулсан сироп юм. Амин дэмүүд нь эсийн доторхи бодисын солилцоог зохицуулах гол үйлдэл бүхий органик бодис бөгөөд бие махбодийн хэвийн өсөлт хөгжил, дархлалын тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй. Төрөл бүрийн ургамалд агуулагддаг фруктоолигосахарид инулины бүрэлдэхүүн хэсэг болох олигофруктоза нь тухайн ургамлын эрчим хүчний нөөцийг бүрдүүлдэг бол хүний гэдсэнд пребиотикийн үүрэг гүйцэтгэнэ (пребиотик нь гэдэсний нянгийн тэжээлт орчин болж тэдгээрийг өсч үржих нөхцлийг сайжруулж ХБЗ-ын үйл ажиллагаа хэвийн байхад тусалдаг)

  • Олигофруктоза гэдсэнд ороод цусанд шимэгдэхгүй, харин гэдсэн доторхи усанд уусдаг хүнсний ширхэглэг нэгдлийн хэмжээг ихэсгэснээр гэдэсний хэвийн нян, тэр дундаа бифидум нянгийн өсч үржих нөхцлийг сайжруулдаг. Хүний гэдсэнд оршин амьдардаг эмгэг үүсгэдэггүй төрөл бүрийн нянгууд нь кальцийг биед шимэгдэн ороход туслах, дархлааг хэвийн байлгах, бие махбодид эмгэг үүсгэгч нян зэрэг өвчин ба харшил үүсгэгч гадны биетийг нэвтрүүлэхгүй байх, тэдгээрийн эсрэг хариу урвал үзүүлэх ажлыг хүний дархлааны эсүүдтэй хамтран явуулдаг юм (Хүнийг халдвараас хамгаалах дархлааны эсүүдийн 70 хувь гэдсэнд байрладаг). Шим тэжээлт бодисыг зохистой хэмжээгээр агуулсан төрөл бүрийн хоол хүнс нь хоол боловсруулах замын хэвийн үйл ажиллагаа, гэдэсний эмгэг төрөгч бус нянгийн хэвийн өсөлт үржлийг хангахад нэн шаардлагатай байдаг. Ялангуяа шинэ хүнсний ногоо, жимсийг хангалттай хэмжээгээр хэрэглэж байх нь өтгөн хатах, дархлаа сулрах, хүүхдийн өвчлөлөөс сэргийлэх чухал ач холбогдолтой байдаг. Гэвч хүүхэд зарим хоол хүнсийг хэрэглэх дүргүй байдаг ба жимс хүнсний ногоог хангалтгүй хэрэглэх тохиолдол гардаг

Найрлага

  • Нэг халбага : Олигофруктоза 1.1г

  • Үүнд: Витамин С 40 мг, Никотинамид 5 мг,  Пантотены хүчил 3 мг , Витамин Е 3 мг,  Витамин В2 0.8 мг,  Витамин В1 0.7 мг,  Витамин В6 0.5 мг,  Витамин А 200 мкг,  Витамин D 5 мкг , Витамин B12 0.35 мкг -Бага насны (1-3) хүүхдийн хоногийн хэрэгцээт тун

  • Туслах бодисууд: Сахар, цэвэр ус, олигофруктоза, L-аскорбины хүчил, царцмаг үүсгэгч (агар), тогтворжуулагч(натрийн бензоат), хан боргоцой жимсний үнэр оруулагч, DL-альфа-токоферол ацетат, декспантенол, цийдмэгжүүлэгч (полисорбат -80, трагакант), ретинолын пальмитат, рибофлавины 5 фосфат натри, тиамин гидрохлорид, пиридоксин гидрохлорид, колекальциферол, цианокобаламин

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэр. Хэрэглэсний дараа бортгон савны бөглөөг сайтар тагла.Савыг анх онгойлгосноос хойш 2 сарын хугацаанд хүчинтэй

  • Хүүхдэд заагдсан хэмжээнээс илүү тунгаар өгч болохгүй. Энэ бэлдмэл нь хүүхдийн эрүүл, цогц хоол хүнсийг бүрэн орлохгүй

8 настай хүүхэд хэрэглэж болох уу

7 наснаас дээш насны хүүхдэд зориулсан пиковит байгаа пиковит пребио 1 наснаас дээш 3 нас хүртэлх хүүхдэд хэрэглэх тохиромжтой

8 настай хүүхэд хэрэглэж болох уу

7 наснаас дээш насны хүүхдэд зориулсан пиковит байгаа пиковит пребио 1 наснаас дээш 3 нас хүртэлх хүүхдэд хэрэглэх тохиромжтой

2 nastai hvvjed kurkuma uuj bgaa pikovit dawhar tsug uulgaj bolhuu

Сайн байна уу, энэ хоёр витаминыг цуг уулгаж болохгүй.

1oi 10sartai hvvhded pikovit IQ - pikovit 2g hamt uulgaj blhuu. D vitamin bas dawhar uuj bolhuu

Сайн байна уу аль нэгийг нь ууна,найрлагандаа витамин д агуулсан байгаа . шаардлагатай бол эмчийн заалтаар ууна

2 ой 8 сартай хүүхдэд өдөрт ямар тунгаар өгөх вэ хэлээд өгөөч

Сайн байна уу Нэг ба түүнээс дээш насны хүүхдэд 1 халбага сиропыг хооллосны дараа (сиропын хайрцагт буй хэмжээст халбагаар) уулгана. Өглөөний ундны дараа уувал илүү зохимжтой.

Sn bn uu oi 3 sartai huuhded darhlaa saijruulah hoolni durshil nemegduulehed pikovitiin aliin ogoh we

Сайн байна уу,Пиковит 150мл 1+ энгийн сироп нь Хоолны дуршил муудах, сургуулийн насны хүүхэд ядарч сульдах, хүүхдийн өсөлт хоцрох, витамины хэрэгцээ ихсэх, антибиотик эмчилгээний үед тус тус хэрэглэнэ. Сиропыг:1-3 насны хүүхэд 1 цайны халбагаар хоногт 2 удаа өгнө.Баярлалаа

Үнэ нь нэмэгдсэн юмуу

Сайн байна уу,Манай бүтээгдэхүүний үнэ цаанаасаа бага зэрэг нэмэгдсэн байгаа.Баярлалаа

Sn bnuu 5 tai huuhedd orhiin emch n pikovut prebio uulga gj zowloson yumaa Bolohuu

Сайн байна уу, Нэг ба түүнээс дээш насны хүүхдэд 1 халбага сиропыг хооллосны дараа (сиропын хайрцагт буй хэмжээст халбагаар) уулгана. Өглөөний ундны дараа уувал илүү зохимжтой.

Эх нялхсын гастроэнтеролог эмч 2нас өнгөрч байгаа хүүхдэд пайлексийг пребиотик хэлбэрээр уулгаарай гэсэн юм. тэгэхээр яг энэ эм бнауу

Сайн байна уу Пайлекс шахмал нь венийн болон венийн хялгасан судасны томролт, хатууралтыг багасгана. Пребиотик биш эргэж сайн лавлаарай. Баярлалаа

Сайн байна уу? Хуухэд маань одоо флеоклав солютаб ууж байгаа. Пиковитыг хамт хавсарч ууж болох уу?

Сайн байна уу Хавсарч хамт ууж болно. Харшлах зүйлгүй

Пиковит 4+ -г 5 настай хүүхэд өдрийн хэд уух вэ?

сайн байна уу? 1 халбага сиропыг хооллосны дараа (сиропын хайрцагт буй хэмжээст халбагаар) уулгана Өглөөний ундны дараа уувал илүү зохимжтой баярлалаа

Энэ пиковит прибиог имопер эмтэй хамт өгч болхуу.4сартай хүүхдэд. Баахгүй байгаа юм

Сайн байна уу,болно.Баярлалаа.