Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Панадол 125мг №10

Үнэ

8300 ₮
Хүүхдийн нэг удаагийн тун 6-12 настайд 0,24г1-6 настайд 0,12-0,243сартайгаас 1нас хүртэл 0,024-0,12г тус тус байна.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Хүүхдийн нэг удаагийн тун 6-12 настайд 0,24г

  • 1-6 настайд 0,12-0,24

  • 3сартайгаас 1нас хүртэл 0,024-0,12г тус тус байна.

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Янз бүрийн гаралтай сулавтар болон дунд зэргийн өвдөлт

  • Толгой шүдний өвдөлт

  • Халдвар үрэвслийн өвчнүүдийн үеийн халууралтыг намдаах зорилгоор тус тус хэрэглэнэ.

Найрлага

1 лаанд: 125мг парацетамол,

Туслах бодис: хатуу тос тус тус агуулагдана.

 

Бүтээгдэхүүний анхааруулга

Цээрлэлт:Дараах тохиолдлуудад бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ.·Парацетамол болон бэлдмэлийн найрлага дахь аль нэг бүрэлдэхүүнд хэт мэдрэг хүүхэд·Бөөр ба элэгний үйл ажиллагааны хүнд явцтай эмгэг·Цусны өвчин·Глюкозо-6-фосфат дегидрогеназа фермент төрөлхийн дутмаг байх·Шулуун гэдэсний шинэхэн үрэвсэл болон шулуун гэдэснээс цус алдах

Гаж нөлөө:Парацетамолыг дээрх зөвлөсөн тунгаар хэрэглэж байгаа үед гаж нөлөө ховор илэрнэ. Хааяа дотор муухайрах, бөөлжих, харшлын урвал (арьсны тууралт, загатнах,чонон хөрвөс, Квинкийн хаван) ажиглагдана. Ховор тохиолдолд цус багадах, тромбоцит ба лейкоцитын тоо цөөрөх зэрэг шинж илэрнэ.Эмчийн зөвлөсөн тунгаас их тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл бөөр ба элэг хордуулах нөлөө ажиглагдаж болно.Хэрэв гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсоож эмчид хандана.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:Парацетамолын цочмог хордлогын үеддотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх,хөлрөх,арьс цайх зэрэг шинж илэрнэ.1-2 хоногийн дараа элэгний гэмтлийн шинж тодорхойлогдоно. Хүнд тохиолдлуудад элэгний дутагдал ба энцефалопати болж комд орж болно. Хэрэв хордлогын шинж илэрвэл эмчилгээг зогсоож яаралтай эмчид хандана. Парацетамолын хордлогын үед өвөрмөц антидот нь ацетилцистеин юм. Санамсаргүй тунг хэтрүүлвэл хүүхдийн биеийн байдал сайн байсан ч яаралтай эмнэлгийн тусламж авна.