Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Бидоп 5мг №28

Үнэ

15900 ₮
Бэлдмэлийг өлөн элгэн дээр ууна Нэг шахмалаар зажлахгүйгээр бүхлээр нь залгинаЭмийн эмчилгээний тунг хувь хүнд тохируулнаЦусны даралт ихсэх эмгэг ба зүрхний ишемийн үед: зүрхний бахын стенокардийн дахилтаас сэргийлэх зорилгоор эмчилгээний эхний тун хоногт 5мг байна. Шаардлагатай гэж үзвэл хоногийн нэг удаагийн тунг 10мг хүртэл ихэсгэж болно. Эмчилгээний хоногийн дээд тун  20мг байнаЗүрхний архаг дутагдал: эмчилгээний эхний тун 1,25мг-ийг эхний долоо хоногт хоёр дахь долоо хоногийн турш 2,5мг/хоногт гурав дахь долоо хоногийн турш  3,75мг/хоногт 4-өөс 8 дахь долоо хоногуудад хоногт  5мг 9-өөс 12 дахь долоо хоногт хоногийн тун нь 7,5мг цаашлаад хоногт 10мг ууж хэрэглэнэ. Эмчилгээний хоногийн дээд тун 10мг-аар зөвлөдөгБөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй,  элэгний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлттэй үед эмчилгээний хоногийн дээд хэмжээ 10мг байна. Хижээл настанд эмчилгээний тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Бэлдмэлийг өлөн элгэн дээр ууна

  • Нэг шахмалаар зажлахгүйгээр бүхлээр нь залгина

  • Эмийн эмчилгээний тунг хувь хүнд тохируулна

  • Цусны даралт ихсэх эмгэг ба зүрхний ишемийн үед: зүрхний бахын стенокардийн дахилтаас сэргийлэх зорилгоор эмчилгээний эхний тун хоногт 5мг байна. Шаардлагатай гэж үзвэл хоногийн нэг удаагийн тунг 10мг хүртэл ихэсгэж болно. Эмчилгээний хоногийн дээд тун  20мг байна

  • Зүрхний архаг дутагдал: эмчилгээний эхний тун 1,25мг-ийг эхний долоо хоногт хоёр дахь долоо хоногийн турш 2,5мг/хоногт гурав дахь долоо хоногийн турш  3,75мг/хоногт 4-өөс 8 дахь долоо хоногуудад хоногт  5мг 9-өөс 12 дахь долоо хоногт хоногийн тун нь 7,5мг цаашлаад хоногт 10мг ууж хэрэглэнэ. Эмчилгээний хоногийн дээд тун 10мг-аар зөвлөдөг

  • Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй,  элэгний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлттэй үед эмчилгээний хоногийн дээд хэмжээ 10мг байна.

  •  Хижээл настанд эмчилгээний тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Зүрхний ишемийн эмгэг: тогтвортой хэлбэрийн зүрхний бахын хөдлөлтөөс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

  • Зүрхний архаг дутагдал  

  • Цусны даралт ихсэх эмгэг ба зүрхний ишемийн үед

  • Зүрхний архаг дутагдал үед хэрэглэнэ

Найрлага

  • Үйлчлэгч бодис: бисопролол фурамат  5 мг

  • Туслах бодис: Лактозын моногидрат, бичил талст целлюлоз, стеарат магни, кросповидон (В төрөл), РВ 228121 шар будагч, РВ 272152 цайвар шар будагч.

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Цээрлэлт: Бисопролол болон бусад бета-адреноблокаторт хэт мэдрэг шок, ялангуяа зүрхний, коллапс уушгины хаван, зүрхний хурц дутагдал, зүрхний архаг дутагдлын ээнэгшлээ үед, инотроп эмчилгээ шаардлагатай байгаа үед AV хоригийн II-III зэргийн үед зүрхний цахилгаан идэвхжүүлэгч шаардлагагүй тохиолдолд, синатриал хориг, синусын зангилааны сулралын хам шинж, илэрхий брадикарди  ЗЦТ минутанд 60 удаа, зүрхний дутагдлын шинж тэмдэггүй кардиомегали, илэрхий цусны даралт буурах (ялангуяа, инфаркт миокардын үед систолийн даралт 100 мм.муб) асуумжинд гуурсан хоолойн багтрааны хүнд хэлбэр ба уушгины архаг бөглөрөлт эмгэгтэй өвчтөнд захын цусны эргэлтийн сүүлийн үе шат, Рейногийн хам шинж феохромоцитом (альфа-адреноблокатортой хамт хэрэглээгүй тохиолдолд), метаболический ацидоз, аюулгүй болон үр дүн нь тогтоогоогүй учир 18-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй, лактозид тохирдоггүй ба лактозын дутагдалтай эсвэл глюкоз-галактозын мальабсорбцитай үед хэрэглэхгүй (найрлаганд нь лактозыг агуулна).

  • Болгоомжлол :Элэгний дутагдал, бөөрний архаг дутагдал (КК нь 20мл/минутаас доошгүй), миастени, тиреотоксикоз, чихрийн шижин, Принцметамын стенокарди, I зэргийн AV хориг, хавтгай үлд, асуумжинд депресс болон харшилтай, хоолны дэглэм чанд барьдаг, хижээл настанд болгоомжтой хэрэглэнэ.

  • Гаж нөлөө: Гарч болзошгүй гаж нөлөөг эрхтэн тогтолцоо болон гарах давтамжаар нь ангилсан.

 

  • Төв мэдрэлийн тогтолцооны талаас: цөөн - хэт ядрах, сулрах, астени, толгой эргэх, толгой өвдөх, нойр алдагдах, депресс, тайван бус болох, ухаан санаа самуурах, ухаан түр хугацаагаар балартах ховор  хий юм харах, миастени, аймшигт зүүд зүүдлэх, таталт ялангуяа эрээн булчин, Рейногийн хам шинж болон перемежающейся хромота эмгэгийн үед захын мөчид парестези ажиглагдах, салганалт.

  • Харааны эрхтэний талаас: хараа өөрчлөгдөх, нулимсны гарц багасах,нүд өвдөж хуурайших, ховор тохиолдолд  конъюктивит.

  • Зүрх судасны тогтолцооны талаас: маш ховор тохиолдолд  синусын брадикарди, зүрх дэлсэх, ховор тохиолдолд  цусны даралт буурах, ангиоспазм ажиглагдах (захын цусны эргэлтийн алдагдал даамжрах, доод мөч хөхрөх, парестези, Рейногийн хам шинж), элбэг буст  ортостатик гипотензи, миокардын дамжуулалт алдагдах, AV хориг нь хөндлөн хориг болтлоо хүндэрч зүрх зогсдог, аритми, миокардын агшилт сулрах, зүрхний архаг дутагдал ужиграх (шилбэ ба тавхай хавагнах, амьсгаадах) болон цээжээр өвдөх

  • Хоол боловсруулах тогтолцооны талаас: элбэг  амны хөндийн салст хатах, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, өтгөн хатах эсвэл суулгах, ховор  элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх (шээсний өнгө өтгөрөх, нүдний салст ба арьс шарлах, холестаз), амтны мэдрэмж өөрчлөгдөх, гепатит

  • Амьсгалын тогтолцооны талаас: Элбэг биш  өндөр тунгаар хэрэглэхэд амьсгал давчдах (сонгомол үйлдлээ алдах) болон эсвэл ларинго ба бронхспазмын суурьтай өвчтөнд, ховор  хамар битүүрэх. Дотоод шүүрлийн талаас: Гипергликеми (инсулин хамааралт бус чихрийн шижин), гипогликеми (инсулин авч байгаа өвчтөнд), гипотиреоид байдал.

  • Харшлын урвал: ховор  арьс загатнах, тууралт, чонон хөрвөс.

  • Арьс салстын талаас: ховор  хөлс ялгаралт ихсэх, арьсны улайралт, маш ховор тохиолдолд  экзантем, хайрст үлд төст тууралт, хайрст үлдийн тууралтын сэдрэлт, алопеци  халзрах.

  • Авто тээврийн хэрэгсэл жолоодох болон бусад механизмтай ажиллах чадварт нөлөөлөх байдал: Эмчилгээний явцад толгой эргэх, ялангуяа эхэн үед, авто тээврийн хэрэгсэл жолоодох, их анхаарал болон сэтгэхүйн хурдан хариу урвал шаардсан ажилд болгоомжтой хандах шаардлагатай.