Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Урдестон 100мг №10

Үнэ

6500 ₮
Элэгний анхдагч цирроз, анхдагч хатууралт холангит, уйланхайт фиброз, элэгний дотоод цөсний замын битүүрэлт, судсаар хооллох үеийн холестаз, архины шалтгаант элэгний цочмог гепатит, жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл, хавдарын эсрэг бэлдмэлийг хэрэглэж байгаа үед элэг гэмтэхээс урьдчилан сэргийлэх, цөсний хүүдий чулуужих өвчин, сөргөөт-гастрит ба сөргөөт-эзофагит, цөсний замын дискинези зэрэгт тус тус хэрэглэнэЭлэгний архаг цочмог өвчин, цөсний чулуу зэрэгт хоногт 10 мг/кг тунгаар удаан хугацаагаар тасралтгүй ууна. Элэгний архаг өвчнүүдийн үед эмчилгээг хэдэн сараас 2 жил хүртэл хугацаагаар үргэлжлүүлнэ. Цөс чулуужих өвчний үеийн эмчилгээ 6 сараас 2 жил үргэлжлэх ба хэрэглэснээс хойш 12 сарын дотор цөсний чулуу багасаагүй бол цаашид хэрэглэх шаардлагагүй. Бэлдмэлийн хоногийн тунг өдөр бүр унтахын өмнө зажлалгүй ууна. Сөргөөт-гастрит ба сөргөөт- эзофагитын үед 250 мг-аар унтахын өмнө зажлалгүй залгин ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 10-14 хоног байна

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Элэгний анхдагч цирроз, анхдагч хатууралт холангит, уйланхайт фиброз, элэгний дотоод цөсний замын битүүрэлт, судсаар хооллох үеийн холестаз, архины шалтгаант элэгний цочмог гепатит, жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл, хавдарын эсрэг бэлдмэлийг хэрэглэж байгаа үед элэг гэмтэхээс урьдчилан сэргийлэх, цөсний хүүдий чулуужих өвчин, сөргөөт-гастрит ба сөргөөт-эзофагит, цөсний замын дискинези зэрэгт тус тус хэрэглэнэ

  • Элэгний архаг цочмог өвчин, цөсний чулуу зэрэгт хоногт 10 мг/кг тунгаар удаан хугацаагаар тасралтгүй ууна. Элэгний архаг өвчнүүдийн үед эмчилгээг хэдэн сараас 2 жил хүртэл хугацаагаар үргэлжлүүлнэ. Цөс чулуужих өвчний үеийн эмчилгээ 6 сараас 2 жил үргэлжлэх ба хэрэглэснээс хойш 12 сарын дотор цөсний чулуу багасаагүй бол цаашид хэрэглэх шаардлагагүй. Бэлдмэлийн хоногийн тунг өдөр бүр унтахын өмнө зажлалгүй ууна. Сөргөөт-гастрит ба сөргөөт- эзофагитын үед 250 мг-аар унтахын өмнө зажлалгүй залгин ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 10-14 хоног байна

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Элэг, цөс болон хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайжруулах бэлдмэл

Найрлага

    Шахмал нэг бүр дэх идэвхитэй найрлага      

    Урсодеоксихолийн хүчил (JP)...........100 мг

    Идэвхгүй хольц

    Үр тарианы цардуул, Бичил талстат Целлулоз, Повидон, Кросскармелоз Натри, Усгүй цайвар цахиурын хүчил, Магнийн стеарат

    Тунгийн хэлбэр болон гадаад байдал

    Хажуу тал дээрээ тэмдэглээстэй бүрхүүлгүй цагаан шахмалууд юм. Эдгээр нь үнэргүй, гашуун амттай

    Бүтээгдэхүүний анхааруулга

    ЦЭЭРЛЭЛТ (УРДЕСТОН-ийг дараахь өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ):

    • Цөсний замын бүрэн бөглөрөлтэй өвчтөн [Цөс ялгаралтыг дэмжих үйлдлээс шалтгаалан өвчний шинж тэмдэг хүндэрч болзошгүй]

    • Давшингуй хэлбэрийн элэгний үрэвсэлтэй өвчтөн [Шинж тэмдэгүүд хүндэрч болзошгүй]

     

    Урдестоныг хэрэглэхээр хүүхдийн баас шингэрэх үү

    Сайн байна уу Нарийн мэргэжлийн эмчийн заалтаар ууна уу. хүүхдэд дур мэдэн хэрэглэж болохгүй.

    Урдестон эмийг жирэмсэн хүн ууж болох уу?

    Сайн байна уу,болно.Баярлалаа

    нярайн шарлалтанд уудаг уу

    Сайн байна уу,эмчийн заалтаар ууж болно.Баярлалаа.