Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Зомета 4мг-5мл №1

Үнэ

269000 ₮
Зомета 4мг/5мл бэлдмэлийг бифосфонатыг хэрэглэх аргачлалд мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн венийн судсанд тарьж хэрэглэнэ. Усгүйжилтээс сэргийлэхийн тулд эмчилгээний өмнө хангалттай хэмжээний шингэн уухыг эмч танд зөвлөх болноНэг удаад 4мг тунгаар хэрэглэнэЗомета 4мг/5мл бэлдмэлийг венийн судсанд (дуслаар) 15 минутын турш тарьж хэрэглэх бөгөөд дуслын салангид шугамаар нэг удаа венийн судсанд тарих уусмал хэлбэрээр хэрэглэнэ. Өвчтөний цусны кальцийн түвшин хэт өндөр биш байвал кальци болон витамин-Д-ийн нэмэлтийг өдөр бүр хэрэглэж болно

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Зомета 4мг/5мл бэлдмэлийг бифосфонатыг хэрэглэх аргачлалд мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн венийн судсанд тарьж хэрэглэнэ. Усгүйжилтээс сэргийлэхийн тулд эмчилгээний өмнө хангалттай хэмжээний шингэн уухыг эмч танд зөвлөх болно

  • Нэг удаад 4мг тунгаар хэрэглэнэ

  • Зомета 4мг/5мл бэлдмэлийг венийн судсанд (дуслаар) 15 минутын турш тарьж хэрэглэх бөгөөд дуслын салангид шугамаар нэг удаа венийн судсанд тарих уусмал хэлбэрээр хэрэглэнэ. Өвчтөний цусны кальцийн түвшин хэт өндөр биш байвал кальци болон витамин-Д-ийн нэмэлтийг өдөр бүр хэрэглэж болно

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Ясны эмгэгшилээс сэргийлэх, тухайлбал хугаралт, насанд хүрэгчдэд хавдрын ясны үсэрхийлэл (хавдар анхдагч байрлалаасаа ясанд дамжих)

  • Насанд хүрэгчдийн цусны кальцийн хэмжээг багасгах (хавдартай үед цусны кальцийн хэмжээ хэт ихэсдэг). Хавдар нь яснаас кальцийг чөлөөлөх замаар хэвийн ясны өөрчлөлтийг ихэсгэнэ. Үүнийг хавдараар үүсгэгдсэн гиперкальциеми гэдэг

  • Цэвэршилтийн дараах эмэгтэй болон эрэгтэй хүний ясны сийрэгжилт болон стероид эмчилгээний улмаас үүссэн ясны сийрэгжилт

  • Ясны “Пагет”-ийн өвчний эмчилгээ

Найрлага

  • Золедроны хүчил 4мг

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Анхааруулга ба болгоомжлол: Хэрэв танд дараах нөхцөл байгаа бол Зомета 4мг/5мл бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчдээ мэдэгдээрэй. Үүнд: Хэрэв та бөөрний эмгэгтэй бол, таны эрүү өвдөж байгаа буюу өвдөж байсан, хавагнасан буюу бадайрсан, эрүү орчимоор хүнд оргиж байгаа буюу шүд суларсан бол, та шүдний эмчилгээтэй байгаа буюу шүдний мэс ажилбарт орох гэж байгаа бол Зомета 4мг/5мл бэлдмэлийг хэрэглэх тухайгаа шүдний эмчдээ мэдэгдээрэй. Хэрэв та хоногийн кальцийн нэмэлтийг авах боломжгүй байгаа бол, та бамбай орчмын булчирхайгаа мэс ажилбараар бүхэлд нь буюу хэсэгчлэн авахуулсан бол, та гэдэс тайруулсан бол зэрэг болно

сайн байна уу энэ тариаг ясны хугарлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тарьж болох уу?

сайн байна уу Ясны эдийн гэмтэлтэй холбоотой шинж тэмдэгүүдээс урьдчилан сэргийлэх (ясны хугарал, багана нуруу шахагдах, туяа эмчилгээний дараах болон мэс заслын дараах хүндрэл, гиперкальциеми, хорт хавдараар нөхцөлдсөн г.м.), хорт хавдарын эцсийн шатанд буй өвчтөнд, · Цэвэршилтийн дараах үеийн хөхний хорт хавдрын эхний шатанд байгаа өвчтөнд ароматазын ингибиторын (АИ) эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд ясны эдийн жин буурахаас урьдчилан сэргийлэх · Хорт хавдараар нөхцөлдсөн гиперкальциемийн эмчилгээнд тус тус хэрэглэнэ. Хориглох заалт: · Эмийн бэлдмэлийн найрлаганд орсон үйлчлэгч бодис, бусад бифосфонатууд буюу аль нэгэн туслах бодисонд хэт мэдрэгшилт. · Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхийг хориглоно. баярлалаа