Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Феррум лек 50мг/5мл-100мл

Үнэ

16100 ₮
Төмрийг түргэн нөхөх шаардлагатай төмөр дутагдлын бүх хэлбэрийн эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.Үүнд: Цус алдалтын улмаас үүссэн хүнд явцтай төмрийн дутагдал, гэдэсний ханаар шимэгдэх төмрийн шимэгдэлт өөрчлөгдөх үед хэрэглэнэ. Тунгийн зохицуулалтыг эмчээс зөвөлгөө авна

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Төмрийг түргэн нөхөх шаардлагатай төмөр дутагдлын бүх хэлбэрийн эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.Үүнд: Цус алдалтын улмаас үүссэн хүнд явцтай төмрийн дутагдал, гэдэсний ханаар шимэгдэх төмрийн шимэгдэлт өөрчлөгдөх үед хэрэглэнэ

  • . Тунгийн зохицуулалтыг эмчээс зөвөлгөө авна

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Феррум лек нь 3 валенттай төмрийн ислийн гидратын полииозмальтозын комплекс хэлбэрийн төмөр агуулна. Энэ макромолекульт комплекс нь тогтвортой бөгөөд төмрийг чөлөөт ион байдлаар ялгаруулдаггүй. Уг комплекс нь байгалийн жинхэнэ төмрийн нэгдэл болох ферритинтэй бүтцийн хувьд адил. Төмрийн (III) ислийн гидратын полиизомальтозатын найрлага дахь төмөр нь энгийн 2 валенттай төмрийн давсны үзүүлдэг прооксидант шинж чанаргүй байна. Бэлдмэлийн найрлага дахь төмөр нь уг элементийн дутагдлын үед (ялангуяа төмөр дутагдлын цус багадалт) бие махбодод түргэн үйлчилж гемоглобины хэмжээг ихэсгэдэг. Феррум лекийг хэрэглэх явцад төмөр дутагдлын эмнэл зүйн болон лабораторийн шинжүүд (ядарч сульдах, толгой эргэх, зүрхний цохилт олшрох, арьс хуурайшиж эмзэг болох) аажим багасна

Найрлага

  •  Төмрийн (III) ислийн гидратын полиизомальтозат

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Гаж нөлөө: Артерийн даралт багасах, үеэр өвдөх, тунгалагийн булчирхай томрох, биеийн хэм ихсэх, толгой өвдөх ба эргэх, хоол боловсруулах замын хямрал, дотор муухайрах

Ferrum lek сироп болон ferrum lek 100mg энэ 2 орц найрлага ижилхэн үү. Алийг нь ч уусан болох уу

Сайн байна уу? Найрлага нь бол адтлхан байга тийм бол алийн ч ууссан болно. Баярлалаа

Sain bnuu ene nuguu shingen ni mun vv 11n sarta huuhded ogoh gsinma

Сайн байна уу мөн хүүхдийнх байгаа. Баярлалаа

Сайн байнуу төрөх дөхсөн жирэмсэн эх яаж хэрэглэх вэ хариу

сайн байна уу? Та сиропоор уух бол хяналтын эмчээс зөвөлгөө аваарай.шахламаар бол өдөрт 1ширхэгийг 1 удаа хоолноос хойш 30 мин-н дараа ууна.Баярлалаа

Hvvhdiin shud harlulj paalan gemteeh gaj nuluu bga yu

Сайн байна уу,энэ төмрийн бэлдмэл нь зажилдаг шахмал байгаа.Шүд гэмтээх болон бусад гаж нөлөө байхгүй.Баярлалаа

Ene xvvxdinxen mun v te 10n sart yaj ogox we

Сайн байна уу? эмчийн заалтаар өгч болноо. Баярлалаа

Hi tursun hun uuj boloh uu. Yaj uuh we

хөхүүл үед эмчийн зөвлөгөөгөөр феррум лек-н зажилдаг шахмалыг 1-3 ширхэгээр уудаг баярлалаа

энэ бэлдмэлийг зажлахгүй залгивал үйлчилгээ нь хэвийн зүгээр бидээ

сайн байна уу? үйлчилгээ адилхан шүү.

Сайн байна уу? энэ эмийг өдөрт хэдэн удаа хэрэглэх вэ?

Сайн байна уу насанд хүрэгчид төмөр дутагдалын хэмжээнээс хамааран өдөрт 5мл-ээр 1-2 удаа хэрэглэнэ. баярлалаа

Төмрийн бэлдмэлийг ууснаар сарын тэмдэгэнд өөрчлөлт орох уу?

Сайн байна уу Төмрийн бэлдмэл нь сарын тэмдэгт нөлөөлөхгүй. Харин цус багадалттай байгаа үед сарын тэмдэг өөрчлөгдөх тохиолдол байдаг. Баярлалаа

Төмрийн бэлдмэлийг ууснаар сарын тэмдэгэнд өөрчлөлт орох уу?

сайн байна уу үгүй ээ цус төлжилтийг дэмжинэ баярлалаа

3sartai huuhed yaaj uuh we 4huwaasnii 1iig uguud baigaa bolhuu

Сайн байна уу,сиропон хэлбэрээр ууна аа 5мл ээр өдөрт 1удаа.Баярлалаа.

Сайн байна уу Ферровит №50 Капсул энэ Fe бэлдмэл байгаа юу баярлалаа

Сайн байна уу,байгаа.Баярлалаа.

sain bnu ferrum lek siropoor 2 oi 9 sartai huuhded ugch bolohuu? hodood uvtguhuu shud harlahuu? yamar tungaar uguh be

Сайн байна уу. Та эмчээс зөвлөгөө шинжилгээ авна уу.

3 настай хүүхдэд ямар тунгаар уулгах вэ . Ходоод өвдөхүү шүд харлахуу

Сайн байна уу Хүүхдэд цус багадалтын зэрэгээс хамаарч эмчийн заалтаар хэрэглэнэ. Тохирох тунгаар зөв хэрэглэвэл гаж нөлөө гарах магадлал бага. Баярлалаа

Сайн байна уу? Феррум лек сиропыг 1н7 сартай хүүхдэд жин нь 8кг 5мл өдөрт 2 удаагаар 15 хоног өгөөрэй гэсэн. Одоогоор 10 хоног уусан сүүлийн 2-3 хоног гэдэс нь дүүрээд унгаад зовиурлаад байх юм. Төмрийн бэлдмэлээс болно гэж байх уу?

сайн байна уу өөр бүтээгдэхүүн хэрэглэж байгаа юу та хүүхдээ хүүхдийн эмчид үзүүлээрэй.баярлалаа

Сайн байна уу. Энэ эмийг 3сартай хүүхдэд 2.5мл өдөрт нэг өг гэсэн. 3хоног ууж байна. Унгас алдаад шингэн баагаад байхын. Үргэлжлүүлж өгсөн нь дээр үү. Нэг дэх хүртэл өгөхгүй өрх рүүгээ очих уу

сайнэ байна уу? үргэлжлүүлээд өгч болно баярлалаа

emch eniig uulga gj bichij ugsin daanch bichgiig n haychijee 1nastai huuhded heden ml ugdiin bol

Сайн байна уу Цус багадалтын зэрэг, хүүхдийн нас жин зэргийг харгалзан тунг тогтоодог учир та эмчдээ хандаарай. Баярлалаа