Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Урсомон 250мг №50

Үнэ

43200 ₮
Элэгний анхдагч цирроз, анхдагч хатууралт холангит, уйланхайт фиброз, элэгний дотоод цөсний замын битүүрэлт, судсаар хооллох үеийн холестаз, архины шалтгаант элэгний цочмог гепатит, жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл, хавдарын эсрэг бэлдмэлийг хэрэглэж байгаа үед элэг гэмтэхээс урьдчилан сэргийлэх, цөсний хүүдий чулуужих өвчин, сөргөөт-гастрит ба сөргөөт-эзофагит, цөсний замын дискинези зэрэгт тус тус хэрэглэнэЭлэгний архаг цочмог өвчин, цөсний чулуу зэрэгт хоногт 10 мг/кг тунгаар удаан хугацаагаар тасралтгүй ууна. Элэгний архаг өвчнүүдийн үед эмчилгээг хэдэн сараас 2 жил хүртэл хугацаагаар үргэлжлүүлнэ. Цөс чулуужих өвчний үеийн эмчилгээ 6 сараас 2 жил үргэлжлэх ба хэрэглэснээс хойш 12 сарын дотор цөсний чулуу багасаагүй бол цаашид хэрэглэх шаардлагагүй. Бэлдмэлийн хоногийн тунг өдөр бүр унтахын өмнө зажлалгүй ууна. Сөргөөт-гастрит ба сөргөөт- эзофагитын үед 250 мг-аар унтахын өмнө зажлалгүй залгин ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 10-14 хоног байна

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Элэгний анхдагч цирроз, анхдагч хатууралт холангит, уйланхайт фиброз, элэгний дотоод цөсний замын битүүрэлт, судсаар хооллох үеийн холестаз, архины шалтгаант элэгний цочмог гепатит, жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл, хавдарын эсрэг бэлдмэлийг хэрэглэж байгаа үед элэг гэмтэхээс урьдчилан сэргийлэх, цөсний хүүдий чулуужих өвчин, сөргөөт-гастрит ба сөргөөт-эзофагит, цөсний замын дискинези зэрэгт тус тус хэрэглэнэ

  • Элэгний архаг цочмог өвчин, цөсний чулуу зэрэгт хоногт 10 мг/кг тунгаар удаан хугацаагаар тасралтгүй ууна. Элэгний архаг өвчнүүдийн үед эмчилгээг хэдэн сараас 2 жил хүртэл хугацаагаар үргэлжлүүлнэ. Цөс чулуужих өвчний үеийн эмчилгээ 6 сараас 2 жил үргэлжлэх ба хэрэглэснээс хойш 12 сарын дотор цөсний чулуу багасаагүй бол цаашид хэрэглэх шаардлагагүй. Бэлдмэлийн хоногийн тунг өдөр бүр унтахын өмнө зажлалгүй ууна. Сөргөөт-гастрит ба сөргөөт- эзофагитын үед 250 мг-аар унтахын өмнө зажлалгүй залгин ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 10-14 хоног байна

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Фармакологийн үйлдэл: Элэг хамгаалах үйлдэлтэй бэлдмэл. Урсодеоксихолийн хүчил нь хенодеоксихолын хүчилтэй харилцан үйлчилж холимог мицелл үүсгэнэ. (Хенодеоксихолын хүчил туйлгүй бөөм үүсгэх ба хенодеоксийн хүчил нь түүний бүрхүүл болно). Үүний үр дүнд сөргөөт-гастрит ба сөргөөт-эзофагитын үед ходоодны агууламж эсийн мембраныг гэмтээх үйлдэл нь багасгана. Нөгөө талаар урсодеоксихолийн хүчил липофиль мембраны бүтэцтэй харилцан үйлчлэлцэж түүнийг бэхжүүлэн эсийг хортой мицеллийн үйлдэлд мэдрэг биш болгоно

  •  Урсомон холестерины гэдэсний ханаар шимэгдэх шимэгдэлтийг саатуулснаар цөсний холестерины хэмжээг бууруулахаас гадна түүний элгэнд нийлэгжих ба цөсөнд орохыг багасгана. Цөсний хүчлийн хэмжээг ихэсгэн түүний литоген индексийг бууруулж цөсний холестериныг бууруулна

Найрлага

  • Урсодеоксихолийн хүчлийн 250 мг

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Хориглох заалт:Цөсний хүүдий ба цөсний сувгийн цочмог үрэвсэлт өвчин, урсофальк-д хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн ба хөхүүл эхчүүдэд тус тус хэрэглэхийг цээрлэнэ

  • Гаж нөлөө: Суулгах ба цөсний чулуу кальцижиж болзошгүй

  • Эмийн харилцан нөлөөлөл: Найрлагандаа хөнгөн цагаан агуулсан бэлдмэлүүд урсофалькийн шимэгдэлтийг бууруулна

  • Анхааруулга:Цөсний чулууг хайлуулах зорилгоор хэрэглэхдээ 6 сар тутам чулуу уусаж байгаа эсэхийг хянах шаардлагатай

  • Урсофалькийг дараах нөхцөлд цөсний чулуу хайлуулах зорилгоор хэрэглэнэ. Үүнд: Чулуу нь цэвэр холестерины байх, чулууны хэмжээ 15-20 мм-ээс томгүй, цөсний хүүдийн ажиллагаа хэвийн, цөсний хүүдийд байгаа чулуу нь хүүдийн дундуураас доош болон цөсний суваг бөглөрөөгүй байх зэрэг болно. Эмчилгээ хийлгэж байгаа төрөх насны эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах шаардлагатай

сайн байна уу би энэ эмийг уугаад 2 хонож байна өглөө 2 орой 2-оор ууж байга хоол идэх болгонд гэдэс базалж гүйлгээд байх юм

Сайн байна уу, энэ зовиур нь энэ урсомон эмнээс болоогүй байхаа та дотрын эмчид хандаарай,

Жирэмсэн хэрэглэж болхуу

Сайн байна уу? Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд тус тус хэрэглэхийг хориглоно. Өөр эмийг бол заавал эмчийн заалтаар хэрэглэх ёстой. Баярлалаа

Жирэмсэний эхний сард хэрэглэж болохуу Өөр цөсний үрэвсэлт өвчинд ямар эм зөвлөх вэ

Сайн байна уу? Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд тус тус хэрэглэхийг хориглоно. Өөр эмийг бол заавал эмчийн заалтаар хэрэглэх ёстой. Баярлалаа

sain b.a u ene emiig 200mg hemjeeteig n odort hedeer uuh we

Сайн байна уу. Хэдэн кг жинтэй вэ?

Сайн уу? 85 кг жинтэй эрэгтэй хүн Урсомон эмийг 200мг-р өдөрт яаж уух вэ?

Сайн байна уу өдөрт 4 удаа ууна. Баярлалаа

65 кг эмэгтэй цөс хөөх зорилгоор хэдэн удаа хэрхэн хэрэглэх вэ

Сайн байна уу. Эмчид хандаж ЭХО-д харуулсаны дараа уух эсэхээ шийднэ. 1 ширхэгээр өдөрт 3 удаа ууна. Эмчид хандаарай.

90kg jintei hvn hediig uuh.200 taig hediig uuh ve.hoolnii umnu yumu daraa yumu hariulj uguuch

Сайн байна уу. 2 ширхэгээр өдөрт 2 удаа ууна.

4 хоногтой нярайд маань 50мг тайг өглөө орой 2 уу гэж өгсөн ззавр

Сайн байна уу? Шарлалтын хүнд хөнгөнөөс хамаараад 1/2 ширхэгээр эсвэл 1ширхэгээр ууж болно. Тунг эмчлэгч эмч тогтооно. Баярлалаа

Заавар уншхаар цөсний чулуунд ууна гэхийн манай хүүхэд шарлалттай юм л даа

Сайн байна уу? Нярайн физилогийн шарлалтын хүнд хөнгөнөөс хамаараад 1/2 ширхэгээр эсвэл 1ширхэгээр ууж болно. Тунг эмчлэгч эмч тогтооно. Баярлалаа

Энэ эмийг уугаад 3 хонож бна баруун талын нуруу гар хөдөлгөж блхгүй өвчин ороод бх юм энэ нь яаж бгаа юм бол

Сайн байна уу та цөсөндөө чулуутай эсэхээ шалгасан эсэх мэдэх хэрэгтэй. Чулуутай байгаа тохиолдолд цөсний хүүдий үрэвсэж танд дээрхи зовиурууд илэрнэ. Баярлалаа

Өглөө, оройдоо хоолны дараа уух уу?

Сайн байна уу? Бэлдмэлийн хоногийн тунг өдөр бүр унтахын өмнө зажлалгүй ууна. Сөргөөт-гастрит ба сөргөөт- эзофагитын үед 250 мг-аар унтахын өмнө зажлалгүй залгин ууна

Сайн байна уу?Шинэ 7хоногийн мэнд. Ходоодоор 2орой өвдөөд хоносон юм аа.Тэгээд өглөө нь эхо- д үзүүлтэл цөсөнд ургацаг ургасан бн гэсээн. 200 мг- тай урсомон 14хоногт өглөө оройдоо уу гэж эмч хэлсээн. Аптекаас авахад 250 гр- тай бн.Хоорондоо нээх ялгаа байхгүй гэсэн юм аа Тэгээд авчихлаа. Өглөө оройдоо ууж болох уу? Өглөө уувал цайны дараа уух уу.

сайн байна уу?өглөө хоолноос өмнө ус уугаад уугаарай,оройдоо унтахын өмнө зажлалгүй ууна. баярлалаа

Сайн бна уу энэ Урсомон, Урсасан 2 ижио эмүүд үү өөр өөр юмуу

сайн байна уу яг адилхан эмнүүд

энэ эмийг 250мг-р 50ширхэг нь 48000тегрег гэсэг байх юм. гэтэл эмийн сангаас 30ширхэгийг нь илvv vнэтэйгээр авсан. цесний хана хатуурахад 30-г уугаад хангалтгvй биздээ. хаанаас энэ vнээр бvтэн хайрцгийг авч болох вэ. баярлалаа

Сайн байна уу манай Монос эмийн сангуудаар 48000төг зарагдаж байгаа. Баярлалаа

Сайн байна уу. Солонгосын Урса гээд эмийн сурталчилгааг үзлээ. Жинхэнэ баавгайн цөстэй адил биологийн аргаар гаргаж авсан нтр гээд байхын үүнээс юугаараа ялгаатай вэ. УРСА кореа линк-http://www.korea.net/NewsFocus/Business/view?articleId=123148

Сайн байна уу. Эдгээр эмнүүд нь үйлчлэгч бодис нь ижил үйлдвэрлэгч нь ондоо байнгаа.

Сайн байна уу. Солонгосын Урса гээд эмийн сурталчилгааг үзлээ. Жинхэнэ баавгайн цөстэй адил биологийн аргаар гаргаж авсан нтр гээд байхын үүнээс юугаараа ялгаатай вэ. УРСА кореа линк-http://www.korea.net/NewsFocus/Business/view?articleId=123148

Сайн байна уу. Эдгээр эмнүүд нь үйлчлэгч бодис нь ижил үйлдвэрлэгч нь ондоо байнгаа.

Сайн байна уу? Эход харуулаад цөс өтгөрөлтэй, элэг өөхлөлттэй байна гээд энэ эмийг уухыг зөвлөсөн. 250 мг өдөрт 1 удаа унтахын өмнө уухад болох уу?

Сайн байна уу? Эмчийн зааврын дагуу ууж хэрэглээрэй. Баярлалаа

сайн уу 10 кг жинтэй хүүхэд хэдээр уух бэ

Сайн байна уу,хүүхдэд ер нь өгдөггүй,эмчийн заалтаар л ууна даа.Баярлалаа

Ширхэглэж өгдөгүү. Хэд гэдэг вэ?

Сайн байна уу. Ширхэглэж өгнө өө. 50 ширхэг нь 48000 төгрөг гэж байна аа. Баярлалаа.

Сайн бнауу урсоман эмийг 3 сартай хүүхэдтэй хөхүүл ээж ууж болох боловуу уух шаардлагатай бна өмнө уудаг бсан гэхдээ төрөөгүй бхдаа уусан л даа

Сайн байна уу 3н сартай хөхүүл хүн ууж болно. Баярлалаа баяртай

Сайн бнауу танай зөвлөхүүдээс зарим нь урсомон эмийн 3 сартай хөхүүл уухыг хориглоно ууж болно гэсэн 2 хариулт бгад бх юм хөхүүл хүн яаг ууж болох эсэхийг мэдмээр бна

сайн байна уу жирэмсэн хөхүүл үед хэрэглэхийг хориглодог баярлалаа

Sain bnuu . Manai huuhed neg sartai joohn sharlalttai bga tehde baga. Tegeed emch ursomon 100g emiig 2huwaagaad odort 2 og gesn ogoj bolhiin boluu

сайн байна уу? эмчийнхээ заалтаар ууж болно оо баярлалаа

Урсомон даатгалд байдаг уу

None

Урсофальк даатгалд байдаг уу

сайн байна уу? Даатгалын мэдээлэл өрхийн эмнэлэгээсээ асууна уу баярлалаа

Сайн бна уу? Цөс нугалрал, өтгөрөлттэй үед голдуу аль эмйгхэрэглэдэг вэ?

Сайн байна уу Голдуу цөсний чулуу, үрэвсэл хавсарсан байдаг тул үрэвсэлийн эсрэг эм элэг хамгаалах болон цөсний ялгаралт багасгадаг эм хэрэглэдэг байгаа Та дотрийн эмчид үзүүлж эмчилгээ бичүүлж аваарай Баярлалаа

Сайн бна уу? Цөс нугалрал, өтгөрөлттэй үед голдуу аль эмйгхэрэглэдэг вэ?

сайн байна уу. урсомон хэрэглэж болно.

Сайн бна уу? Цөс нугалрал, өтгөрөлттэй үед голдуу аль эмйгхэрэглэдэг вэ?

Хөдөлгөөн дасгал мөн урсомон хэрэглэж болно.

Сайн байна уу. Би энэ эмийг уугаад 20 хонож байна. Цөс өтгөн гээд өдрийн 2р 1 сар уу гэсэн. Сүүлийн 5 хоног гүйлгээд байна. Энэ үед эмээ үргэлжлүүлээд уугаад байх уу. Бас гэдэсний дээд хэсгээр жаахан базалж өвдөөд байгаа.

сайн байна уу зовиур нь ихсээд байвал та нарийн мэргэжлийн эмчид хандаарай баярлалаа

Сайн байна уу энэ эмийг жирэмсэн байхад 2 ширхэгээр 21 хоног уу гэж бичиж өгсөн юмаа тэр үед нь би уугаагүй одоо 3н сартай хөхүүл ууж болох болов уу?

сайн байна уу хөхүүл үед эсрэг заалттай баярлалаа

Сайн байна уу энэ эмийг жирэмсэн байхад 2 ширхэгээр 21 хоног уу гэж бичиж өгсөн юмаа тэр үед нь би уугаагүй одоо 3н сартай хөхүүл ууж болох болов уу?

сайн байна уу Хориглох заалт: Цөсний хүүдий ба цөсний сувгийн цочимог үрэвсэлт өвчин, урсодеоксихолийн хүчил хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн ба хөхүүл эхчүүдэд тус тус хэрэглэхийг цээрлэнэ. баярлалаа

Сайн байна уу? Би 9сарын 17 нд нээлттэйгээр цөсөө авхуулсан юм.Урсомон эмийг 1*3 ууна гэсэн байна.Би өдрийн 3 аар ууж байгаа. Хэдэн сар уух вэ?Хоолны дэглэм барь гэсэн ямар хоол идэж болох талаар зөвөлгөө өгнө үү?Өглөө өлөн элгэн дээрээ ууж байгаа элэг өөхлөлтэй байна гэсэн зөвөлгөө өгөөч

Сайн байна уу Та эмчлэгч эмчээсээ л сайн тодруулж асуух шаардлагатай юм байна. Элэгний өвчлөлийн үед урсомон эмийг эмчилгээний зорилгоор хэдэн сараас жил хүртэл хугацаагаар хэрэглэж болдог. Ямар тунгаар яаж хэрэглэхийг нь эмчлэгч эмч нь шийднэ. Хоолны дэглэм барихдаа болж өгвөл бага багаар олон удаа хооллоно. Амархан шингэдэг, шингэн зутан маягын хоол хэрэглэвэл сайн. Шарсан хуурсан хоол, даршилсан нөөшилсөн хүнс, халуун ногоо, чанасан мах, бүхэл махтай хоол гэх мэт хүнсийг хориглоно. Ямар ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж болох эсэхээ ч бас эмчлэгч эмчээсээ давхар сайн тодруулаарай. Баярлалаа

35-36 нед.тэй жирэмсэн хүнд хэрэглэж болох уу.

сайн байна уу зайлшгүй тохиолдод зөвхөн эмчийн заалтаар хэрэглэнэ. баярлалаа

Сайн байна уу? Хэдэн цагийн зайтай уух вэ?

Дотрын эмчийн заавраар хэрэглэнэ.

Элэгний хатууралтай Урсамон байнга уу гэсэн ниссел эм бас ууж байгаа харшилах зүйл байгаа юу

Сайн байна уу Эмчлэгч эмчийнхээ бичиж өгсөн эмнүүдийг л хэрэглээрэй. Баярлалаа

Сайн байна уу? Хэдэн цагийн зайтай уух вэ?

Сайн байна уу,өдөрт 2-3 удаа ууж болно.Баярлалаа

Сайн байна уу урсомон 50г нярайд өгж болхуу

сайн байна уу. эмчийн бичсэн эмчилгээн 50мг аар өгч болдог.

Сайн байна уу?75кг жинтэй элэгээ эмчилэх зорилгоор уух гэсэн юмаа 200мг тай 50ш г авсан

сайн байна уу? Элэг хамгаалах үйлдэлтэй бэлдмэл. Урсодеоксихолийн хүчил нь хенодеоксихолын хүчилтэй харилцан үйлчилж холимог мицелл үүсгэнэ. (Хенодеоксихолын хүчил туйлгүй бөөм үүсгэх ба хенодеоксийн хүчил нь түүний бүрхүүл болно). Үүний үр дүнд сөргөөт-гастрит ба сөргөөт-эзофагитын үед ходоодны агууламж эсийн мембраныг гэмтээх үйлдэл нь багасгана. Нөгөө талаар урсодеоксихолийн хүчил липофиль мембраны бүтэцтэй харилцан үйлчлэлцэж түүнийг бэхжүүлэн эсийг хортой мицеллийн үйлдэлд мэдрэг биш болгоно. Урсодеоксихолийн хүчил нь холестерины гэдэсний ханаар шимэгдэх шимэгдэлтийг саатуулснаар цөсний холестерины хэмжээг бууруулахаас гадна түүний элгэнд нийлэгжих ба цөсөнд орохыг багасгана. Цөсний хүчлийн хэмжээг ихэсгэн түүний литоген индексийг бууруулж цөсний холестериныг бууруулна.