Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Амоксиклав 1000мг №10

Үнэ

34700 ₮
Амоксиклавыг бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдварт үрэвсэлт эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэАмьсгалын дээд зам, чих хамар хоолойн халдвар (дунд чихний үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиурын үрэвсэл)Амьсгалын доод замын халдвар (гуурсан хоолойн архаг үрэвслийн хурцдал, уушгины архаг явцтай бөглөрөлт өвчин, эмнэлгийн бус шалтгаант уушгины үрэвсэл)Арьс ба зөөлөн эдийн халдварЯс ба үений халдвар (остеомиелит)Шээс ялгаруулах замын халдвар (давсагны үрэвсэл, пиелонефрит)Эх барих эмэгтэйчүүдийн халдварХоол боловсруулах замын хямрал илрэхээс сэргийлэхийн тулд бэлдмэлийг хоолны өмнө хэрэглэнэ. Шахмалыг аяга усаар даруулж бүтнээр нь залгихаас гадна хагас аяга (30мл-с багагүй) усанд уусгаж хэрэглэхийн өмнө сайтар хутгаж ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа өвчний явцаас хамаарах бөгөөд онцгой шаардлагагүй үед 14 өдрөөс олон хоног хэрэглэхгүй Насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхэд, биеийн жин нь 40кг-с их 12 хүртэл насны хүүхдэд бэлдмэлийг 1000/125мг тунгаар хоногт 2 удаа хэрэглэнэ. 1 удаагийн тунгаар ижил цагийн зайтай буюу 12 цагийн зайтай хэрэглэнэ. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөний бөөрөөр ялгарах амоксициллин ба клавуланы хүчлийн ялгаралт удааширна. Амоксиклав 1000/125мг тунгаар зөвхөн түүдгэнцрийн фильтрациийн хурд 30мл/мин-с их үед хэрэглэж болно. Энэ үед тунг зохицуулах шаардлагагүй. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд элэгний үйл ажиллагааг тогтмол хянаж болгоомжтой хэрэглэнэ. 40кг хүртэл жинтэй 12-с доош насны хүүхдэд амоксиклавыг 125/31,25мг, 250/62,5мг, 500/125мг зэрэг бага тунгаар хэрэглэнэЖирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Бэлдмэлийг жирэмсэн үед хэрэглэхэд амоксициллин ба клавуланы хүчил нь ураг болон нярайд сөргөөр нөлөөлсөн талаар тэмдэглэгдээгүй. Жирэмсний II ба III дахь 3 сард эмчлэгч эмч бэлдмэлийн эмчилгээний үр нөлөө ба эрсдэл зэргийг сайтар харьцуулсны үндсэн дээр хэрэглэж болно. Харин жирэмсний эхний сар хэрэглэхээс зайлсхийнэ. Бэлдмэлийн найрлага дахь хоёр үйлчлэгч бодисын аль аль нь цус тархины хоригийг нэвтрэх бөгөөд хөхний сүүтэй ялгардаг. Бэлдмэлийг хөхүүл үед хэрэглэж болно. Хүүхдэд харшлын урвал илрэх, суулгалт ба амны салст бүрхүүлийн кандидоз үүсвэл эмчилгээг зогсооно

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Амоксиклавыг бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдварт үрэвсэлт эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ

  • Амьсгалын дээд зам, чих хамар хоолойн халдвар (дунд чихний үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиурын үрэвсэл)

  • Амьсгалын доод замын халдвар (гуурсан хоолойн архаг үрэвслийн хурцдал, уушгины архаг явцтай бөглөрөлт өвчин, эмнэлгийн бус шалтгаант уушгины үрэвсэл)

  • Арьс ба зөөлөн эдийн халдвар

  • Яс ба үений халдвар (остеомиелит)

  • Шээс ялгаруулах замын халдвар (давсагны үрэвсэл, пиелонефрит)

  • Эх барих эмэгтэйчүүдийн халдвар

  • Хоол боловсруулах замын хямрал илрэхээс сэргийлэхийн тулд бэлдмэлийг хоолны өмнө хэрэглэнэ. Шахмалыг аяга усаар даруулж бүтнээр нь залгихаас гадна хагас аяга (30мл-с багагүй) усанд уусгаж хэрэглэхийн өмнө сайтар хутгаж ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа өвчний явцаас хамаарах бөгөөд онцгой шаардлагагүй үед 14 өдрөөс олон хоног хэрэглэхгүй 

  • Насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхэд, биеийн жин нь 40кг-с их 12 хүртэл насны хүүхдэд бэлдмэлийг 1000/125мг тунгаар хоногт 2 удаа хэрэглэнэ. 1 удаагийн тунгаар ижил цагийн зайтай буюу 12 цагийн зайтай хэрэглэнэ. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөний бөөрөөр ялгарах амоксициллин ба клавуланы хүчлийн ялгаралт удааширна. Амоксиклав 1000/125мг тунгаар зөвхөн түүдгэнцрийн фильтрациийн хурд 30мл/мин-с их үед хэрэглэж болно. Энэ үед тунг зохицуулах шаардлагагүй. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд элэгний үйл ажиллагааг тогтмол хянаж болгоомжтой хэрэглэнэ. 40кг хүртэл жинтэй 12-с доош насны хүүхдэд амоксиклавыг 125/31,25мг, 250/62,5мг, 500/125мг зэрэг бага тунгаар хэрэглэнэ

  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Бэлдмэлийг жирэмсэн үед хэрэглэхэд амоксициллин ба клавуланы хүчил нь ураг болон нярайд сөргөөр нөлөөлсөн талаар тэмдэглэгдээгүй. Жирэмсний II ба III дахь 3 сард эмчлэгч эмч бэлдмэлийн эмчилгээний үр нөлөө ба эрсдэл зэргийг сайтар харьцуулсны үндсэн дээр хэрэглэж болно. Харин жирэмсний эхний сар хэрэглэхээс зайлсхийнэ. Бэлдмэлийн найрлага дахь хоёр үйлчлэгч бодисын аль аль нь цус тархины хоригийг нэвтрэх бөгөөд хөхний сүүтэй ялгардаг. Бэлдмэлийг хөхүүл үед хэрэглэж болно. Хүүхдэд харшлын урвал илрэх, суулгалт ба амны салст бүрхүүлийн кандидоз үүсвэл эмчилгээг зогсооно

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Фармакодинамик: Өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик амоксициллин ба бета - лактамаза-г дарангуйлагч клавуланы хүчил агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл. Амоксициллин бактерийн эсийн ханын пептидогликаны нийлэгжилтийг дарангуйлж бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлнэ. Грам эерэг болон сөрөг бичил биетнүүдэд (плазмидын олонхи, хромосомын бета-лактамаза ялгаруулагч зарим омог) үйлчилнэ. Бэлдмэлийн найрлага дахь клавуланы хүчил нь II, III, IY, V хэлбэрийн бета-лактамазаг дарангуйлах ба харин Enterobacter spp., Pseudomonas aeruginosa, Serratia spp., Acinetobacter spp зэрэг бичилбиетний ялгаруулдаг I хэлбэрийн бета-лактамаза-д нөлөөлдөггүй. Клавуланы хүчил нь пенициллиназа-тай их төстэй учир ферменттэй тогтвортой нийлмэл нэгдэл үүсгэж амоксициллиныг бета – лактамаза ферментийн задралаас хамгаалж түүний үйлдлийн хүрээг өргөсгөдөг

  • Үйлдлийн хүрээ: Грам эерэг бактери: Агаартан бактери: Streptococcus spp., Staphylococcus spp., (метициллин тэсвэртэй штаммаас бусад), Enterococcus spp., Corynebacterium spp., Bacillus anthracis, Listeria monocytogenes Агааргүйтэн бактери: Clostridum spp., (Clostridum difficile-с бусад), Peptococcus spp., Peptostreptococcus spp., Грам сөрөг бактери: Агаартан:Escherichia coli, Klebsiella spp., Proteus spp., Yersinia enterocolitica, Salmonella spp., Shigella spp., Haemophilus influenza, Haemophilus ducreyi, Neisseria gonorrhoeae, Neisseria meningitides, Bordetella pertussis, Moraxella catarrhalis, Gardnerella vaginalis, Brucella spp., Pasteurella multocida, Vibrio cholera, Helicobacter pylori Агааргүйтэн:Bacteroides spp., Bacteroides fragilis, Fusobacterium spp

  • Фармакокинетик: Амоксиклав 1000мг/125мг (амоксициллин/клавуланы хүчил) тунгаар 1 удаа хэрэглэхэд цусны сийвэн дэх амоксициллины концентраци 1.5 цагийн дараа, ба клавуланы хүчлийнх 1 цагийн дараа тус тус дээд хэмжээндээ хүрэх бөгөөд энэ нь 12мкг/мл ба 3мкг/мл байна. Амоксициллин ба клавуланы хүчлийн AUC (зураглалд концентрацийн муруйн доорх талбай) нь 33мкг ; цаг/л, 6мкг ; цаг/л тус тус байна. Амоксициллиныг ууж хэрэглэхэд 90% шимэгдэх ба клавуланы хүчлийн туйлын биохүрэхүй нь 60%. Ойролцоогоор амоксициллины 17-20%, клавуланы хүчлийн 22% нь цусны сийвэнгийн уурагтай холбогддог. Хоёр үйлчлэгч бодисын ерөнхий клиренс нь 25л/цаг бөгөөд хагас ялгарлын хугацаа нь амоксициллиных 1,1 цаг, клавуланы хүчлийх 0,9 цаг тус тус байна. Дунджаар амоксициллины 60-80%, клавуланы хүчлийн 30-50% нь бэлдмэлийг хэрэглэснээс хойш эхний 6 цагийн дотор бөөрөөр шээстэй ялгарна. Амоксициллины ихэнх хэсэг нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр ялгарах ба багахан хэсгийн бета-лактамын цагираг нь задрах замаар идэвхгүй метаболит (пенициллийн ба пенамальдын хүчил) үүсгэдэг. Клавуланы хүчил нь химийн хувиралд эрчимтэй орж задрах бөгөөд цаашдаа карбоксилгүйждэг

Найрлага

  • 1 шахмалд:

  • Үйлчлэгч бодис: амоксициллин (амоксициллины тригидрат хэлбэрээр) 1000мг/ клавуланы хүчил (калийн клавуланат хэлбэрээр) 125мг

  • Туслах бодис: Дисперсийн целлюлоза, бичил талст целлюлоза, кросповидон, ванилин, бэрсүүт жүржийн амт оруулагч, нимбэгний амт оруулагч, сахарин, магнийн стеарат тус тус агуулагдана

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Цээрлэлт: Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ

  • Амоксициллин, клавуланы хүчил ба бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, бета-лактамын цагирагт бүтэцтэй бусад антибиотикт (пенициллин, цефалоспорин) хэт мэдрэг хүмүүс, амоксициллин/клавуланы хүчил хэрэглэх үед шарлах буюу элэгний үйл ажиллагаа нь өөрчлөгдөж байсан хүмүүс ,түүдгэнцрийн фильтраци  30мл/мин ,бөөрний дутагдал ,12 хүртэл насны буюу 40кг хүртэл жинтэй хүүхэд ,халдварт мононуклеоз, лимфолейкоз, хүнд явцтай элэгний дутагдал, хоол боловсруулах замын эмгэг (ялангуяа пенициллин хэрэглэснээс үүссэн бүдүүн гэдэсний үрэвсэл), бөөрний архаг дутагдал зэрэгт болгоомжтой хэрэглэнэ

  • Гаж нөлөө:

  • Халдвар: Хааяа (1/100), <1/100): бактерийн болон мөөгөнцрийн давтан халдвар (удаан хугацааны эмчилгээний үед буюу давтан эмчилгээний үед)

  • Цус ба цус төлжүүлэх эрхтний зүгээс: Ховор (1/10000), <1/1000): тромбоцитын тоо олшрох, цус задралтын цус багадалт

  • Маш ховор (<1/10000): лейкоцит, гранулоцит, тромбоцит ба цусны бүх эсийн тоо цөөрөх, цус багадах, протромбины ба цус гоожих хугацаа уртсах. Эдгээр гаж нөлөө эргэх шинжтэй бөгөөд эмчилгээг зогсоосны дараа арилдаг

  • Харшлын урвал: Байнга (1/100), <1/10): арьсны тууралт ба загатнаа, улаан бурхан хэлбэрийн тууралт зэрэг шинж эмчилгээг эхэлснээс хойш 5-11 дэх хоногт илэрч болно. Эмчилгээг эхэлсний дараа шууд чонон хөрвөсийн шинж илэрч болох бөгөөд энэ үед эмчилгээг зогсооно

  • Ховор (1/10000), <1/1000): Стивенс-Джонсон ба Лайеллын хам шинж, анафилаксын шок, бусад харшлын урвал (эмийн гаралтай халууралт, эозинофилийн тоо цөөрөх, судас мэдрэлийн хаван, төвөнх хавагнах, ийлдсийн өвчин, цус задралын цус багадалт, харшлын гаралтай судасны үрэвсэл, бөөрний завсрын эдийн үрэвсэл)

  • Мэдрэлийн системийн зүгээс: Ховор (1/10000), <1/1000): толгой эргэх ба өвдөх, таталт (бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт буюу тунг хэтрүүлэх үед)

  • Маш ховор (<1/10000): хөдөлгөөний идэвх ихсэх, тайван бус болох, нойргүйдэх, оюун ухаан өөрчлөгдөх, түрэмгий шинжтэй болох

  • Зүрх судасны системийн зүгээс: Ховор (1/10000), <1/1000): судасны үрэвсэл

  • Хоол боловсруулах замын зүгээс: Байнга (1/100), <1/10): хэвлийгээр өвдөх, дотор муухайрах (тун хэтрэх үед), бөөлжих, гэдэс дүүрэх, суулгах (хоол боловсруулах замын зүгээс илрэх гаж нөлөө нь түр зуурын шинжтэй бөгөөд ховор тохиолдолд тод илрэх ба бэлдмэлийг хоолны эхний үед хэрэглэхэд илрэл нь багасдаг), гэдэс цочролын хам шинж (бэлдмэлийг хэрэглэсэн суурин дээр буюу эмчилгээг дууссанаас хойш 5 долоо хоногийн хугацаанд хүнд явцтай удаан хугацаагаар үргэлжлэх суулгалт илэрсэн тохиолдолд) ихэнх тохиолдолд хор ялгаруулагч Clostridum difficile-р үүсгэгдэнэ

  • Ховор (1/10000), <1/1000): гэдэсний кандидоз, бүдүүн гэдэсний цусархаг үрэвсэл, шүдний эмалийн гадаргуугийн давхрын өнгө өөрчлөгдөх

  • Элэг цөсний системийн зүгээс: Байнга (1/100), <1/10): элэгний ферментийн идэвх бага зэрэг ихсэх Ховор (1/10000), <1/1000): Элэгний үрэвсэл, цөс зогсонгшилын шарлалт. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийн шинж нь эмчилгээний үед, эмчилгээний дараа шууд, эмчилгээ дууссанаас хэдэн долоо хоногийн дараа тус тус илэрч болно. Ихэвчлэн эрчүүд болон настангуудад тохиолдох ба харин хүүхдэд маш ховор (<1/10000) ажиглагдана. Бэлдмэлийг 14-с олон хоног хэрэглэж байгаа үед гаж нөлөө үүсэх эрсдэл нэмэгддэг. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлт нь эргэж хэвийн болох боловч зарим үед хүнд явцтай илрэх ба маш ховор тохиолдолд (зөвхөн хүнд явцтай өөр өвчинтэй хавсрах буюу элэг хордуулах бэлдмэлтэй хамт хэрэглэж байгаа тохиолдолд) үхэлд хүргэж болзошгүй. Шээс бэлгийн замын зүгээс: Хааяа (1/100), <1/100): загатнах, хорсох, үтрээнээс ялгадас гарах Ховор (1/10000), <1/1000): бөөрний завсрын эдийн үрэвсэл

  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Шинж тэмдэг: дотор муухайрах, бөөлжих ба суулгах нь ус электролитийн тэнцвэрийг өөрчилж болзошгүй

  • Эмчилгээ: Идэвхжүүлсэн нүүрс уулгах, осмос даралтанд нөлөөлдөг шээс хөөх эм хэрэглэнэ. Ус электролитийн тэнцвэрийг дэмжих шаардлагатай. Таталт илрэх үед диазепам хэрэглэх болон бусад шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Хүнд явцтай бөөрний дутагдлын үед гемодиализ хийнэ

  • Эмийн харилцан үйлчлэл: Бактерийн эсрэг бусад эм: Бактерийн өсөлт үржлийг саатуулах зарим бэлдмэлтэй (жишээ нь хлорамфеникол, сульфаниламид гэх мэт) хамт хэрэглэхэд in vitro орчинд үйлдэл нь суларна. Дисульфирам: Амоксициллин/клавуланы хүчлийг дисульфирамтай хамт хэрэглэхгүй

  • Амоксициллины бөөрний шүүрлийг саатуулагч бэлдмэл: Пробенецид, фенилбутазон, оксифенбутазон, ацетилсалицилын хүчил бага тунгаар, индометацин, сульфинпиразон зэрэг бэлдмэл нь цусны сийвэн ба цөсөнд байх амоксициллины хугацааг уртасган концентрацийг нь ихэсгэнэ. Энэ үед клавуланы хүчлийн ялгаралт өөрчлөгдөхгүй

  • Ходоодны хүчил саармагжуулах бэлдмэл, глюкозамин, туулгах эм, аминогликозидын бүлгийн антибиотик: амоксициллины шимэгдэлтийг багасгаж удаашруулах ба аскорбины хүчил шимэгдэлтийг нь ихэсгэнэ

  • Аллопуринол: Аллопуринол ба амоксициллиныг хамт хэрэглэх үед арьсны тууралт гарах эрсдэл нэмэгдэнэ

  • Сульфасалазин: Аминопенициллин нь сульфасалазины цусан дахь концентрацийг багасгана

  • Метотрексат: Амоксициллин метотрексатын бөөрний клиренсийг багасган түүний хортой нөлөөг ихэсгэнэ. Амоксициллинтай хамт хэрэглэж байгаа тохиолдолд метотрексатын цусан дахь концентрацийг хянах шаардлагатай

  • Дигоксин: Амоксициллин/клавуланы хүчлийг хэрэглэж байгаа үед дигоксины шимэгдэлт ихсэж болзошгүй

  • Цусны бүлэгнэлтийг саатуулах эм: Шууд бус үйлдэлтэй цусны бүлэгнэлтийг саатуулах эмтэй хамт хэрэглэж байгаа үед цус алдах эрсдэл нэмэгдэнэ

  • Жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл: Ховор тохиолдолд амоксициллиныг хэрэглэж байгаа үед ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийн үйлдэл сулардаг учир өвчтөнд дааврын бус жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэхийг зөвлөнө

  • Онцгой анхааруулга! Пенициллинд хэт мэдрэг өвчтөнд анафилаксын урвал илэрч болзошгүй. Ийм тохиолдолд амоксиклавын эмчилгээг яаралтай зогсоож өөр тохиромжтой эмээр орлуулна. Анафилаксын шокын эмчилгээнд адреналин, глюкокортикостероидыг яаралтай хийх ба амьсгалын дутагдлыг арилгах шаардлагатай. Пенициллин ба цефалоспорины бүлгийн бусад бэлдмэлтэй солбицсон дасал ба харшил үүсгэж болно. Өргөн хүрээний үйлдэлтэй бусад антибиотик хэрэглэхэд илэрдэгтэй адилаар мөөгөнцрийн ба бактерийн гаралтай давтан халдвар (кандидоз) ялангуяа дархлалын системийн үйл ажиллагаа доройтсон буюу архаг өвчтэй хүмүүст ажиглагдаж болно. Давтан халдвар илэрсэн тохиолдолд эмчилгээг зогсоож тохирсон эмчилгээ хийнэ. Суулгах ба бөөлжих шинж дагалдсан хоол боловсруулах замын хүнд явцтай хямрал бүхий өвчтөнд дээрх шинжийг бүртэн арилтал амоксиклавыг хэрэглэхгүй. Учир нь бэлдмэлийн шимэгдэлт өөрчлөгдөж болзошгүй. Гэдэс цочролын хам шинжтэй (псевдомембранозный колит) холбоотой удаан хугацааны хүнд явцтай суулгалт илэрвэл эмчилгээг зогсоож шаардлагатай эмчилгээ хийнэ. Бүдүүн гэдэсний цусархаг үрэвсэл илэрсэн үед мөн эмчилгээг яаралтай зогсоож тохиромжтой эмчилгээ хийнэ. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сулруулах эмийн бэлдмэл хэрэглэж байгаа үед бэлдмэлийг хэрэглэхгүй. Судалгаагаар амоксициллин/клавуланы хүчлийг ургийн бүрхүүл нь цагаас өмнө задарсан эмэгтэйд урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд нярайн нарийн бүдүүн гэдэсний үхжилт үрэвсэл үүсэх эрсдэл нэмэгддэг болох нь тогтоогдсон. Амоксиклав 1000/125мг тунгаар зөвхөн түүдгэнцрийн фильтрацийн хурд 30мл/мин-с их үед хэрэглэж болно. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд амоксициллин/клавуланы хүчлийг эмнэлгийн байнгын хяналтан дор болгоомжтой хэрэглэнэ. Элэгний үйл ажиллагааг үнэлэлгүйгээр бэлдмэлийг 14-өөс олон хоног хэрэглэхгүй. Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед захын цусны үзүүлэлт ба элэг, бөөрний үйл ажиллагааг тогтмол хянах шаардлагатай. Амоксиклавыг  хэрэглэх үед зарим тохиолдолд протромбины хугацаа уртасдаг учир амоксициллин/клавуланы хүчил ба цусны бүлэгнэлтийг саатуулах эмийг хамт хэрэглэж байгаа өвчтөнд дээрх үзүүлэлтийг тогтмол хянах шаардлагатай. Шээсэн дэх амоксициллины концентраци өндөр байдагтай холбоотойгоор тэрээр шээсний катетерын хананд тунадаг учир уг катетерыг байнга солих шаардлагатай. Ялгарах шээсний хэмжээ ихсэх нь амоксициллины ялгаралтыг хурдасгаж цусан дахь концентрацийг нь багасгана. Шээсэн дэх сахар тодорхойлох ферментийн бус арга, уробилиногены сорил хуурамчаар эерэг гарч болно. Эмчилгээний үед таталт илэрвэл эмчилгээг зогсооно. Амоксиклавын 1000/125мг 1 ширхэг уусдаг шахмал нь 25мг кали агуулдаг

Зураг нь?

Сайн байна уу Манай сайтад жортой эмийн зураг байдаггүй. Баярлалаа