Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

АЦЦ 100мг No.20

Үнэ

15000 ₮
Цэрний зуурмаг чанар ихэссэн ба салс-идээт цэр дагалдсан цочимог, архаг бронхит, бактери, вирусын трахеит, уушгины үрэвсэл, бронх тэлэх өвчин, бронхын багтраа, бронх салсаар бөглөрснөөс үүссэн ателектаз зэргийн үед хэрэглэнэБэлдмэлийн хэрэглэх тунг өвчний байдал, өвчтөний насыг харгалзан тогтооно. Ацетилцистеиныг шахмал, бүрээс хэлбэрээр насанд хүрэгсдэд 200мг-аар хоногт 2-3 удаа,  2-6 настайд мөхлөгийг 100мг-аар хоногт 2 удаа  хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Цэрний зуурмаг чанар ихэссэн ба салс-идээт цэр дагалдсан цочимог, архаг бронхит, бактери, вирусын трахеит, уушгины үрэвсэл, бронх тэлэх өвчин, бронхын багтраа, бронх салсаар бөглөрснөөс үүссэн ателектаз зэргийн үед хэрэглэнэ

  • Бэлдмэлийн хэрэглэх тунг өвчний байдал, өвчтөний насыг харгалзан тогтооно. Ацетилцистеиныг шахмал, бүрээс хэлбэрээр насанд хүрэгсдэд 200мг-аар хоногт 2-3 удаа,  2-6 настайд мөхлөгийг 100мг-аар хоногт 2 удаа  хэрэглэнэ

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Фармакологийн үйлдэл: Цэрийг шингэрүүлэн хэмжээг нь ихэсгэж, ялгаралтыг нь хөнгөвчилж, цэр ховхрох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ амьсгалын замын үрэвслийг багасгана. Ацетилцистеин мөн идээг шингэрүүлэх үйлдэл үзүүлдэг

Найрлага

  • Ацетилцистеин 100мг

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Цээрлэлт: Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, ходоод 12 хуруу гэдэсний шарх, цус алдалт, жирэмсэн үед хэрэглэхийг цээрлэнэ

Сайн байна уу,Цэрний зуурмаг чанар ихэссэн ба салс-идээт цэр дагалдсан цочимог, архаг бронхит, бактери, вирусын трахеит, уушгины үрэвсэл, бронх тэлэх өвчин, бронхын багтраа, бронх салсаар бөглөрснөөс үүссэн ателектаз зэргийн үед хэрэглэнэ.

сайн уу ацц нэг нас хүрээгүй хүүхдэд өгч болох уу

Сайн байна уу,2 наснаас эхлэн эмчийн заалтаар хэрэглэнэ. 2-6 настайд мөхлөгийг 100мг-аар хоногт 2 удаа хэрэглэнэ.Баярлалаа

Heden gramm usand nairuulah ve 100mg bolon 200mg. Taig

Сайн байна уу, 100мг-тайг 50мл усанд 200 мг-тайг 100 мг усанд найруулна

Сайн байна уу, цэр шингэлэх эм

6 недельтэй жирэмсэн хvн ууж болох уу? Эмч бичиж егсен юм? Тайлбар дээр нь болохгvй гэсэн байх юм

Сайн байна уу шаардлагатай үед 5 сар-с дээш жирэмсэн ууж болно.

Sain bnuu 8 sar garantai hvhed uuj bolhuu emchiin zaawraar

Сайн байна уу, заавар нь бол 2-оос дээш насанд хэрэглэдэг эмчийн заалтаар бол хэрэглэнэ Баярлалаа

Сайн байна уу. Хэд хоног ууж болох бэ, Манай хүүхэд ларингит нь хөдлөөд сальбутмолтой ууж байгаа юм 3 хоног.

Сайн байна уу. Та асуултаа , эмийн нэрээ ойлгомжтой бичиж асуугаарай.

Ацц-г нэг уухдаа хэд хоног уух вэ ?

Сайн байна уу, биеийн байдлаас хамааран 3-5 хоног ууна

Сайн байна уу АЦЦ лонг 600мг хэдий хэмжээний усанд найруулж уух вэ Том хүн ?

Сайн байна уу? 30мл бүлээн усанд найруулан уугаарай. Баярлалаа

Сайнуу ацц 100мг 3 грамм усанд хольж өгөх юмуу

сайн байна уу ацц 100мг 30-50гр усанд хийж найруулаарай

сайн байна уу манай сайтанд хандсанд баярлалаа

АЦЦ цэр ховхлох эмийг орой өгч болох уу?

Сайн байна уу Цэр ховхлох эмийг орой 17н цагаас хойш өгөхгүй

Сайн байна уу? Гамрит болсон 7 настай хүүхдэд эмч өдрийн 2 уухаар бичиж өгсөн. Шөнө их ханиалгуулаад байх юм яах вэ? Хажууд нь цитризин уух уу яах уу

Сайн байна уу цэр ховхлох эм учраас ханиалгалт ихэснэ, орой 5 цагаас өмнө эрт уулгаж байгаарай баярлалаа.

Цэр ховхлох гэхээр цэргүй байхад нь гамрит гээд эмч бичиж өгсөн өгч болох уу т?

Сайн байна уу,эмчийн заалтаар ууж болно.Баярлалаа.

None

сайн байна уу 200 мгтай АЦЦ-г зөвхөн хүүхэд уух уу

Сайн байна уу АЦЦ 100мг тай нь хүүхдэд зориулсан байдаг. Том хүн ч бас хэрэглэж болно. 200мг тай нь насанд хүрэгчидийн тун байгаа. Баярлалаа

None

18tsagaas hoish huuhded ugch bolohgui gej unen uu?

Сайн байна уу Цэр ховхлох хүчтэй үйлчилгээтэй учир оройн цагаар өгвөл ханиалга нэмэгдүүлээд хүүхэд унтаж чаддаггүй учраас зөвлөдөггүй юм. Баярлалаа

АЦЦ уухаар ханиалга нэмэгдэхүү уугаад хүүхдэд нэмэр алга улам цэртэйд байх юм. Проспан бас яг адил уу? Орой ууж болохгүй юу?

Сайн байна уу,цэр ээ гаргахын тулд ханиалга нэмэгддэг.Проспан адил,орой ууж болохгүй.Баярлалаа.

ацц-г хэр удаан хугацаанд хэрэглэж болох вэ? баярлалаа

None

ацц-г хэр удаан хугацаанд хэрэглэж болох вэ? баярлалаа

Сайн байна уу,шинж тэмдэгээс хамаарна аа.Баярлалаа.

Сайн байна уу, 5 сартай хүүхдэд өгч болохгүй юу 100мг-тайг 2 хуваагаад өг гэсэн юм Заалт нь 2наснаас дээш байдаг юмуу

Сайн байна уу Тиймээ, бага насны хүүхдэд хэрэглэхэд ханиалга нэмэгдэх, цэрэндээ хахах эрсдэлтэй байдаг болохоор хориглодог. 2-оос доош насны хүүхдэд цэр ховхлох биш, шингэлэх үйлчилгээтэй зөөлөн эм хэрэглэнэ. Баярлалаа