Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Карведи-Денк 6.25мг №.30

Үнэ

18000 ₮
Эмчийн зөвлөснөөр хэрэглэнэАртерийн гипертензиЗүрхний тогтвортой бахЗүрхний архаг дутагдал

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Эмчийн зөвлөснөөр хэрэглэнэ

  • Артерийн гипертензи

  • Зүрхний тогтвортой бах

  • Зүрхний архаг дутагдал

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Фармакологи: Карведилол нь III үеийн хосолсон бета  адреноблокатор.

  • Карведилол дотоод симпатомиметик идэвхгүй бөгөөд мембран бэхжүүлэх үйлдэлтэй,өндөр антиоксидант нөлөөтэй,чөлөөт радикалын   исэлдэлтийг бууруулдаг, антипролифератив идэвхтэй бэлдмэл юм .

  • Бусад в блокатораас ялгаатай нь  α1 рецепторт хориг үүсгэнээр  судас өргөсгөн, цусны  даралтыг бууруулна

  • β1 рецепторт хориг үүсгэн зүрхний цохилтын тоог бууруулна.

  • β2 рецепторт хориг үүсгэн синапсаас норадреналин чөлөөлөгдөхийг дарангуйлна

  • Зүрхний дутагдалын эмчилгээнд хамгийн үр дүнтэй  бета хориглогч бөгөөд зүүн ховдолын агшилтын фракцийг /EF/ сайжруулан,зүрх судасны нас баралтыг бууруулна ,эмнэлэгт хэвтэлтийг багасгана.

  • ЧШӨ үед хэрэглэж болдог β хориглогч

  • Үүдэн венийн даралт ихсэлтийн үед цус алдалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх боломжтой β хориглогч

  • Антиаритмик, антигипертенсив үйлчлэлтэйгээс гадна ишемийг бууруулах чадвартай

Найрлага

  • Карведилол 6,25 мг,

Бүтээгдэхүүний анхааруулга

Цээрлэлт:

  • Карведилол ба бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
  • Хүнд явцтай зүрхний үйл ажиллагааны алдагдал (зүрхний гаралтай шок)
  • Давшингуй явцтай зүрхний дутагдал (ээнэгшилгүй зүрхний үйл ажиллагааны дутагдал)
  • Уушгины артерийн цочмог эмболи
  • Титэм судасны агчлын шалтгаантай Принцметалын зүрхний бах зэрэг цээж бачуурлын ховор хэлбэр
  • Цусны даралт бага тохиолдол (систолын даралт 90мм.муб-с бага)
  • Судасны цохилт маш удаан эсвэл зүрхний цохилтын тоо цөөн бол
  • Зүрхний сэрэл дамжуулалтын эмгэгийн тодорхой хэлбэр (АV зангилааны 2 ба 3-р зэрэг, синусын зангилааны хамшинж, синоатриал зангилааны хориг)
  • Амьсгалын замын эмгэгтэй холбоотой зүрхний дутагдал (уушгин зүрх)
  • Гуурсан хоолойн багтраа болон уушгины архаг бөглөрөлтөт өвчний хүнд хэлбэр
  • Феохромоцитома
  • Элэгний хүнд явцтай эмгэг
  • Бодисын солилцооны хүчилшил
  • МАО В-г саатуулагчаас өөр сэтгэл уналын эсрэг зарим эмтэй хамт хэрэглэх
  • Жирэмсэн хөхүүл үе