Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Карведи-Денк 25мг №30

Үнэ

26000 ₮
Артерийн гипертензиЗүрхний тогтвортой бахЗүрхний архаг дутагдал

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Артерийн гипертензи
  • Зүрхний тогтвортой бах
  • Зүрхний архаг дутагдал

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар


Найрлага

  • Карведилол  25 мг

Бүтээгдэхүүний анхааруулга

Цээрлэлт:

  • Карведилол ба бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
  • Хүнд явцтай зүрхний үйл ажиллагааны алдагдал (зүрхний гаралтай шок)
  • Давшингуй явцтай зүрхний дутагдал (ээнэгшилгүй зүрхний үйл ажиллагааны дутагдал)
  • Уушгины артерийн цочмог эмболи
  • Титэм судасны агчлын шалтгаантай Принцметалын зүрхний бах зэрэг цээж бачуурлын ховор хэлбэр
  • Цусны даралт бага тохиолдол (систолын даралт 90мм.муб-с бага)
  • Судасны цохилт маш удаан эсвэл зүрхний цохилтын тоо цөөн бол
  • Зүрхний сэрэл дамжуулалтын эмгэгийн тодорхой хэлбэр (АV зангилааны 2 ба 3-р зэрэг, синусын зангилааны хамшинж, синоатриал зангилааны хориг)
  • Амьсгалын замын эмгэгтэй холбоотой зүрхний дутагдал (уушгин зүрх)
  • Гуурсан хоолойн багтраа болон уушгины архаг бөглөрөлтөт өвчний хүнд хэлбэр
  • Феохромоцитома
  • Элэгний хүнд явцтай эмгэг
  • Бодисын солилцооны хүчилшил
  • МАО В-г саатуулагчаас өөр сэтгэл уналын эсрэг зарим эмтэй хамт хэрэглэх
  • Жирэмсэн хөхүүл үе

карведилолыг удаан хугацаагаар уувал хор нөлөөтэй юу? Миний цусны даралт ерөнхийдөө өндөр, байнга даралтын эм ууж байсан, харин энэ эмийг ууснаар даралтын эм уухгүйгээр даралт хэвийн байх юм.

Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тогтооно. Карведи-Денк 25 бэлдмэлийн эмчилгээг ихэвчлэн удаан хугацаагаар хэрэглэх бөгөөд боломжтой бол эмчилгээг гэнэт зогсоохгүй. Бэлдмэлийн эмчилгээг 1-2 долоо хоногоос удаан хугацааны турш удаан аажим аажмаар зогсооно. Баярлалаа

Ялангуяа дээд даралт тогтворгүй, хурдан өсч, хурдан буурдаг нь юунаас болдог вэ?

Сайн байна уу Та зүрх судасны мэргэжлийн эмчид хандаарай. Баярлалаа

Хоолны өмнө хойно яаж уух ёстой вэ асуухаа мартжээ

Шахмалыг хангалттай хэмжээний шингэнээр даруулж залгиж ууна. Эмч өөрөөр зөвлөөгүй бол өглөө эсвэл өглөө болон орой хэрэглэж болно. Бэлдмэлийг хоолтой хамт хэрэглэхийг зөвшөөрнө. Баярлалаа