Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Везикар 5мг №30

Үнэ

50000 ₮
Давсагны үйл ажиллагааны хэт идэвхжлийн (гиперактив) хам шинжтэй өвчтөнд илэрдэг императив (өөрийн мэдэлгүй) шээс задгайрах, ойр ойрхон шээх болон императив (өөрийн мэдэлгүй) шээс хүрэх эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Давсагны үйл ажиллагааны хэт идэвхжлийн (гиперактив) хам шинжтэй өвчтөнд илэрдэг императив (өөрийн мэдэлгүй) шээс задгайрах, ойр ойрхон шээх болон императив (өөрийн мэдэлгүй) шээс хүрэх эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Бэлдмэлийг 5мг тунгаар хоногт нэг удаа шингэн зүйлээр даруулан хоолноос хамааралгүй ууж хэрэглэнэ. Шаардлагатай үед тунг 10мг-р хоногт 1 удаа хэрэглэх хүртэл нэмж болно.

Найрлага

1 Шахмалд 5 мг солифенацина сукцинат агуулагдана.

Бүтээгдэхүүний анхааруулга

 Везикарыг эмчилгээнд хэрэглэхийн өмнө  шээс ялгаруулалт алдагдах бусад шалтгаан байгаа эсэхийг сайтар тогтоох хэрэгтэй (зүрхний дутал эсвэл бөөрний өвчлөл).

Хэрвээ ШДЗ-н халдвар илэрсэн бол эхлээд тохирох нянгийн эсрэг бэлдмэлээр эмчлэх хэрэгтэй.  

Везикарыг доорх өвчлөлтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ: клиникийн ач холбогдол бүхий давсагны гарах нүхний обструкцитэй, шээс хаагдах эрсдэл бүхий өвчтөнд; ходоод-гэдэсний бөглөршилт бүхий эмгэгтэй өвчтөнд; ХБЗ-н гүрвэлзэх хөдөлгөөн багассан өвчтөнд, хүнд бөөрний  (креатинины клиренс  ≤30 мл

минутанд)  ба  дунд зэргийн элэгний дуталтай (үзүүлэлт Child-Pugh  7 - 9); эдгээр өвтөнд хэрэглэх тун 5 мг-с дээшгүй байна; нэгэн зэрэг хүчтэй ингибитор CYP3A4, тухайлбал,кетоконазол,  хэрэглэж байгаа үед; диафрагмын улаан хоолойн нүхний ивэрхийтэй, гастроэзофагын рефлюкстэй ба нэгэн зэрэг эзофагитыг хүчжүүлэх эмийн бэлдмэл (Ж: бисфосфонатууд) хэрэглэж байгаа өвчтөн, мөн автоном нейропатитэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.

Галактозад хэт мэдрэг ховор удамшлын өөрчлөлттэй өвчтөн, лопарийн лактоз дуталтай (саамууд), глюкозо-

галактозын мальабсорбцитэй өвчтөн хэрэглэх цээртэй.

Везикар хэрэглэхэд хамгийн өндөр үр дүндээ 4 долоо хоногийн дараа хүрнэ.

Энэ эмний талаар тодорхой мэдээлэл оруулж өгөөч? Эмч энэ эмийг бичиж өгсөн юм мэдээлэл хайгаад олсонгүй Бас эмийн аптекуудаар байхгүй байна. Танай Дарханы салбарт хэзээ ирэх вэ?

сайн байна уу та манай 1800-1883 гэсэн утсаар холбогдон везикар эмийг захиалгаар үнэгүй орон нутгийн унаа хүртэл хүргэлт хийлгэн авах боломжтой.Мөн Хэрэглэх заалт: Давсагны үйл ажиллагааны хэт идэвхжлийн (гиперактив) хам шинжтэй өвчтөнд илэрдэг императив (өөрийн мэдэлгүй) шээс задгайрах, ойр ойрхон шээх болон императив (өөрийн мэдэлгүй) шээс хүрэх эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ Хэрэглэх арга, тун: Бэлдмэлийг 5мг тунгаар хоногт нэг удаа шингэн зүйлээр даруулан хоолноос хамааралгүй ууж хэрэглэнэ. Шаардлагатай үед тунг 10мг-р хоногт 1 удаа хэрэглэх хүртэл нэмж болно. Гаж нөлөө: Везикарыг хэрэглэхэд түүний холинолитик үйлдэлтэй нь холбоотой гаж нөлөө ихэвчлэн хөнгөн эсвэл дунд зэргийн явцтай илэрч болно. Гаж нөлөө илрэх давтамж нь тунгаас хамаарна. Хамгийн элбэг тохиолддог гаж нөлөө ам хатах. Энэ нь 5мг тунгаар хэрэглэж байгаа өвчтөний 11%, 10мг тунгаар хэрэглэж байгаа өвчтөний 22%, плацебо бүлгийн 4%-д нь тус тус илэрсэн. Ихэвчлэн хөнгөн хэлбэрийн ам хатах шинж илэрдэг ба маш ховор тохиолдолд эмчилгээг зогсоох шалтгаан болдог. Олонтаа илрэх: Өтгөн хатах, дотор муухайрах, хоол боловсруулах замын хямрал, хэвлийгээр өвдөх, нүд бүрэлзэх (нүдний зохирол алдагдах) Хааяа илрэх гаж: ходоод улаан хоолойн сөөргөөт өвчин, хоолой хатах, шээс ялгаруурах замын халдвар, нойрмоглох, дисгевзия (амтлах мэдрэхүй өөрчлөгдөх), нүд хуурайших, ядрах, доод мөч хавагнах, хамрын хөндий хуурайших, арьс хуурайших, шээхэд бэрхшээлтэй болох Ховор илрэх: Бүдүүн гэдэсний түгжрэл, копростаз, шээс хаагдах Түүнчлэн харшлын урвал илэрч болзошгүй. Хориглоно : Шээс хаагдах Ходоод гэдэсний хүнд эмгэгүүд (хордлогот мегаколон гэх мэт) Булчин сульдал Хаалттай өнцөгт нүдний даралт ихсэлт Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг байх Гемодиализ-д байгаа өвчтөн Элэгний хүнд дутагдал Бөөрний хүнд явцтай дутагдал эсвэл CYP3A4-ыг хүчтэй дарангуйлагч бэлдмэлийг (жишээ нь кетоконазол) хамт хэрэглэж байгаа үеийн дунд зэргийн явцтай бөөрний дутагдал зэргийн үед хэрэглэхийг цээрлэнэ.баярлалаа