Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Бензатин пенициллин Жи/NCPC/ 2.4ОУН №1

Үнэ

1300 ₮
Дээр дурьдсан нянгуудаар үүсгэгдсэн амьсгалын дээд замын үрэвсэлт өвчнүүд (фарингит, ангина), арьсны идээт өвчнүүд, сахуу, улаан эсэргэнэ, заг хүйтэн, тэмбүү, боом, татран, актиномикоз болон хэрлэг, гломерулонефрит өвчний эмчилгээ, дахилтаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэЗөвхөн булчинд тарьж хэрэглэнэТарихын өмнө 600.000 ОУН тун бүхий бэлдмэлийг 1.5 мл, 1.200.000 ОУН тун бүхий бэлдмэлийг 3.5 мл, 2.400.000 ОУН бүхий бэлдмэлийг 7 мл тарилгын ус буюу физиологийн уусмалаар найруулж бэлтгэнэТариаг өгзөгний гадна дээд өнцөгт тарих үедээ, артери, венийн судсанд шууд орохоос болгоомжилж тариурт цус орж буй эсэхийг заавал шалганаЦус гарч буй тохиолдолд тариурыг сугалан авч, өөр газар хатгаж таринаЭмчилгээ хийх тун, эмчилгээний үргэлжлэх хугацаа, өвчний хэлбэр, явц, онцлогоос хамаардаг. Тухайлбал:а) Стрептококк А-гаар үүсгэгдсэн амьсгалын дээд замын үрэвсэл, арьсны идээт үрэвслийн үед:Насанд хүрэгчдэд 1.200.000 ОУН 27 кг дээш жинтэй хүүхдэд 600.000 ОУН27 кг-с доош жинтэй хүүхдэд 300-600.000 ОУН тунгаар долоо хоногт 2 удааб) Тэмбүү өвчний үед 2.400.000 ОУН-р 7 хоногийн зайтай 3 удаа в) Хэрлэг, гломерулонефрит өвчний дахилтаас сэргийлэх зорилгоор 1.200.000 ОУН-р 3-4 долоо хоног тутамд 1 удаа 1-3 жилийн турш хэрэглэж болно. Жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд юуг анхаарвал зохих вэ? Пенициллин ихсээр нэвтрэн ургийн цусанд ордог болох нь батлагдсан, мөн хөхний сүүгээр дамжин хүүхдэд очих бололцоотой бөгөөд ураг болон нярай хүүхдэд ямар нөлөө үзүүлдэг талаар хийсэн судалгаа ажиглалт байхгүй тул зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд л жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд энэ эмчилгээг хийхийг зөвлөж байна

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Дээр дурьдсан нянгуудаар үүсгэгдсэн амьсгалын дээд замын үрэвсэлт өвчнүүд (фарингит, ангина), арьсны идээт өвчнүүд, сахуу, улаан эсэргэнэ, заг хүйтэн, тэмбүү, боом, татран, актиномикоз болон хэрлэг, гломерулонефрит өвчний эмчилгээ, дахилтаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ

  • Зөвхөн булчинд тарьж хэрэглэнэ

  • Тарихын өмнө 600.000 ОУН тун бүхий бэлдмэлийг 1.5 мл, 1.200.000 ОУН тун бүхий бэлдмэлийг 3.5 мл, 2.400.000 ОУН бүхий бэлдмэлийг 7 мл тарилгын ус буюу физиологийн уусмалаар найруулж бэлтгэнэ

  • Тариаг өгзөгний гадна дээд өнцөгт тарих үедээ, артери, венийн судсанд шууд орохоос болгоомжилж тариурт цус орж буй эсэхийг заавал шалгана

  • Цус гарч буй тохиолдолд тариурыг сугалан авч, өөр газар хатгаж тарина

  • Эмчилгээ хийх тун, эмчилгээний үргэлжлэх хугацаа, өвчний хэлбэр, явц, онцлогоос хамаардаг. Тухайлбал:

  • а) Стрептококк А-гаар үүсгэгдсэн амьсгалын дээд замын үрэвсэл, арьсны идээт үрэвслийн үед:Насанд хүрэгчдэд 1.200.000 ОУН 27 кг дээш жинтэй хүүхдэд 600.000 ОУН27 кг-с доош жинтэй хүүхдэд 300-600.000 ОУН тунгаар долоо хоногт 2 удаа

  • б) Тэмбүү өвчний үед 2.400.000 ОУН-р 7 хоногийн зайтай 3 удаа в) Хэрлэг, гломерулонефрит өвчний дахилтаас сэргийлэх зорилгоор 1.200.000 ОУН-р 3-4 долоо хоног тутамд 1 удаа 1-3 жилийн турш хэрэглэж болно. Жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд юуг анхаарвал зохих вэ? Пенициллин ихсээр нэвтрэн ургийн цусанд ордог болох нь батлагдсан, мөн хөхний сүүгээр дамжин хүүхдэд очих бололцоотой бөгөөд ураг болон нярай хүүхдэд ямар нөлөө үзүүлдэг талаар хийсэн судалгаа ажиглалт байхгүй тул зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд л жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд энэ эмчилгээг хийхийг зөвлөж байна

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Бензатин пенициллин нь байгалийн буюу ердийн пенициллиний бүлэгт багтдаг учир энэ бүлгийн бусад бэлдмэлийн нэгэн адил стрептококк (A, C, G, HL ба M бүлэг), гонококк, дифтерийн савханцар, спирохет зэрэг нянгийн бүрхүүлийн биосинтезийг дарангуйлах замаар хөнөөх үйлдэл үзүүлдэг бөгөөд, нянгийн эсийн хуваагдлын үе шатанд үйлчилгээний идэвхи илүү байдаг онцлогтой

  • Хэрэв дээрх нянгууд пеницилиназа хэмээх фермент ялгаруулах чадвартай болсон байвал бензатин пенициллинд тэсвэртэй болж уг эмийн нянг үхүүлэх идэвхи буурдаг

  • Булчинд тарьж хэрэглэхэд удаан шимэгддэг тул цусанд эмчилгээний тун-г 1-2 долоо хоногийн турш барьж чаддаг онцлогтой

Найрлага

  • Бензатин G пенициллин 2.4 ОУН

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Пенициллин болон тухайн бүлгийн бусад антибиотикт хэт мэдрэг байдал, бронхийн багтраа, чонон хөрвөс зэрэг харшилт өвчнүүдийн үед хэрэглэхийг хориглоно

  • Бензатин пенициллинийг хэрэглэхийн өмнө урьд нь пенициллин, цефалоспорины бүлгийн эм хэрэглэж байсан эсэх, харшлын ямар нэг шинж тэмдэг илэрч байсан эсэхийг сайтар асууж тодруулах шаардлагатай

  • Хэрэв тарьсны дараа харшлын урвал, ялангуяа анафилаксийн урвалын шинж тэмдэг мэдэгдвэл, юуны түрүүнд эпинефрин (адерналин) судсанд хийж, артерийн даралтыг өргөх, цаашлаад гистамины эсрэг бэлдмэл, кортикостероидын бэлдмэл тарих хэрэгтэй

  • Эмийн бодис судсанд орсон тохиолдолд гэнэт хүчтэй өвдөх, түр хугацаагаар мэдээ алдрах, тарьснаас доош хэсэгт хөхөрч харлах, улмаар үхжих зэрэг хүндрэл гарч болзошгүй тул эмчид яаралтай хандаж, эрчимт эмчилгээ хийлгэх хэрэгтэй

  • Ялангуяа бага насны хүүхдэд дээрх хүндрэл илүүтэй тохиолддогийг анхаар

  • Мэдрэлийн томоохон судлын ойролцоо хийгдсэн тохиолдолд суудлын мэдрэлийн үрэвсэл үүсч болзошгүй

  • Эмчилгээг удаан хугацаанд үргэлжлүүлж буй бол, цус төлжүүлэх болон бөөрний үйл ажиллагааг хянаж байх ёстой

  • Шинээр нянгийн болон мөөгөнцрийн халдвар авах үед эмчилгээг зогсоож зохих арга хэмжээг авах шаардлагатай

  • Пенициллин хоруу чанар багатай эм боловч харшлын хүнд хэлбэрийн урвал өгдөг онцлогтой тул шаардлагатай гэж үзсэн тохиолдолд пенициллинд мэдрэмтгий эсэхийг урьдчилан шалгах хэрэгтэй ба пенициллинд харшилтай шинж мэдрэгдэж эхэлмэгц харшлын эсрэг арга хэмжээг шуурхай авах шаардлагатай

  • Өндөр тунгаар хэрэглэж байх үед цус задралын цус багадалт, цагаан эсийн болон ялтаст эсийн цөөрөлт (лейкопени, тромбоцитопени), мэдрэл эмгэгшил (нейропати) тохиолдож болно

  •  Тетрациклины бүлгийн антибиотик, левомицетин зэрэг нянгийн үржлийг зогсоох үйлдэл бүхий эмүүдтэй хамт хэрэглэвэл пенициллины нянгийн эсрэг чадварыг сулруулах болно. Пробенецид-г удаан хугацаагаар хэрэглэж буй үед пенициллины гадагшлалт түргэсдэг тул мөн эмчилгээний идэвх нь буурах талтай

Сайн байна уу энэ эм солонгос улсад байдаг болов уу эмийн сангуудаар яваад олдоггүй ээ

Сайн байна уу,байгаа.Баярлалаа.

Zaawalchguu jopoop hudaldaj avah uu

сайн байна уу тэгнээ жортой тасгаас авна.баярлалаа

Zaawalchguu jopoop hudaldaj avah uu

сайн байна уу тэгнээ жортой тасгаас авна.баярлалаа