Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Эссливер Форте №50

Үнэ

31000 ₮
Элэг хамгаалах бэлдмэлТөрөл бүрийн шалтгаант элэгний өөхлөлт, элэгний липидийн солилцоо алдагдахад, элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурал; элэгний хородлогууд (архины, масууруулах бодисын ба эмийн); туяа өвчин; псориаз (хавсарсан эмчилгээнд) тус тус хэрэглэнэ.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Элэг хамгаалах бэлдмэл

Төрөл бүрийн шалтгаант элэгний өөхлөлт, элэгний липидийн солилцоо алдагдахад, элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурал; элэгний хородлогууд (архины, масууруулах бодисын ба эмийн); туяа өвчин; псориаз (хавсарсан эмчилгээнд) тус тус хэрэглэнэ.

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Хэрэглэх арга, тун

Хоолны дундуур дотуур, бага хэмжээний усаар даруулж бүтнээр залгина.

Насанд хүрэгчид -  2 капсуулаар өдөрт 2-3 удаа.

12-оос 18 хүртэлхи насны хүүхэд – 1 капсуулаар өдөрт 2-3 удаа.

Эмчилгээг 3 сараас багагүй хугацаанд явуулна, үргэлжлүүлэх бол эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөнө.

Псориазын үед 2 долоо хоногийн турш 2 капсулаар өдөрт 3 удаа ууна.

Найрлага

Нэг капсулд агуулагдах:

идэвхтэй бодис: фосфолипидүүд (эссенциалын фосфолипидүүд) (фосфадитилхолин - 29%, фосфадитидилэтаноламин ба бусад фосфолипид агуулна) – 300 мг, тиаминмононитрат – 6 мг, рибофлавин – 6 мг, пиридоксин гидрохлорид – 6 мг, альфа–токоферол ацетат (альфа–токоферол ацетатжелатин нь  хагас боловсруулсан 50% хэлбэрээр– 6 мг, никотинамид – 30 мг, цианокобаламин – 6 мкг;

туслах бодисууд: метилгидроксибензоат натри – 0,4 мг, пропилгидроксибензоат натри – 0,2 мг, эдетат динатри – 0,1 мг, бутилгидрокситолуол – 1,0 мг, моногидрат алюмосиликат магни (алюминия-магния силикат гидрат) – 5,0 мг, тальк – 400мг хүртэл хэмжээгээр агуулагдана.

Капсулын бүрхүүлийн найрлага: лаурилсульфат натри (додецилсульфат натри), диоксид титан, будагч азорубин (будагч кармазин), шар өнгийн “Нар жаргах” будагч, бриллиантан цэнхэр, хинолин шар өнгийн будагч, хүрэн улаан өнгийн  [Понсо-4R] будагч, метилпарагидроксибензоат натри, пропилпарагидроксибензоат, цэвэршүүлсэн ус, желатин.

Бүтээгдэхүүний анхааруулга

Хориглох заалт

Бэлдмэлийн найрлаган дахь аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд, 12 хүртэлхи насны хүүхдэд хэрэглэхгүй.

Жирэмсэн ба хөхүүл үед болгоомжтой хэрэглэнэ.