


Бараа бүтээгдэхүүний тайлбар
Бамбайн булчирхайн үйл ажиллагааны бүх хэлбэрийн дутагдалын үед бамбайн булчирхайн дааврыг нөхөхөд хэрэглэнэ
Бамбайн булчирхайн үйл ажиллагаа хэвийн үед бахлуурын мэс заслын эмчилгээний дараа дахин бахлуур үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Бамбайн булчирхайн хэвийн үйл ажиллагаа бүхий хоргүй явцтай бахлуурын эмчилгээнд хэрэглэнэ
Бамбай булчирхайн үйл ажиллагааны ихсэлтийн дагалдах эмчилгээнд бодисын солилцоо хэвийн болсны дараа түүний үйл ажиллагааг дарангуйлах эмүүдтэй (тиреостатик) хамт хэрэглэнэ
Бэлдмэлийн хоногийн нийт тунг өглөөний цайнаас 30 минутаас багагүй хугацааны өмнө өлөн үедээ хэрэглэнэ. Шахмалыг зажлалгүйгээр хангалттай хэмжээний шингэнээр даруулж залгина
Бага насны хүүхдэд өдрийн эхний хооллолтоос 30 минутаас дээш хугацааны өмнө хоногийн нийт тунг уулгана. Энэ үед шахмалыг бага хэмжээний усанд уусгаж (хэрэглэх бүрт шинээр бэлтгэнэ.) хүүхдэд уулгах бөгөөд үүний дараа дахин бага хэмжээний шингэн ууна
Эмчилгээний үргэлжлэх хугацаа: Бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдлын үед эмчилгээ ихэвчлэн бүх амьдралын турш, хоргүй явцтай бахлуур ба бахлуур дахин үүсэхээс урьдчилан сэргийлэх эмчилгээ хэдэн сар жилээс бүх амьдралын турш тус тус үргэлжлэх ба бамбай булчирхайн үйл ажиллагааны ихсэлтийн дагалдах эмчилгээний үргэлжлэх хугацаа тиреостатик (бамбай булчирхайн үйл ажиллагааг саатуулах эм) эмийн эмчилгээний үргэлжлэх хугацаанаас хамаарна
Хоргүй явцтай бахлуурын эмчилгээнд 6 сараас 2 жил шаардагдана. Хэрэв энэ хугацаанд L-Тироксин 50 Берлин Хеми бэлдмэл эмчилгээний хангалттай үр нөлөө үзүүлэхгүй бол өөр эмчилгээ хийх боломжийг хянан үзнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтооно
Шахмалыг хуваах заавар: Шахмал нь өвөрмөц хэлбэртэй тул дор дурьдсан аргачлалаар түүнийг хялбархан хуваана
Шахмалыг хуваахад зориулсан хэрчлээс бүхий талыг дээш нь харуулан хатуу гадаргуу дээр байрлуулна
Дараа нь эрхий болон аль нэг хуруугаар дээрээс нь дарна. Энэ үед шахмал 2 хэсэгт хялбархан хуваагдана (зураг үз). Хэт хүчтэй дарахаас зайлсхийнэ. Учир нь шахмал шууд 4 хэсэгт хуваагдаж болзошгүй
Бэлдмэлийг хэрэглэлгүй мартаж өнгөрөөх, эмчилгээг завсарлах буюу төгсгөх. Хэрэв та бэлдмэлийг бага хэмжээгээр хэрэглэх буюу мартаж өнгөөрсөн бол уг тунг нөхөж хэрэглэлгүйгээр эмчилгээг цаашид зохих зааврын дагуу үргэлжлүүлэн хэрэглэнэ
Ямар ч тохиолдолд эмчтэй зөвлөлгүйгээр эмчилгээг өөрчилж болохгүй
Эмчилгээний үр дүнг амжилтанд хүргэхийн тулд L-Тироксин 50 Берлин Хеми бэлдмэлийг тогтмол хэрэглэх шаардлагатай
Эмчилгээг завсарлах буюу цагаас өмнө зогсоовол үндсэн өвчний шинжүүд дахин илэрч болно
Бүтээгдэхүүний хэрэглэх заавар
Бамбай булчирхайн дааврын бэлдмэл
Найрлага
1 шахмалд: 53,2-56,8мкг х Н2О (50мкг левотироксин натри)
Туслах бодис: Кальцийн гидрофосфат дигидрат, бичил талст целлюлоза, карбоксиметил-цардуул натрийн давс, декстрин, урт гинжит хэсэгчилсэн глицерид тус тус агуулагдана
Бүтээгдэхүүний анхааруулга
Онцгой болгоомжлол!
L-Тироксин 50 Берлин Хеми-ийн эмчилгээг эхлэхийн өмнө дараах эмгэг байгаа эсэхийг тогтоох буюу тохирсон эмчилгээ хийнэ.
Үүнд: зүрхний титэм судасны өвчин (зүрхний бах), цусны даралт ихсэх, өнчин тархи болон бөөрний дээд булчирхайн дутагдал, хяналтгүйгээр даавар ялгаруулж буй бамбай булчирхайн хэсэг. Зүрхний титэм судасны дутагдал, зүрхний дутагдал, зүрхний агшилтын давтамжийн ихсэлт бүхий зүрхний хэмнэл алдагдал зэргийн үед левотироксинээр үүсгэгдсэн бамбай булчирхайн үйл ажиллагааны бага зэргийн ихсэлтээс ч зайлсхийх шаардлагатай. Өнчин тархины өвчний улмаас бамбай булчирхайн үйл ажиллагаа багассан үед бөөрний үйл ажиллагааны дутагдал байгаа эсэхийг зайлшгүй тогтооно. Шаардлагатай үед бамбай булчирхайн дааврын эмчилгээг эхлэхээс өмнө тохирсон эмчилгээ хийнэ
Цэвэршилтийн дараах үед байгаа бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал (гипотиреоз) бүхий эмэгтэйн эмчилгээний үед ясны сийрэгжилт ихэсдэг учир цусан дахь левотироксины хэмжээ ихсэхээс зайлсхийж бамбай булчирхайн үйл ажиллагааг тогтмол хянана