


Бараа бүтээгдэхүүний тайлбар
5-10мг-аар хоногт 3 удаа ижил цагийн зайтай удаан хугацааны туршид хэдэн сар хүртэл ууж хэрэглэнэ
Судасны гаралтай тэнэгэрэлийн үед 30мг-аар хоногт 2 удаа ууна. Энэ үед 6 сар тутам эмчтэйгээ эмчилгээг үргэлжлүүлэх талаар зөвлөлдөнө
Бүтээгдэхүүний хэрэглэх заавар
Тархины бодисын солилцоо ба цусан хангамжийн цочмог болон архаг өөрчлөлт
Цочмог архаг явцтай захын бодисын солилцоо болон цусан хангамжийн өөрчлөлт
Гипертонийн кризийн эмчилгээнд нэмэлт бодис болгож тарьж хэрэглэнэ
Найрлага
Үйлчлэгч бодис: ницерголин 30мг
Туслах бодис: кальцийн гидрофосфат дигидрат, бичил талст целлюлоза, магнийн стеарат, натрийн карбоксиметилцеллюлоза
Сахарын бүрхүүлд сахароза,тальк, хуайс модны давирхай, сандарак модны давирхай, магнийн карбонат, титанийн хоёрч исэл (E171), канифоль,карнаубын лав
Бүтээгдэхүүний анхааруулга
Цусан дахь шээсний хүчлийн хэмжээ ихсэх, тулай өвчний өгүүлэмжтэй хүмүүс, шээсний хүчлийн ялгаралт болон бодисын солилцоог өөрчилдөг эмийн бэлдмэлтэй болгоомжтой хэрэглэнэ
Жирэмсэн үед хэрэглэсэн өвөрмөц судалгаа байдаггүй учираас зөвхөн зайлшгүй шаардлагатай үед эмчийн шууд хяналтан дор хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэж байх үед хөхөөр хооллохгүй. Учир нь ницерголин ба түүний метаболит эхийн сүүнд нэвтэрдэг