


Бараа бүтээгдэхүүний тайлбар
онцгой тохиолдлоос бусад тохиодолд эноксапарин натрийг арьсан дор гүн тарина
тарилгыг хийх үед өвчтөн хэвтээ байрлалд байх нь тохиромжтой
20 мг ба 40мг урьдчилж дүүргэсэн тариурыг хэрэглэх үед бэлдмэлийг хорогдохоос зайлсхийж тарилгын өмнө тариураас хийн бөмблөгийг гаргах хэрэггүй
тарилгыг хэвлийн баруун ба зүүн урд хажуу буюу ар хажуу гадаргууд ээлжилж тарина
зүүг эрхий ба долоовор хурууны завсар гаргасан арьсны нугалаас уруу босоогоор нь бүхэлд нь хийж тарих ба зөвхөн тарилга дууссаны дараа арьсны нугалаасыг тавина
бэлдмэлийг тарьсаны дараа тарьсан хэсэгт иллэг хийж болохгүй
Бүтээгдэхүүний хэрэглэх заавар
Эмийн эмчилгээний бүлэг:
Шууд үйлдэлтэй цусны бүлэгнэлтийг саатуулах эм.
мэс ажилбарын үед /ялангуяа ерөнхий мэс засал /
венийн судсанд тромб эмболи үүсэхээс сэргийлэх
цочмог өвчиний үед /зүрхний архаг дутагдал /
уушигны артерийн тромбо эмболитой болон тромбоэмболигүй гүний венийн судасны тромбозын эмчилгээ
зүрхны булчингийн цочмог шигдээсийн эмчилгээ
Найрлага
1 тариурын найрлага: Клексан 4000 Ха-ын эсрэг ОУН/0,4мл (40мг/0,4мл-тэй тэнцэнэ)
Үйлчлэгч бодис:
Эноксапарин натри (Евр. Ф., НД фирм) 40мг. Уусгагч:Тарианы ус(Евр. Ф.) 0,4 мл хүртэл.
Бүтээгдэхүүний анхааруулга
Бэлдмэлийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байгаа үед цусгоожилт ихсэххандлага илэрдэггүй.
Харин бэлдмэлийг эмчилгээний зорилгоорхэрэглэж байгаа үедөндөрнастай өвчтөнд(80-с дээш насны) цус алдах эрсдэл ихэсдэг.
Өвчтөний биеийн байдлыг сайтар ажиглахыг зөвлөнө.