Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Роксера 10мг №28

Үнэ

32000 ₮
Анхдагч гиперхолестеринеми (төрөл IIa, гетерозигот гэр бүлийн гиперхолестеринеми) болон холимог дислипидемийн (төрөл IIb) үед хоол эмчилгээнд нь нэмэгдэл маягаар, өөрөөр хэлбэл хоол болон бусад эмийн бус эмчилгээнд үр дүн өгөхгүй үед хэрэглэнэ. Жишээлбэл: биеийн хүчний дасгал, биеийн жин буурах. Гомозигот гэр бүлийн гиперхолестеринемийн үед хоол эмчилгээнд болон бусад өөх тос бууруулдаг бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ (БНЛП-аферез бэлдмэл үр дүнгүй байгаа үед)Юуны өмнө өвчтөнд бэлдмэлийг эмчилгээний явцад болон эмчилгээ дуустал ердийн хоол унд хэрэглэх болон холестерин багатай хоол хэрэглэхийг анхааруулна. Ерөнхий зөвлөмжийн дагуу эмчилгээний үр дүн үзүүлэхээр тооцон эмийн тунг хувь хүнд тохируулан авна. Ямар ч цагт, хоол унднаас хамаарахгүй, зажлахгүй, жижиглэхгүйгээр шахмалыг бүхлээр нь тодорхой хэмжээний усаар даруулж ууна. ГМГ-КоА-редуктаза ферментийн ингибиторыг урьд нь хэрэглэж байгаагүй болон хэрэглэж байсан өвчтөнд эмчилгээний эхний зөвлөх тун 5мг эсвэл 10мг хоногт 1 удаа ууж хэрэглэнэ. Бэлдмэлийн эмчилгээний тунг сонгохдоо өвчтөний цусанд агуулагдах холестерины түвшингийн хэмжээ, зүрх судасны талаас ямар хүндрэл үүсэх эрсдлийг болон бэлдмэлийг хэрэглэх явцад ямар гаж нөлөө үүсч болзошгүйг тооцох шаардлагатай. Шаардлагатай гэж үзвэл эмчилгээний тунг дөрөв дэхь долоо хоногоос нь тохируулж өөрчлөх боломжтойБага тунтай 20мг розувастатиныг хэрэглэхэд цусанд агуулагдах холестерин зорилтод хэмжээндээ хүрээгүй тохиолдолд хүнд хэлбэрийн холестеринемитэй (ялангуяа удамшлын гиперхолестеринемитэй), зүрх судасны хүндрэл үүсэх өндөр эрсдэлтэй өвчтөнд 40мг розувастатинд шилжихдээ тухайн бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд гаж нөлөө илэрдгийг анхаарч (гаж нөлөө хэсгээс уншина) эмчийн хяналтанд байлгах шаардлагатайӨндөр настанд 70-аас дээш өндөр настанд эмчилгээний эхний тунг 5мг-аас эхлэнэ. Наснаас хамаарч эмийн тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй. Бөөрний дутагдалтай өвчтөнд Чайлд-Пьюгийн шугамаар 7 балл болон түүнээс доош үнэлгээтэй өвчтөний цусанд агуулагдах розувастатины хэмжээ өндөр байх нь ашиглагдаагүй. Гэхдээ Чайлд-Пьюгийн шугамаар 8 - 9 хооронд баллын үнэлгээтэй өвчтөний цусанд агуулагдах розувастатины хэмжээ өндөр байсан. Ийм өвчтөний эмчилгээний явцад элгийг сайтар хянах шаардлагатай. Чайлд-Пьюгийн шугамаар 9-өөс дээш баллын үнэлгээтэй өвчтөний цусанд агуулагдах розувастатины хэмжээ өндөр байгаа тухай судалгаа хийгдээгүй болноЭлэгний эмгэгийн идэвхтэй үед Мертенил® хэрэглэхийг хатуу хориглоно. Арьсны өнгө ази гаралтай өвчтөний цусанд агуулагдах розувастатины хэмжээ өндөр байдаг. Эмийн эмчилгээний эхлэх тун 10мг эсвэл 20мг байдаг бол ази гаралтай өвчтөний эмийн эмчилгээний тун 5мг-аас эхлэнэ. Харин 40мг-аар хэрэглэхийг хатуу хориглоноМиопатигаар өвчлөх хандлагатай өвчтөнд эмийн эмчилгээний эхлэх тун 10мг эсвэл 20мг байдаг бол миопатитай өвчтөний эмийн эмчилгээний тун 5мг-аас эхлэнэ. Харин 40мг-аар хэрэглэхийг хатуу хориглоно

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Анхдагч гиперхолестеринеми (төрөл IIa, гетерозигот гэр бүлийн гиперхолестеринеми) болон холимог дислипидемийн (төрөл IIb) үед хоол эмчилгээнд нь нэмэгдэл маягаар, өөрөөр хэлбэл хоол болон бусад эмийн бус эмчилгээнд үр дүн өгөхгүй үед хэрэглэнэ. Жишээлбэл: биеийн хүчний дасгал, биеийн жин буурах. Гомозигот гэр бүлийн гиперхолестеринемийн үед хоол эмчилгээнд болон бусад өөх тос бууруулдаг бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ (БНЛП-аферез бэлдмэл үр дүнгүй байгаа үед)

  • Юуны өмнө өвчтөнд бэлдмэлийг эмчилгээний явцад болон эмчилгээ дуустал ердийн хоол унд хэрэглэх болон холестерин багатай хоол хэрэглэхийг анхааруулна. Ерөнхий зөвлөмжийн дагуу эмчилгээний үр дүн үзүүлэхээр тооцон эмийн тунг хувь хүнд тохируулан авна. Ямар ч цагт, хоол унднаас хамаарахгүй, зажлахгүй, жижиглэхгүйгээр шахмалыг бүхлээр нь тодорхой хэмжээний усаар даруулж ууна. ГМГ-КоА-редуктаза ферментийн ингибиторыг урьд нь хэрэглэж байгаагүй болон хэрэглэж байсан өвчтөнд эмчилгээний эхний зөвлөх тун 5мг эсвэл 10мг хоногт 1 удаа ууж хэрэглэнэ. Бэлдмэлийн эмчилгээний тунг сонгохдоо өвчтөний цусанд агуулагдах холестерины түвшингийн хэмжээ, зүрх судасны талаас ямар хүндрэл үүсэх эрсдлийг болон бэлдмэлийг хэрэглэх явцад ямар гаж нөлөө үүсч болзошгүйг тооцох шаардлагатай. Шаардлагатай гэж үзвэл эмчилгээний тунг дөрөв дэхь долоо хоногоос нь тохируулж өөрчлөх боломжтой

  • Бага тунтай 20мг розувастатиныг хэрэглэхэд цусанд агуулагдах холестерин зорилтод хэмжээндээ хүрээгүй тохиолдолд хүнд хэлбэрийн холестеринемитэй (ялангуяа удамшлын гиперхолестеринемитэй), зүрх судасны хүндрэл үүсэх өндөр эрсдэлтэй өвчтөнд 40мг розувастатинд шилжихдээ тухайн бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд гаж нөлөө илэрдгийг анхаарч (гаж нөлөө хэсгээс уншина) эмчийн хяналтанд байлгах шаардлагатай

  • Өндөр настанд 70-аас дээш өндөр настанд эмчилгээний эхний тунг 5мг-аас эхлэнэ. Наснаас хамаарч эмийн тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй. Бөөрний дутагдалтай өвчтөнд Чайлд-Пьюгийн шугамаар 7 балл болон түүнээс доош үнэлгээтэй өвчтөний цусанд агуулагдах розувастатины хэмжээ өндөр байх нь ашиглагдаагүй. Гэхдээ Чайлд-Пьюгийн шугамаар 8 - 9 хооронд баллын үнэлгээтэй өвчтөний цусанд агуулагдах розувастатины хэмжээ өндөр байсан. Ийм өвчтөний эмчилгээний явцад элгийг сайтар хянах шаардлагатай. Чайлд-Пьюгийн шугамаар 9-өөс дээш баллын үнэлгээтэй өвчтөний цусанд агуулагдах розувастатины хэмжээ өндөр байгаа тухай судалгаа хийгдээгүй болно

  • Элэгний эмгэгийн идэвхтэй үед Мертенил® хэрэглэхийг хатуу хориглоно. Арьсны өнгө ази гаралтай өвчтөний цусанд агуулагдах розувастатины хэмжээ өндөр байдаг. Эмийн эмчилгээний эхлэх тун 10мг эсвэл 20мг байдаг бол ази гаралтай өвчтөний эмийн эмчилгээний тун 5мг-аас эхлэнэ. Харин 40мг-аар хэрэглэхийг хатуу хориглоно

  • Миопатигаар өвчлөх хандлагатай өвчтөнд эмийн эмчилгээний эхлэх тун 10мг эсвэл 20мг байдаг бол миопатитай өвчтөний эмийн эмчилгээний тун 5мг-аас эхлэнэ. Харин 40мг-аар хэрэглэхийг хатуу хориглоно

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Цусан дахь өөх тосны хэмжээг бууруулдаг (гиполипидеми) бүлгийн бэлдмэл, ГМГ- КоА-редуктазын ингибитор

  •  Эмийн эмчилгээний үйлдэл нь эмийг хэрэглэснээс хойш нэг долоо хоног, хоёр дахь долоо хоногт 90% үйлдлээ үзүүлдэг. Эмийн эмчилгээний дээд үйлдэл нь эмчилгээнд хэрэглэснээс хойш дөрөв дэх долоо хоногт илэрдэг бөгөөд эмийг тогтмол хэрэглэхэд үйлдэл нь тогтворждог. Эмнэлзүйн үр дүн Розувастатиныг насанд хүрэгчдэд гиперхолестеринемитэй өвчтөнд, эсвэл шинж тэмдэггүй гипертриглицеридемитэй өвчтөнд арьсны өнгөний байдал, нас болон хүйснээс хамаарахгүйгээр хэрэглэж болно. Түүнчлэн тусгай заалтанд чихрийн шижин болон төрөлхийн удамшлын гаралтай гиперхолестеринемитэй хүмүүст хэрэглэхэд зохимжтой. Розувастатиныг Фредериксоны ангилалаар IIа болон IIб төрлийн гиперхолестеринемитэй (ХС-БНЛП дундаж түвшин ойролцоогоор 4,8ммоль/л) өвчтөнд хэрэглэхэд зохимжтой. 10мг Розувастатиныг хэрэглэсэн нийт өвчтөний 80% нь цусанд агуулагдах ХС-БНЛП хэмжээ 3ммоль/л зорилтот хэмжээндээ хүрсэн (атеросклерозыг судлах Европын нийгэмлэгийн тогтоосон дүн) байна. Розувастатиныг титрлэсэн тунгаар 20-80мг-ыг схемээр хэрэглэхэд гетерозигот гэр бүлийн гаралтай гиперхолестеринемитэй өвчтөний цусанд агуулагдах өөх тосны бүх үзүүлэлтүүд зорилтот хэмжээндээ хүрсэн байсан. Розувастатины титрлэгдсэн 40мг тунгаар 12 долоо хоногийн турш хэрэглэхэд цусанд агуулагдах ХС-БНЛП хэмжээ 53%-иар буурсан. Нийт өвчтөний 33% нь цусанд агуулагдах ХС-БНЛП хэмжээ 3ммоль/л-ээс бага, зорилтот хэмжээндээ хүрсэн (атеросклерозыг судлах Европын нийгэмлэгийн тогтоосон дүн) байна. Розувастатиныг 20-40мг тунгаар хэрэглэхэд гомозигот гаралтай гэр бүлийн гиперхолестеринемитэй өвчтөний цусанд агуулагдах ХС-БНЛП дундаж хэмжээ –9%-иар буурсан. Розувастатиныг фенофибраттай хамт хэрэглэвэл ТГ болон никотины хүчлийн харьцаа (хоногт 1гр-аас их), мөн ХС-ИНЛП-ын харьцаагаар аддитив үйлдэл үзүүлсэн. Розувастатин нь ишемийн өвчин гэх мэт липидийн солилцооны өөрчлөлтөөс үүссэн хүндрэлүүдийг бууруулдаг эсэх судалгаа одоогоор дуусаагүй байгаа. Розувастатиныг хоногт 40мг тунгаар зүрхний ишеми өвчний эрсдэл багатай өвчтөнд (Фрамингемийнхаар эрсдэл 10 жилийн турш 10%-иас бага) уулгахад ХС-БНЛП-ийн хэмжээ дунджаар 4,0ммоль/л буюу (154,5мг/дл) буурахаас гадна 12 дахь сегмент дахь гүрээний судасны хана зузаарах явцыг удаашруулдагийг үнэн магадлалтайгаар тогтоосон

Найрлага

  • Розувастатин 10мг

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Эсрэг заалт: 5мг, 10мг болон 20мг шахмалын хувьд: Розувастатин болон бэлдмэлийн найрлаганд орсон бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй

  • Элэгний эмгэгийн идэвхжилтийн үе, ялангуяа элэгний трансаминазын хэвийн хэмжээний дээд түвшинд байгаа болон бусад элэгний ферментийн идэвхжилттэй үед цусанд агуулагдах трансаминазын хэвийн хэмжээний дээд түвшингээс 3 дахин өндөр байгаа тохиолдолд хэрэглэхгүй

  • Бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлттэй (КК 30мл/мин-аас багагүй), Миопати, Циклоспоринтай хамт хэрэглэх, тухайн өвчтөн миотоксик хордлого үүсэх хандлагатай

  • Жирэмсэн болон хөхүүл эх

  • Найдвартай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл хэрэглэдэггүй төрөх насны эмэгтэйчүүд

  • 18 нас хүртэлх хүүхэд (Эмийн үйлчилгээ болон аюулгүй байдлын судалгаа хийгдээгүй)- Чайлд-Пьюгийн шугамаар 9-ээс дээш баллын үнэлгээтэй элэгний дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй

  • Лактоз, лактазын дутагдалтай болон глюкоз-галактозын мальабсорбцитай өвчтөнд хэрэглэхгүй

  • Болгоомжтой хэрэглэх: 5мг, 10мг болон 20мг шахмалын хувьд:

  • Миопати болон рабдомиолиз үүсэх эрсдэлтэй, бөөрний дутагдал, гипотериоз хувь хүнд болон гэр бүлд нь удамшлын булчингийн эмгэгтэй гэсэн асуумжтай, ГМГ-КоА-редуктаза болон фибратыг хэрэглэхэд булчин хорддог гэсэн асуумжтай архи хэт их хэрэглэдэг цусанд агуулагдах розувастатины хэмжээг ихэсгэдэг нөхцөл байдал 70-аас дээш насны өндөр настанд асуумжид элэгний эмгэгтэй сепсис артерийн гипотензи том талбайг хамарсан мэс засал гэмтэл бодисын солилцоо, дотоод шүүрэл болон эрдсийн хүнд алдагдалтай хяналтгүй эпилепситэй хүмүүст болгоомжтой арьс өнгө (ази хүмүүст) фибраттай нэгэн зэрэг хэрэглэхдээ болгоомжилно

  • Гаж нөлөө: Уг эмийг хэрэглэх явцад богино хугацаатай, хөнгөн хэлбэрийн гаж нөлөө илэрдэг. Эмнэлзүйн ажиглалтаар нийт розувастатин хэрэглэж байсан өвчтөний 4% нь гаж нөлөөнөөс болж эмийн эмчилгээнээс татгалзсан

  • Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно. Найдвартай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг төрөх насны эмэгтэй хэрэглэх шаардлагатай. Холестерин болон холестерины бионийлэгжилтийн бүтээгдэхүүн нь ургийн өсөлтөнд сайнаар нөлөөлдөг учир ГМГ-КоА-редуктаза ферментийн ингибиторыг жирэмсэн эхэд хэрэглэхдээ үр дүн, эрсдлийг маш сайн тооцсон байх шаардлагатай. Бэлдмэлийг хэрэглэх явцад жирэмслэвэл розувастатиныг хэрэглэхээ шууд зогсооно. Розувастатин нь хөхний сүүгээр гадагшилдаг гэсэн судалгаа байхгүй. Хөхүүл эх розувастатиныг хэрэглэх тохиолдолд хүүхдийг хөхнөөс гаргах шаардлагатай