Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Цефекон Д 250мг №10

Үнэ

2600 ₮
3 сартайгаас 12 хүртэлхи насны хүүхдэд дараахь өвчнүүдэд хэрэглэнэ:- ханиад томуу, грипп, хүүхдийн халдварт өвчин, вакцин хийлгэсний дараа халуун ихссэн үед халуун бууруулах зорилгоор;- сул болон дунд зэргийн өвдөлтийн хам шинж илэрсэн үед өвдөлт намдаах зорилгоор (толгой, шүд, булчин шөрмөс, сэдрэлийн өвчин, гэмтэл ба түлэгдэлтийн улмаас үүссэн өвдөлтөнд);1-ээс 3 сартай нярайд вакцин хийлгэсний дараа нэг удаа хийж болдог, зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

3 сартайгаас 12 хүртэлхи насны хүүхдэд дараахь өвчнүүдэд хэрэглэнэ:

ханиад томуу, грипп, хүүхдийн халдварт өвчин, вакцин хийлгэсний дараа халуун ихссэн үед халуун бууруулах зорилгоор;

- сул болон дунд зэргийн өвдөлтийн хам шинж илэрсэн үед өвдөлт намдаах зорилгоор (толгой, шүд, булчин шөрмөс, сэдрэлийн өвчин, гэмтэл ба түлэгдэлтийн улмаас үүссэн өвдөлтөнд);

1-ээс 3 сартай нярайд вакцин хийлгэсний дараа нэг удаа хийж болдог, зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Шулуун гэдсээр. Цэвэрлэх клизм тавьсан эсвэл хүндэрсний дараа лааг шулуун гэдсэнд хийнэ. Хүснэгтийн дагуу биеийн жин ба наснаас хамаараан тунг тооцно.

Найрлага

1 лаанд: идэвхитэй бодис – парацетамол – 250 мг; лааны суурь бодисонд: хатуу тос ( витепсол, супосир) – 1,25 г хүртэл жинтэй лаа бэлтгэхэд хүртэл хүрэлцэхүйц хэмжээгээр агуулагдана.

Бүтээгдэхүүний анхааруулга

Гаж нөлөө

Харшлын урвал (арьсны тууралт илэрч болзошгүй).

Эмийн харилцан нөлөөлөл

Элгэн дэхь исэлдэлтийг дэмжигч бодисууд (фенитоин, этанол, барбитуратууд, рифампицин, антидепрессант),  этанол ба элэг хордуулах эмийн бэлдмэлүүд нь багыг хэрэглэсэн ч хүнд хордлогонд оруулж болзошгүй. Циметидин элэг хордуулах эрсдлийг багасгадаг. Салицилатуудтай хамт хэрэглэвэл парацетамолын бөөр хордуулах үйлдэл ихсэдэг. Хлорамфениколтой хамт хэрэглэхэд хортой үйлдэл ихсэнэ. Шууд бус үйлдэлтэй антикоагулянтуудын үйлчилгээг ихэсгэнэ.

Тусгай анхааруулга

3 хоногоос илүү өдөр халуурах ба 5 хоногоос илүү өвдөлтийн хам шинж үргэлжлэхийн бол эмчтэй ханд.

Өөр бусад парацетамол агуулсан эмийн бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхээс зайлснийх хэрэгтэй.

5-7 хоногоос илүү хугацаатай парацетамол хэрэглэж байгаа бол элэгний үйл ажиллагаа ба захын цусны үзүүлэлтүүдийг хянаж байх ёстой. Парацетамол цусны ийлдсэнд глюкоз болон шээсний хүчил  тодорхойлох тоон судалгааны үзүүлэлтүүдийн үр дүнг өөрчилдөг.