Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Эзамон №60

Үнэ

9200 ₮
Атеросклероз ба артерийн даралт ихсэх өвчний үеийн архаг болон далд явцтай тархины цусны эргэлтийн дутагдалТархины цус харвалтын дараах байдалГэмтлийн дараах тархины судасны эмгэгЯнз бүрийн гаралтай тархины эмгэгОй тогтоолт, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн өөрчлөлт бүхий органик өөрчлөлтийн улмаас үүссэн сэтгэц өөрчлөлтийн хам шинжДотор чихний эмгэг - толгой эргэх, чих шуугих, дотор муухайрах, бөөлжихМеньерийн хам шинж Мигрень-ээс урьдчилан сэргийлэхОюун ухааны хоцрогдолтой хүүхдийн ой тогтоолт ба оюун ухааныг сайжруулах зорилгоор тус тус хэрэглэнэНасанд хүрэгсдэд 1-2 ширхгээр хоногт 3 удаа өвчний явцаас хамаарч 1-3 сар хэрэглэнэ. Хүүхдэд 1-2 ширхгээр хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Бэлдмэлийг завсарлагагүйгээр 3 сараас дээш хугацаагаар хэрэглэхгүй

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Атеросклероз ба артерийн даралт ихсэх өвчний үеийн архаг болон далд явцтай тархины цусны эргэлтийн дутагдал

  • Тархины цус харвалтын дараах байдал

  • Гэмтлийн дараах тархины судасны эмгэг

  • Янз бүрийн гаралтай тархины эмгэг

  • Ой тогтоолт, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн өөрчлөлт бүхий органик өөрчлөлтийн улмаас үүссэн сэтгэц өөрчлөлтийн хам шинж

  • Дотор чихний эмгэг - толгой эргэх, чих шуугих, дотор муухайрах, бөөлжих

  • Меньерийн хам шинж Мигрень-ээс урьдчилан сэргийлэх

  • Оюун ухааны хоцрогдолтой хүүхдийн ой тогтоолт ба оюун ухааныг сайжруулах зорилгоор тус тус хэрэглэнэ

  • Насанд хүрэгсдэд 1-2 ширхгээр хоногт 3 удаа өвчний явцаас хамаарч 1-3 сар хэрэглэнэ. Хүүхдэд 1-2 ширхгээр хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Бэлдмэлийг завсарлагагүйгээр 3 сараас дээш хугацаагаар хэрэглэхгүй

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Эзамон нь сэтгэцийн үйл ажиллагааг идэвхжүүлэх ба захын судас өргөсгөх эмийн бүлэгт хамаарагдана. Тархины эдийн хүчилтөрөгчийн дутагдлын үед эмчилгээний илэрхий үр нөлөө үзүүлдэг нийлмэл найрлагатай бэлдмэл. Эзамоны найрлага дахь 2 эм нь хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг, тархины судасны эсэргүүцлийг багасгах бие биенийхээ үйлдлийг хүчжүүлдэг. Үүний дүнд тархины цусны эргэлт сайжирна

Найрлага

  • Үйлчлэгч бодис: пирацетам 400 мг, циннаризин 25 мг

Бүтээгдэхүүний анхааруулга

  • ЭМИЙН БА БУСАД ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ ТМС-ийг дарангуйлах эмүүд (нойрсуулах ба тайвшруулах эм), гурван цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эм, согтууруулах ундааны зүйлтэй хамт хэрэглэхэд тайвшруулах үйлдэл нь ихсэнэ

  • Эзамон нь ноотроп бэлдмэл, артерийн даралт бууруулах эм, судас өргөсгөх эмүүдийн үйлдлийг хүчжүүлнэ. Бусад судас өргөсгөх үйлдэлтэй эмүүдийн үйлдлийг хүчжүүлэх ба бэлдмэлийн найрлага дахь циннаризин нь даралт ихэсгэх үйлдэлтэй эмүүдийн үйлдлийг сулруулна

  • Бэлдмэл бамбай булчирхайн дааврын үйлдлийг нэмэгдүүлж улмаар салганах, тайван бус болох шинж илэрнэ

  • Мөн зарим цусны бүлэгнэлтийг саатуулах эмийн үйлдлийг ихэсгэнэ

  • ЖИРЭМСЭН БА ХӨХҮҮЛ ҮЕИЙН ХЭРЭГЛЭЭ Эзамоныг жирэмсэн үед (ялангуяа жирэмсний эхний 3 сар) хэрэглэхгүй. Пирацетам хөхний сүүгээр ялгардаг учир мөн хөхүүл үед хэрэглэхгүй

  • ТУН ХЭТЭРСНИЙ УЛМААС ИЛРЭХ НӨЛӨӨ Эзамон нь ерөнхийдөө зохимж сайн. Тун хэтэрсэн тохиолдолд хүнд явцтай гаж нөлөө (эмчилгээг зогсоох хүртэл) илэрдэггүй байна. Хүүхэд хордсон тохиолдолд нойргүйдэх, тайван бус болох, тааламжтай байдал үүсэх, цочромтгой болох, салганах зэрэг хөөрлийн урвалууд илрэх бөгөөд ховор тохиолдолд хар дарах, хий юм үзэгдэх, таталдаа үүсэх зэрэг шинж ажиглагдаж болзошгүй

  • ГАЖ НӨЛӨӨ Маш ховор тохиолдолд арьсны урвалууд үүсэх, гэрэлд мэдрэгших зэрэг харшлын урвал илэрнэ. Зарим үед шүлс ихээр ялгарах, дотор муухайрах, бөөлжих зэрэг хоол боловсруулах системийн зүгээс гаж нөлөө илэрнэ. Настай хүмүүст удаан хугацаагаар хэрэглэх үед экстрапирамид системийн зүгээс гаж нөлөө илэрч болзошгүй

Пирацетамыг 7сартай жирэмсэн хэрэглэж болох уу өдрийн 1р тариж байгаа

Сайн байна уу жирэмсэн хүнд хориглох заалт байхгүй. Баярлалаа

эзамон эмний сөрөг нөлөө

Сайн байна уу Маш ховор тохиолдолд арьсны урвалууд үүсэх, гэрэлд мэдрэгших зэрэг харшлын урвал илэрнэ. Зарим үед шүлс ихээр ялгарах, дотор муухайрах, бөөлжих зэрэг хоол боловсруулах системийн зүгээс гаж нөлөө илэрнэ. Настай хүмүүст удаан хугацаагаар хэрэглэх үед экстрапирамид системийн зүгээс гаж нөлөө илэрч болзошгүй. Баярлалаа

Jiremsen tolgoi uwduhd uuj bolhuu

Сайн байна уу, жирэмсэн үед (ялангуяа жирэмсний эхний 3 сард) хэрэглэхгүй.

Нярай хүүхдэд өгч болох уу

Сайн байна уу,Эчид үзүүлээд эмчийн заалтаар уулгана

ymar tohioldold heregleh we eruul hun hereglej boloh uu bas harwaltiin daraa heregleh ni tohiromjtoi yu sorog noloo baiga yu hedees heden nasnii humuus heregleh we

Сайн байна уу, тархины цусан хангамж сайжруулдаг бүтээгдэхүүн байгаа насанд хүрэгчид эмчийн заавраар хэрэглэнэ

ymar tohioldold heregleh we eruul hun hereglej boloh uu bas harwaltiin daraa heregleh ni tohiromjtoi yu sorog noloo baiga yu hedees heden nasnii humuus heregleh we

Сайн байна уу, тархины цусан хангамж сайжруулдаг бүтээгдэхүүн байгаа насанд хүрэгчид эмчийн заавраар хэрэглэнэ

Хүүхдэд нярай үед нь өгж байсан. Сайн унтуулаад байсан. Яаж байгаан бол зүгээр үү.

Сайн байна уу, тархины цусан хангамж сайжруулдаг эм байгааа эмчийнхээ бичиж өгсөн тунгаар бол болноо

Hi.clow gedeg em tanaihaar bnauu

Сайн байна уу манайд арьсны витамин байгаа глоу гэж нэртэй. Баярлалаа

Daewoon pharmiin clow gedeg em avmaar bnaa

Сайн байна уу https://emonos.mn/category/product/29826/ энэ линкээр ороод үзэрэй. Ийм бэлдмэл манайд байгаа. Баярлалаа

udurt 2 udaa uuhad uilchilgeend ni nuluuluh uu?

Сайн байна уу өдөрт 2ш ууж болно. Баярлалаа

Жирэмсний 7 сартайд ууж болох уу?

Сайн байна уу? Эмчийн заалтаар хэрэглэнэ.

Эзамонийг нярайд өгч байгаа 3sartai huchilturugchin dutagdaltai garsiin hed honog udriin hedeer ugwul zohimjtoi bdag we

Сайн байна уу? Уучлаарай тухайн эмийн зөвлөгөөг нарийн мэргэжлийн эмчийн заалтаар үзлэг хийж өгдөг байгаа. Баярлалаа

3sartai huuhed chihneesni shingen nogoon yum garaad ter chih nj surhii ulaiigaad berziichih yum yah we

Сайн байна уу. Заавал эмчид хандаарай.

толгой хөдөлсөн доргисон бж болох хүн ууж болох у

Сайн байна уу? Дархины доргилтонд биш тархины цусан хангамж сайжруулах эм байгаа. Баярлалаа

Hamt em uuj bolhyy ndad alpavit gedeg vitamin tsugtan

Сайн байна уу. ЭМИЙН БА БУСАД ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ ТМС-ийг дарангуйлах эмүүд (нойрсуулах ба тайвшруулах эм), гурван цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эм, согтууруулах ундааны зүйлтэй хамт хэрэглэхэд тайвшруулах үйлдэл нь ихсэнэ. Эзамон нь ноотроп бэлдмэл, артерийн даралт бууруулах эм, судас өргөсгөх эмүүдийн үйлдлийг хүчжүүлнэ. Бусад судас өргөсгөх үйлдэлтэй эмүүдийн үйлдлийг хүчжүүлэх ба бэлдмэлийн найрлага дахь циннаризин нь даралт ихэсгэх үйлдэлтэй эмүүдийн үйлдлийг сулруулна. Бэлдмэл бамбай булчирхайн дааврын үйлдлийг нэмэгдүүлж улмаар салганах, тайван бус болох шинж илэрнэ. Мөн зарим цусны бүлэгнэлтийг саатуулах эмийн үйлдлийг ихэсгэнэ.

9 сартай нойрондоо муу хүүхдэд яаж өгөх бэ?

Сайн байна уу? Эмчийн заалтаар хэрэглээрэй. Баярлалаа

Хадгалах хугацаа хэдэн жил вэ?

Сайн байна уу? үйлдвэрлэсэн хугацаанаас хойш 3 жил хүртэл хадгалах боломжтой байгаа. баярлалаа.

Sain baina uu эзамон ene emiig 2 sartai hvvhede ogcj bolohuu uulan emch фезом uulgatai gsiin emii sanchin eniig ogson uuj bolno gèed yaj ogohvv

Сайн байна уу. Ууж болно. Нэр нь өөр болохоос фезам. 1/4-р өдөрт 2 удаа ууна. Баярлалаа.

Сайн бна уу? Биений юм ирж бх үед энэ эмийг ууж болохгүй гэсэн хориглох заалт байх уу?

Сайн байна уу,сарын тэмдэгийн үед хэрэглэж болохгүй гэсэн заалт байдаггүй.Баярлалаа

Эзамон омарон 2 эм ижил үйлчилгээтэй юм уу

сайн байна уу ижил үйлчилгээтэй байгаа баярлалаа

ene emiig uuj bgaad uuhaa bolihoor emee neheh ch yumuu tiim zuil bgaa yu? noirondoo muu hun uuh gej bgaa yumaa? uuhaa bolihoor butsaad unthaa bolih ch yumuu

сайн байна уу? Эмчийн заалтаар ууна аа,тийм сөрөг нөлөө байхгүйээ баярлалаа.

sanaandgui baidlaar 7 em zereg uuchlaa sorog noloo bhgui gesen uguu ?

Сайн байна уу Их тунгаар хэрэглэвэл даралт унах болон бусад гаж нөлөө гарах аюултай тул та ямар нэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт очих юм уу, түргэн тусламж дуудаарай Баярлалаа

odort hediig uuh we

сайн байна уу? 1 ширхэгээр өдөрт 2-3 удаа ууна аа баярлалаа

энэ эм кавинтонтой ижил үйлчилгээтэй юмуу даралт хэвийн боловч толгой үл ялиг эргээд бна. Эмчид үзүүлсэн чинь Наатон гэдэг эм бичиж өгсөн. Өөр нэг эмч кавинтон, залгуулаад эзамон уу гэсэн өдөрт хэдийг уух вж

Сайн байна уу ? Насанд хүрэгсдэд 1-2 ширхгээр хоногт 3 удаа өвчний явцаас хамаарч 1-3 сар хэрэглэнэ.

Фезам эзамон 2 адилхан үйлчилгээтэй эмүүд үү

сайн байна уу? адилхан эмнүүд байгаа баярлалаа

Шөнө нойгүйдээд өглөөгүүр толгой дүйнгэтсэн, огт амарсан шинжгүй босч ирээд 5 хонож байгаа хүн байнаа. Өглөө үүр цайтал унтаж чадахгүй, тархи минь амраагүй, нойр дутмаг сэрээд байгаа тохиолдолд эзамоныг ууж болох уу? өдрийн хэдээр уух вэ???

сайн байна уу? та нарийн мэргэжлийн мэдрэлийн эмчид хандана уу баярлалаа

сайн бнуу?? Эзамон, Фэзом 2.адилхан нэг биздээ

сайн байна уу тиймээ адилхан үйлдэлтэй эмнүүд байгаа.баярлалаа