Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Наклофен 50мг №20

Үнэ

6100 ₮
Насанд хүрэгсэд хоногт дунджаар 50-150мг -г хэрэглэх бөгөөд хоногийн тунг 2-3 хувааж уудагӨсвөр насныханд хоногт биеийн кг/ жин тутамд 2мг аар тооцож хоногийн тунг 2-3 хувааж залгиж ууна

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Насанд хүрэгсэд хоногт дунджаар 50-150мг -г хэрэглэх бөгөөд хоногийн тунг 2-3 хувааж уудаг
    Өсвөр насныханд хоногт биеийн кг/ жин тутамд 2мг аар тооцож хоногийн тунг 2-3 хувааж залгиж ууна

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Хүчтэй болон дунд зэргийн өвдөлтүүдийн үед, хагалгааны дараах өвчин намдаах зорилгоор, үений цочимог үрэвслүүд /артритууд/ болон тулайн цочимог хөдлөл, үений архаг үрэвслүүд /архаг полиартритууд, ревматоид артрит/,  Бехтеревийн өвчин, нуруу болон үе мөчний бүтцийн өөрчлөлт бүхий цочимог үрэвслүүд /артроз ба спондилоартроз/, зөөлөн эдийн хэрлэг, гэмтлийн дараах үрэвсэл, хаван ихтэй өвдөлт зэрэгт хэрэглэнэ

Найрлага

  • Диклофенак натри  50мг

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Өвчтөн аль нэг архаг эмгэгтэй, бодисын солилцооны өөрчлөлттэй буюу хэт мэдрэгшлийн урвал үүсч байсан бол энэ тухайгаа эмчдээ мэдээлэх ёстой. Наклофен эмчилгээний үед ходоод гэдэсний замын дээд хэсгийн эмгэгшлийн өгүүлэмжтэй өвчтөнг сайтар хянаж байх шаардлагатай. Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэлтэй буюу Кроны эмгэгтэй өвчинд өвчин хурцдах буюу дахиж болох эрсдэлтэй. Бөөр, элэг, зүрхний үйл ажиллагааны илэрхий дутмагшилтай, эпилепситэй порфиритэй цус бүлэгнэлтийн өөрчлөлттэй, мөн түүнчлэн антикоагулянт буюу фибринолитик бэлдмэл хэрэглэж байгаа өвчтөнг сайтар хянаж байх хэрэгтэй. Өндөр настай өвчтөнд Наклофенийг бусад эмийн бэлдмэлүүдийн нэгэн адилаар эмчилгээний бага тунгаар хэрэглэнэ

  • Болгоомжлол: Элэгний цочимог порфиритэй, элэг, бөөр болон зүрхний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөн болон өндөр настанд болгоомжтой хэрэглэнэ