Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Адаптол 300мг №20

Үнэ

24000 ₮
Насанд хүрэгсэд болон өндөр настанд: 300-500мг тунгаар хоногт 2-3 удаа хэдэн өдрөөс 2-3 сар хүртэл хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Насанд хүрэгсэд болон өндөр настанд: 300-500мг тунгаар хоногт 2-3 удаа хэдэн өдрөөс 2-3 сар хүртэл хэрэглэнэ

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Адаптолын үйлчлэгч бодис мебикар нь сэтгэл засах эмийн бүлэгт хамаарагддаг бөгөөд тайван бус байдал, айдас, түгшүүрэл, дотоод сэтгэл хөдлөлийн хүчдэл, цочромтгой байдал зэргийг багасгана

  • Бэлдмэлийг хэрэглэх үед булчин сулрахгүй ба хөдөлгөөний зохицуулалтын хямрал илэрдэггүй. Түүнчлэн биеийн хүчний болон  оюун ухааны үйл ажиллагааны идэвх дарангуйлагддаггүй

  • Иймээс бэлдмэлийг ажиллах болон сурах явцыг завсарлахгүйгээр хэрэглэж болно

  • Адаптол нь шууд нойрсуулах үйлдэлгүй боловч нойрны эмгэгийн үед нойрсуулах эмийн үйлдлийг дэмжиж нойрсох явцыг хэвийн болгоно

  • Мебикар нь тамхинаас гарсны дараа тохиолдох никотин хамааралт байдлыг багасгах буюу арилгана


 

Найрлага

  •  Үйлчлэгч бодис: Мебикар

  • Бусад туслах бодис: метилцеллюлоза, кальцийн стеарат

  • Бүрээсийн бүрхүүлийн найрлага: титанийн диоксид, желатин

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө Хэрэв та бэлдмэлийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн бол яаралтай эмчид мэдэгдэж зөвлөгөө аваарай

  • Хэрэв та адаптолыг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн бол Мартаж өнгөрөөсөн тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэхгүй

  • Хэрэв та адаптолын эмчилгээг зогсоох бол Хэрэв таньд адаптолыг хэрэглээтэй холбоотой ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмчлэгч эмч болон эм зүйчээсээ асуугаарай

  • Илэрч болох гаж нөлөө 

  • Бэлдмэлийг хэрэглэх үед бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө ажиглагдах боловч энэ нь бүх хүмүүст илэрдэггүй.

  • Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөөний давтамжийг дараах байдлаар ангилна

  • Гаж нөлөөний давтамжийг дараах байдлаар ангилсан

  • Байнга илрэх: (≥1/10);

  • Олонтаа илрэх: (≥ 1/100-с  < 1/10 хүртэл);

  • Хааяа илрэх: (≥ 1/1,000-с < 1/100 хүртэл);

  • Ховор илрэх: (≥ 1/10,000-с < 1/1,000 хүртэл);

  • Маш ховор: (< 1/10,000)

  • Ховор: цусны даралт багасах, толгой эргэх, хоол боловсруулах замын эмгэг, биеийн хэм багасах, сульдах, өндөр тунгаар хэрэглэх үед харшлын урвал (арьс загатнах) илэрч болно Харшлын урвал илэрсэн тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээ зогсооно

  • Цусны даралт багасах ба биеийн хэм буурсан  (биеийн хэм 1-1,5°-р буурч болно) тохиолдолд эмчилгээг зогсоох шаардлагагүй. Цусны даралт ба биеийн хэм нь эмчилгээ дууссаны дараа хэвийн болно

  • Ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эм зүйч болон эмчлэгч эмчдээ мэдэгдэж зөвлөгөө авна. Үүнд  эм хэрэглэх тухайн зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө ч мөн хамаарна

сайн байна уу манай саытанд хандсанд баярлалаа

Sain bnuu. Bi 7 sartai jiremsen. Zvrh uwduud emchdee helhed adaptol bichij ugsun. Udriin 1 eer geed. Bi 2 udur uusan. Jiremsen hvn bolohgvi getsen bhiin. Yaj bga. Boloo. Yahuu

Эмчийн заавраар хэрэглэнэ. Баярлалаа.

Сайн байна уу? Мигрень өвчний үед хэрэглэдэг юм болов уу. Эмч ууж болно гэсэн боловч зааврыг нь уншихаар сэтгэцийн өвчтэй хүнд өгдөг эм вм шиг санагдаад гайхаад байх юм.

Сайн байна уу Мэдрэлийн гаралтай өвчнүүдийн үед бас хэрэглэдэг эм байгаа. Та эмчийнхээ заасан тунгаар хэрэглээрэй. Баярлалаа