Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Канефрон H №60

Үнэ

32000 ₮
Хэрэглэх заалт: Хурц болон архаг цистит, пиелонефрит (нэмэлт эмчилгээний зорилгоор)  Бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлэх  Бөөрний чулуу авах мэс ажилбарын дарааХэрэглэх арга, тун хэмжээ:     Насанд хүрэгчидэд хоногт 2 шахмалаар 3 удаа 6-с дээш нас хүүхдэд хоногт 1 шахмалаар  3 удаа 1-ээс 6 насны хүүхдүүдэд хоногт 3 удаа 10-15 дуслаар  Хурц шинж тэмдэг арилсан ч гэсэн эмчилгээг 2-4 долоо хоног үргэлжлүүлэх

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Хэрэглэх заалт:

  •  Хурц болон архаг цистит, пиелонефрит (нэмэлт эмчилгээний зорилгоор)  Бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлэх 

  •  Бөөрний чулуу авах мэс ажилбарын дараа

  • Хэрэглэх арга, тун хэмжээ:     Насанд хүрэгчидэд хоногт 2 шахмалаар 3 удаа

  •  6-с дээш нас хүүхдэд хоногт 1 шахмалаар  3 удаа

  •  1-ээс 6 насны хүүхдүүдэд хоногт 3 удаа 10-15 дуслаар

  •   Хурц шинж тэмдэг арилсан ч гэсэн эмчилгээг 2-4 долоо хоног үргэлжлүүлэх

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Эмийн эмчилгээний бүлэг: Бөөрний мэс заслын эмгэгийн үед хэрэглэнэ 

  • Фармакокинетик:Нийлмэл найрлагатай бэлдмэл тул фармакокинетикийн судалгаа байхгүй

  • Фармакодинамик:   Канефрон Н-д агуулагдаж байгаа идэвхтэй бодисууд нь гөлгөр булчин агшааж шээс хөөх, үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг, цусны ерөнхий эргэлтийг сайжруулах зэрэг үйлдэлтэй. Эфирийн тос (Levisticum үндэс, Rosmarinus навч), фенолын хүчил (Rosmarinus навч, Levisticum үндэс, Centáurium өвс), фталид (Levisticum үндэс) гореч (Centáurium өвс) зэрэг найрлагатай бөгөөд эмийн идэвхтэй  үйлдлийг үзүүлдэг

  • Levisticum үндэс ба Centáurium өвс зэрэгт орсон  фталидийн (бутилидин ба лигустилида) нөлөөгөөр гөлгөр булчинг агшаах үйлдэл үзүүлнэ. Судас өргөсгөх үйлдэл нь давсагны судасны хана ба шээсний замын тонусыг  багасгаснаар шээсний ялгаралтыг ихэсгэдэг. Розмарины найрлаганд ордог фенилкарбоны хүчлийн нөлөөгөөр осмос даралт ихсэж шээс хөөх үйлдэл үзүүлдэг

  • Розмарины хүчлийн нөлөөгөөр липооксигеназагийн  өвөрмөц бус нэмэлт идэвхжилийг саатуулж, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Ингэснээр  үрэвслийн процесст оролцдог лейкотрины нийлэгжилт дарангуйлагдана. Уг бэлдмэлийн найрлаганд орсон ургамлын гаралтай бодисууд нь нянгийн эсрэг үйлдэлтэй

 

Найрлага

  • Эмийн хэбэр : Гадуураа бүрхүүлтэй шахмал 

  • Найрлаганд :Нэг шахмал дахь идэвхтэй бодис:                                                   

  •   Centáurium өвс                 18 г

  •   Levisticum үндэс              18 г

  •   Levisticum үндэс              18 г

  • Туслах бодис: лактоза моногидрат, магни стеарат, эрдэнэ шишийн цардуул, повидон К25, кремний диоксид усгүй коллоид

  • Шахмалын гадаргуу: кальции корбонат, касторовын тос, глюкозын сироп, улаан (Е172) төмрийн оксид, эрдэнэ шишийн цардуул декстрин, гликолин монтаны лав, повидон К30, рибофлавин (Е101), шеллак, сахароза, тальк, титан диоксид (Е171)

  • Эмийн гадаад байдал:Улбар шар өнгөтэй, 2 тал руугаа гүдгэр, бөөрөнхий, гадуураа бүрхүүлтэй шахмал

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Тусгай анхааруулга: Бөөрний үрэвсэл, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөэ эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэнэ. Мөн бөөр ба зүрхний дутагдалтай өвчтөнүүдэд шингэний хэрэглээг эмч тохируулна

  •  Удамшлын галактоз, лактозын дутагдал, глюкоз, галактозын шимэгдэлтийн эмгэгтэй хүмүүст тохиромжгүй. Фруктоз, сахароз-изомальтазын дутагдалтай өвчтнүүдэд хэрэглэхгүй. 1 долоо хоногийн                 дараа шинж тэмдэг арилахгүй бол эмчид хандах хэрэгтэй

  • Чихрийн шижинтэй өвчтөнд хэрэглэхэд 1 шахмал нь 0.02 талхны нэгжтэй тэнцүү

  • Жирэмсэн ба хөхүүл үед:Хөхүүл эх ба нярайд болзошгүй эрсдлийг нэмэгдүүлэхгүй бол жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэж болно 

  • Машин механизмыг жолоодох үед:Машин жолоодох ба хүнд механизмтай ажиллах үед ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй

  • Тунгийн хэтрүүлэг:Тунгийн хэтрэлт илрээгүй

  • Бүтээгдэхүүний савлалтын хэмжээ:Поливинилхлорид, полиэфир, поливинилдихлорид хальс бүхий 20 ширхэг шахмал нь хөнгөн цагаан тугалган тасалгаатай хайрцагт савлагдсан. 3 тасалгаатай хайрцагтай бэлдмэлийг олон улс ба орос хэл дээрх зааврын хамт савласан. Гадуураа тайлбар бүхий шошготой

  • Хадгалах нөхцөл:Тасалгааны температурт, гэрлийн шууд тусгалгүй, хуурай нөхцөлд, хүүхдийг гар хүрэхгүй газар хадгална

  • Хадгалах хугацаа:4 жил, Хугацаа дууссан эмийг хэрэглэхгүй

Kanefron bgaa iu ?

Сайн байна уу,Канефрон дусал шахмалаараа моносын эмийн сангаар зарагдаж байна.Баярлалаа

Энэ эм нь антибиотик уу мөөгөнцөр үүсгэдэг үү

Сайн байна уу энэ эм антибиотик биш байгаа. Ургамлын гаралтай үрэвслийн эсрэг эм байгаа. Мөөгөнцөр үүсгэхгүй. Баярлалаа

Энэ эм нь антибиотик уу мөөгөнцөр үүсгэдэг үү

Сайн байна уу энэ эм антибиотик биш байгаа. Ургамлын гаралтай үрэвслийн эсрэг эм байгаа. Мөөгөнцөр үүсгэхгүй. Баярлалаа

Жирэмсэний эхний саруудад ууж болох уу

Сайн байна уу. Эмчийн зааврын дагуу хэрэглэж болно.

Сайн байна уу.

Жирэмсэн хүн ууж болох уу?

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэгоэнэ.

Төрөөд 1cap болж байган хөхүүл хүн ууж болох уу

Сайн байна уу? Эмчийн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа

Дусал шахмал ялгаатай болов уу

сайн байна уу ялгаа байхгүй ээ. Дуслаар:Насанд хүрэгчидэд хоногт 3 удаа 50 дуслаар 6-с дээш нас хүүхдэд хоногт 3 удаа 25 дуслаар 1-ээс 6 насны хүүхдэд хоногт 3 удаа 10-15 дуслаар Хурц шинж тэмдэг арилсны дараа эмчилгээг 2-4 долоо хоног үргэлжлүүлж эмчилгээний үр дүнг хангана. Шахмалаар :Насанд хүрэгчидэд хоногт 2 шахмалаар 3 удаа 6-с дээш нас хүүхдэд хоногт 1 шахмалаар 3 удаа 1-ээс 6 насны хүүхдүүдэд хоногт 3 удаа 10-15 дуслаар Хурц шинж тэмдэг арилсан ч гэсэн эмчилгээг 2-4 долоо хоног үргэлжлүүлэх.

tsistiitiin ued avj uuj bsn mash sain uilchilsen. kanefron dusal n hed gj bga ve? haguur zaragdaj bga ve

Сайн байна уу, Канефрон H 100 мл Дусал-24000 моносын салбараар зарагдаж байгаа, Баярлалаа

Цистит яаж эмчлэх бна. 11 жил өвдөж бна эмчлэгддэг үү

сайн байна уу эмчид үзүүлж зөвөлгөө аваарай.

Цистит яаж эмчлэх бна. 11 жил өвдөж бна эмчлэгддэг үү

Сайн байна уу дахилттай цистит өвчнийг удаан хугацааны системтэй эмчилгээ хэрэгтэй. Та эмчид хандаарай. Баярлалаа

Sain b.a uu emch nar shahmaliig 1r udurt 3 udaa bichij ugsun. Avahdaa tanaihaas asuusan chin bas tegej uuna gesen. Door 2r 3udaa gesen b.a ali ni zuv be?

Сайн байна уу. Та эмчийн заавраар хэргэлнэ үү.

Сайн бна уу төрсөний дараа ууж болох уу

сайн байна уу дархлаа дэмжих тариа / булчин болон судсанд тарьдаг/ хөхүүл үед хэрэглэж болох эсэх судалгаа байхгүй байна гаж нөлөө мөн судлагдаагүй байна баярлалаа

Boornii urecseltri bol uuj bolohgui yu

сайн байна уу Тусгай анхааруулга: Бөөрний үрэвсэл, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэнэ. Мөн бөөр ба зүрхний дутагдалтай өвчтөнүүдэд шингэний хэрэглээг эмч тохируулна баярлалаа

Sain bnu odoo 9 sartai jiremsen yumaaa shees vrewseltei garaad emch ene emchiin bichij ogson jiremsnii svvlin Sard uuj boloh uu

Сайн байна уу? жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэж болно

Sain bna u? zadlaad 6sar boltson dusalaar uudag kanefroniig odoo hereglevel uilchilgee ni muu bolson bolovuu esvel ymarch uurchlult ordoggui yu? urd ni 6 sariin umnu uuj baigaad uldeetsen ym

сайн байна уу Флаконыг нээснээс хойш 6 сар хэрэглэнэ. одоо хэрэглэх боломжгүй.баярлалаа

Sain bna u? zadlaad 6sar boltson dusalaar uudag kanefroniig odoo hereglevel uilchilgee ni muu bolson bolovuu esvel ymarch uurchlult ordoggui yu? urd ni 6 sariin umnu uuj baigaad uldeetsen ym

сайн байна уу Флаконыг нээснээс хойш 6 сар хэрэглэнэ. одоо хэрэглэх боломжгүй.баярлалаа

Sain bna u? zadlaad 6sar boltson dusalaar uudag kanefroniig odoo hereglevel uilchilgee ni muu bolson bolovuu esvel ymarch uurchlult ordoggui yu? urd ni 6 sariin umnu uuj baigaad uldeetsen ym

сайн байна уу Флаконыг нээснээс хойш 6 сар хэрэглэнэ. одоо хэрэглэх боломжгүй.баярлалаа

Шингэн канефроны араас усаар даруулж уух уу?

сайн байна уу? усаар даруулж ууж болно

сайн байна уу бөөр өвдөөд удаж байгаа хүнд ямар ямар эм зүгээр вэ?

сайн байна уу нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй баярлалаа

Шээс үнэртэй гараад байгаа. Хэрэглэж болох уу? Шинжилгээ өгвөл бактериологи шинжилгээ өгсөн нь дээр үү. Зөвлөгөө өгөөч

сайн байна уу? та нарийн мэргэжлийн эмчид хандана уу баярлала

Канефрон эмийг шууд хэрэглэж болохгүй юу тэ шээс үнэртэй гарч байгаа. Тохиолдолд заавал шинжилгээ хийлгэх үү? Яасан дээр вэ

сайн байна уу зовиур их, үрэвсэл их үед бол давхар эмчилгээ хийлгэх хэрэгтэй. үрэвсдлийн эмрэг эм ууж байхдаа хавсарч ууж, дараа нь урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэвэл тохиромжтой баярлалаа