Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Канефрон H 100 мл

Үнэ

28800 ₮
Насанд хүрэгсдэд 50 дуслаар хоногт 3 н удааСургуулийн насны хүүхэд 25 дуслаар хоногт 2 н удааСургуулийн өмнөх насны хүүхэд 10 дуслаар хоногт 3 удаа

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Насанд хүрэгсдэд 50 дуслаар хоногт 3 н удаа

  • Сургуулийн насны хүүхэд 25 дуслаар хоногт 2 н удаа

  • Сургуулийн өмнөх насны хүүхэд 10 дуслаар хоногт 3 удаа

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Давсаг бөөрний архаг үрэвсэл,халдвар

  • Бөөрөнд чулуу үүсэхээс урьдчилан сэргийлнэ

Найрлага

Эмийн хэлбэр:

Дотуур ууж хэрэглэх 100мл дусаалга шингэн

Найрлаганд :

100мл дэхь идэвхтэй бодис:       

Centáurium өвс               0.6 г

Levisticum үндэс             0.6 г

Rosmarinus навч            0.6 г

Туслах бодис: 59% этанол, цэвэршүүлсэн ус

Эмийн гадаад байдал:

Тунгалаг эсвэл бага зэрэг булингартай, бор шаргал өнгөтэй, Levisticum үндэсний гашуун амттай, эвгүй үнэртэй шингэн. Хадгалах явцад тунадас үүсч болно.

Бүтээгдэхүүний савлалтын хэмжээ:

Хянагч бүхий эргэгддэг тагтай 100мл бараан шилэн флаконыг дусаагуур, олон улсын ба орос хэл дээрх зааврын хамт савласан. Гадуураа тайлбар бүхий шошготой.

Хадгалах нөхцөл:

Тасалгааны температурт, гэрлийн шууд тусгалгүй, хуурай нөхцөлд, хүүхдийг гар хүрэхгүй газар хадгална.

Хадгалах хугацаа:

2 жил

Флаконыг нээснээс хойш 6 сар хэрэглэнэ.

Бүтээгдэхүүний анхааруулга

Гаж нөлөө:

Илэрч болзошгүй гаж нөлөө:

  • Уг бэлдмэлийн найрлаганд орсон бодист хэт мэдрэг (тууралт, загатнах)
  • Хоол боловсруулах замын хямрал (бөөлжис хүрэх, суулгах)
  • Харшлын урвал илэрсэн тохиолдолд Канефроныг хэрэглэхийг зогсооно.

Цээрлэлт:

  • Хувь хүний онцлогоос хамаарч найрлаганд орсон бодист  хэт мэдрэг
  • Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны  хурц үед
  • 1 наснаас доош хүүхдүүд

Эмийн харилцан үйлчлэл:

Тодорхой бус. Шалтгааны эсрэг эмчилгээнд нянгийн эсрэг бэлдмэлтэй хамт хэрэглэхэд тохиромжтой болон зохистой.

Тусгай анхааруулга:

Бөөрний үрэвсэл, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөэ эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэнэ. Мөн бөөр ба зүрхний дутагдалтай өвчтөнүүдэд шингэний хэрэглээг эмч тохируулна.

19% алкоголь агуулдаг тул архинд донтох өвчтэй эсвэл архины эсрэг эмчилгээ амжилттай хийгдсэн өвчтөнд хэрэглэж болохгүй. Элэгний эмгэгтэй, уналт, таталтай, тархины эмгэгтэй өвчтөнүүдэд маш болгоомжтой хэрэглэнэ.

Хадгалж байх явцад булингартах эсвэл тунадас үүсч болно. Энэ нь эмчилгээний үр нөлөөнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ үү!

Жирэмсэн ба хөхүүл үед:

Хөхүүл эх ба нярайд болзошгүй эрсдлийг нэмэгдүүлэхгүй бол жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэж болно.

Машин механизмыг жолоодох үед:

Машин жолоодох ба хүнд механизмтай ажиллах үед ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй.

Тунгийн хэтрүүлэг:

Тунгийн хэтрэлт илрээгүй.

сайн уу 5 сартай жирэмсэн хүн хэрэглэж болох уу

Сайн байна уу хэрэглэж болно. Баярлалаа

Сайн байна уу манай сайтанд хандсан танд баярлалаа

миний боор овдоод энэ эмийг убж болох уу

Сайн байна уу ууж болно. Уух тун нь таны шинжилгээнээс хамаарна. Баярлалаа

Шахмал эмийг яаж уух заавар нь байхгүй байх шиг байна тийм уу

Сайн байна уу, Насанд хүрэгчидэд хоногт 2 шахмалаар 3 удаа, Баярлалаа

15-20 дуслаар уугаарай гэсэн өдөрт 1удаа тэгж уудаг уу? Өдөрт хэдэн удаа уух юм бол

Өдөрт 3н удаа ууна.