Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.

Мастодинон 50 мл

₮28800

Хэрэглэх арга, тун хэмжээ: Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ.

Багагүй шингэнд найруулж, хоногт 2 удаа буюу өглөө, орой 30 дуслаар ууж хэрэглэнэ. Эмчилгээний үр дүнд хүрэхийн тулд Мастодиноныг биений юм ирсэн үед ч үргэлжлүүлэн 3 сар хэрэглэнэ.

3 сарын турш хэрэглээд зовиур арилаагүй тохиолдолд эмчээс зөвлөгөө авна.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Хэрэглэх арга, тун хэмжээ: Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ.

Багагүй шингэнд найруулж, хоногт 2 удаа буюу өглөө, орой 30 дуслаар ууж хэрэглэнэ. Эмчилгээний үр дүнд хүрэхийн тулд Мастодиноныг биений юм ирсэн үед ч үргэлжлүүлэн 3 сар хэрэглэнэ.

3 сарын турш хэрэглээд зовиур арилаагүй тохиолдолд эмчээс зөвлөгөө авна.

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Эмийн эмчилгээний бүлэг: Эмэгтэйчүүдийн өвчин

  • Фармакологийн үйлдэл:

  • Фармакокинетик: Нийлмэл найрлагатай бэлдмэл тул фармакокинетикийн судалгаа байхгүй

  • Нийлмэл найрлагатай гомепатийн бэлдмэл. Өнчин тархинаас ялгардаг пролактины ялгаралтыг бууруулдаг тул допамин идэвхт үйлдэлтэй. Ингэснээр гонадотропин гормоны ялгаралтыг хэвийн болгож, шар бие бүрэн үүсч биений юмны алдагдал ба үргүйдлийг эмчилнэ. Пролактин даавар багассанаар фиброзно-кистозын мастопати зэрэг эмгэг процесс үүсч болно. Эмчилгээний үр нөлөө 6 долоо хоногийн дараа илэрдэг

  • Биений юм ирэхийн өмнөх хам шинж (мастойдинит, хөхний булчирхай цочих, сэтгэл санаа тогтворгүй болох, өтгөн хатах, хавагнах, толгой өвдөх, мигрень)

  • Мастопати

  • Биений юмны мөчлөг алдагдах

Найрлага

Эмийн хэлбэр:

Дотуур ууж хэрэглэх 50мл, 100мл дусаалга шингэн

Найрлага:

100 мл уусмал дахь идэвхтэй бодис:               

                                                             Agnus castus D1                             20 г

Caulophyllum thalictroides D4      10 г

Cyclamen D4                                    10 г

Ignatia D6                                          10 г

Iris D2                                                 20 г

Litium tigrinum                                  10г

Туслах бодис: 15% этилийн спирт,

Эмийн гадаад байдал:

Тунгалаг, бага зэрэг шаргал туяатай, анхилуун үнэртэй, чихэрлэг, халуу оргих амттай шингэн. Хадгалах явцад тунадас үүсч болно.

Эмийн эмчилгээний бүлэг:

Эмэгтэйчүүдийн өвчин

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Илэрч болзошгүй гаж нөлөө: Харшлын урвал илэрсэн тохиолдолд уг бэлдмэлийг хэрэглэхийг зогсооно

  • Эмийн харилцан үйлчлэл: Допамин идэвхит Витексом зэрэг ижил найрлага бүхий эмтэй хамт хэрэглэхэд эмчилгээний үр нөлөө өөрчлөгдөж болно

  •  Хадгалах явцад булингартаж, тунадас үүсэхэд эмчилгээний үр дүнд нөлөөлөхгүй

  • 12-с доош насны хүүхдүүдэд уг бэлдмэлийг хэрэглэх талаарх судалгаа байхгүй.  Бэлгийн өсөлт бойжилтийн үед болон биений юм тогтмол ирэх үед Мастодинон хэрэглэхгүй

  • Мастодинон гормоны тэнцвэрт байдлыг хангахад 3 сарын хугацаа шаардагдана. Энэ хугацаанд сарын тэмдэг алдагдаж болно. Эстрогенаас хамараалтай хавдар гэсэн оноштой эсвэл уг өвчнөөр  өвчилж байсан тохиолдолд, Допамины (симпатик мэдрэлийн гормон) ялгаралтыг ихэсгэдэг эсвэл эм бэлгийн дааврын бэлдмэл хэрэглэж байсан өвчтөн, Мастодиноныг хэрэглэж байхад биеийн байдал муудах тохиолдолд, урьд нь өнчин тархины эмгэгтэй байсан хүмүүс, зарим төрлийн сахарын бэлдмэлд тэсвэргүй хүмүүс хэрэглэх зэрэг тохиолдлуудад эмчийн заавраар хэрэглэнэ

  • Мастодинонд 53% этилийн спирт агуулсан тул архаг архинд донтох өвчтэй өвчтөнд сөрөг нөлөө үзүүлнэ. Элэгний эмгэгтэй, эпилепситэй, тархины эмгэгтэй өвчтөнүүдэд уг бэлдмэлийг хэрэглэх нь өндөр эрсдэл үүсгэнэ. Тамхи татах, архи уух зэрэг хорт зуршилтай бол эмчилгээний үр дүнд сөрөг нөлөөтэй

  • Жирэмсэн ба хөхүүл үед: Хөхний сүү татрах тул жирэмсэн болон хөхүүл үед Мастодиноныг хэрэглэхгүй

  • Машин механизмыг жолоодох үед: Машин жолоодох ба хүнд механизмтай ажиллах үед ямар нэгэн нөлөө үзүүлнэ

  • Тунгийн хэтрүүлэг: Шинж тэмдэг: гаж нөлөөг идэвхжүүлнэ

  • Эмчилгээ: Уг бэлдмэлийг зогсоож шинж тэмдэгийн эмчилгээ хийх

  • Бүтээгдэхүүний савлалтын хэмжээ: Хянагч бүхий эргэгддэг тагтай 100мл бараан шилэн флаконыг дусаагуур, олон улс болон орос хэл дээрх зааврын хамт савласан. Гадуураа тайлбар бүхий шошготой

  • Хадгалах нөхцөл: Тасалгааны температурт, гэрлийн шууд тусгалгүй, хуурай нөхцөлд, хүүхдийг гар хүрэхгүй газар хадгална

  • Хадгалах хугацаа: 4 жил

  • Флаконыг нээснээс хойш 6 сар

  • Хугацаа хэтэрсэн бол хэрэглэхгүй

  • Харшлын урвал (тууралт, чонон хөрвөс, нүүр хавагнах, амьсгаадах, юм залгихад хөндүүрлэх

  • Толгой өвдөх, толгой эргэх, батгаших

  •  Хоол боловсруулах замын хямрал (ходоодны дээд хэсэг орчмоор өвдөх)

  • Уг бэлдмэлийн найрлаганд орсон аль нэг бодист  хэт мэдрэг байх

  • 12 насаас доош хүүхдүүд

dyfaston

сайн байна асуух зүйлээ тодорхой асуугаарай баярлалаа

Sain bnuu oor emnii tuhai asuuh gsn yumaa feminyl gdg emiig uuj bgma uuhaa martaad 24 tsag boltsn bol yah uu?

Сайн байна уу? Санасан даруйдаа нэгийг уугаад хэвийн үргэлжлүүлэн уугаарай. Давхар бэлгэвчээр хамгаалаарай. Баярлалаа

Нэг эм зүйч Энэ эмийг цэвэршилтийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд уух зөвлөгөө өгсөн юм аа энэ зөв үү Хоолой хөндүүрлээд байвал яах вэ зогсоох уж

Сайн байна уу цэвэршилтын эхэн үеийн сарын тэмдгийн алдагдлын үед хэрэглэж болно. Ургамлын гаралтай даавар төст үйлчилгээ үзүүлдэг бүтээгдэхүүн байгаа. Хоолой өвдөх гаж нөлөө илрэхгүй өөр шалтгаанаар хоолой өвдөж буй эсэхийг тодруулаарай. Баярлалаа

Sn bnu mgb6 tonusnd uuj bolohuu

Сайн байна уу. Жирэмсэн хүн умайн тонусанд Магни В6 ууж болно оо. Баярлалаа.

Сайн байна уу гарын хурууны арьс гэнэт гуужаад байх юм мөн биеийн юм ирсний дараа эвгүй үнэртэй болчих юм юутай холбоотой юм болоо?

сайн байна уу эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй баярлалаа

Сайн байна уу.

E2-70.2 FSH-105.8. PROG-0.11 шинжилгээгээр дааврууд ийм гарсан сарын тэмдэг ирэхгүй бгаа энэ эмийг ууж болох уу

Сайн байна уу. Уучлаарай эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч биш тул зөвлөх боломгүй байна аа. Та нарийн мэргэжлийн эмчид хандаарай. Баярлалаа.

сайн байна уу яаж хэрэглэх вэ мастодинонийг сарын тэмдэг тогтворгүй болоод удаж бна авч хэрэглэж болхуу

Сайн байна уу,өдөрт 1 ширхэгээр 3 удаа ууна.Баярлалаа.

өдөр 3. UUN gesen ug yumuu

Сайн байна уу Мастодинон уусмалаар хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Багагүй шингэнд найруулж, хоногт 2 удаа буюу өглөө, орой 30 дуслаар ууж хэрэглэнэ. Баярлалаа

би энэ эмийг захиалж авмаар бна яаж захиалж авах уу өлгийд байхгүй бна

сайн байна уу? та манай 1800-1883 лавлах утсанд холбогдоорой баярлалаа

сайн байна уу.саяхан шинжилгээ өгхөд мөөгөнцөртөй гарсан бас сарын тэмдэг тогтворгүй бгаа мастодинонийг хэргэлвэл зүгээр биздээ

1. Хэрэглэх заалт:Биений юм ирэхийн өмнөх хам шинж (мастойдинит, хөхний булчирхай цочих, сэтгэл санаа тогтворгүй болох, өтгөн хатах, хавагнах, толгой өвдөх, мигрень) Мастопати Биений юмны мөчлөг алдагдах 2. Эмчийн заавраар мөөгөнцрийн эсрэг эмчилгээ хийлгэнэ.Баярлалаа

таньд баярллаа гэхдээ манай энэ өлгий сайн заавар эмчилгээ бичиж өгөхгүй юмаа тгэл танай хамт олонд хандаж бна надад хэлээд өгөөч ямар эм хэргэлвэл сайн бэ эмчилгээ бичиж өгөч болох болвуу

Сайн байна уу Мастодинон эмийг биений юмны алдагдалын үед хэрэглэдэг. Эмийг уусмалаар хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Багагүй шингэнд найруулж, хоногт 2 удаа буюу өглөө, орой 30 дуслаар ууж хэрэглэнэ. Баярлалаа