Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Деслора Денк 5 мг №10

Үнэ

13400 ₮
Үйлдэл хурдан эхэлж, удаан үргэлжилдэг (хагас задрал 27 цаг)Чонон хөрвөс, архаг загатнааДерматит, нейродерматитГуурсан хоолойн багтрааны эмчилгээнд

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Үйлдэл хурдан эхэлж, удаан үргэлжилдэг (хагас задрал 27 цаг)

  • Чонон хөрвөс, архаг загатнаа

  • Дерматит, нейродерматит

  • Гуурсан хоолойн багтрааны эмчилгээнд

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Деслора-Денк 5 бэлдмэл нь  үйлчлэгч бодис  гистамины эсрэг (харшлын эсрэг эм) үйлдэлтэй деслоратадин агуулах бөгөөд энэ нь нойр  хүргэх үйлдэл үзүүлдэггүй

  • Бэлдмэл харшлын урвал болон илэрч буй шинж тэмдгийг хянахад тусална

Найрлага

  • Үйлчлэгч бодис нь деслоратадин

  • Нэг ширхэг нимгэн бүрхүүлтэй шахмалд 5мг деслоратадин агуулагдана

  • Нимгэн бүрхүүлтэй шахмалын бусад туслах бодис: лактоз, бичил талст целлюлоза, цармагжуулалтын өмнөх цардуул 1500LM, хүнд магнийн исэл, магнийн стеарат, опадрай, хөх (найрлага: гипромеллоз 6cР, титанийн хоёрч исэл (Е171), макрогол 400, индигокармин, хөнгөн цагааны лак (Е132)

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ

  • Деслоратадин, лоратадин, болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист (6-р хэсгээс харна уу)  харшилтай  хүмүүс

  • Анхааруулга ба болгоомжлол :

  • Деслора-Денк 5 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчдээ мэдэгдээрэй.

  • Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд уг бэлдмэлийг онцгой болгоомжтой хэрэглэх шаардлагатай

  •  Хэрэв та бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй буюу эсвэл өөртөө итгэлгүй байвал бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө эмчлэгч эмчээсээ асуугаарай

  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: 

  • Хэрэв та жирэмсэн болон хөхүүл, эсвэл жирэмсэн байж магадгүй, жирэмсэн болохоор төлөвлөж байгаа бол бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч ба эм зүйчээс зөвлөгөө аваарай.

  • Деслора-Денк 5 бэлдмэлийг  жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхийг зөвлөхгүй

  • Жолоо барих ба машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: 

  • Деслора-Денк 5 бэлдмэлийг  зөвлөсөн тунгаар хэрэглэж буй үед анхаарал төвлөрүүрэлт буурахгүй ба нойрмоглох байдалд хүргэдэггүй. Гэвч маш ховор тохиолдолд зарим өвчтөнд  нойрмоглох шинж илэрч жолоо барих болон машин механизмтай ажиллах чадвар өөрчлөгдөж болно