Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Золедро-Денк 4мг/ 5мл №1

Үнэ

220000 ₮
Хавдартай өвчтөнүүдэд: Ясны эдийн гэмтэл, хугаралт, ясны хавдрын үсэрхийллээс сэргийлэхЦэвэршилтийн дараах болон стериод эмчилгээний улмаас үүссэн ясны сийрэгжилт Хавдар хамааралт гиперкальциемиНасанд хүрэгчдийн ясны Пагетын өвчин

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Хавдартай өвчтөнүүдэд: Ясны эдийн гэмтэл, хугаралт, ясны хавдрын үсэрхийллээс сэргийлэх

  • Цэвэршилтийн дараах болон стериод эмчилгээний улмаас үүссэн ясны сийрэгжилт 

  • Хавдар хамааралт гиперкальциеми

  • Насанд хүрэгчдийн ясны Пагетын өвчин

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Золедро-Денк 4мг/5мл бэлдмэлийн идэвхтэй найрлага нь золедроны хүчил бөгөөд тэрээр бисфосфонатын бүлгийн бодис болно. Золедроны хүчил нь ясанд нөлөөлж ясны өөрчлөлтийн зэргийг удаашруулдаг

Найрлага

  • Идэвхитэй бодис: Золедроны хүчил. Золедро-Денк 4мг/5мл бэлдмэлийн 5мл хэмжээтэй флаконд 4мгзоледроны хүчил агуулагдана

  • Бусад найрлага: Маннитол, натрийн цитрат, тарианы ус

Бүтээгдэхүүний анхааруулга

    Анхааруулга ба болгоомжлол: 

    Хэрэв танд дараах нөхцөл байгаа бол Золедро-Денк 4мг/5мл бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчдээ мэдэгдээрэй. Үүнд: 

    • Хэрэв та бөөрний эмгэгтэй бол

    • Хэрэв таны эрүү өвдөж байгаа буюу өвдөж байсан, хавагнасан буюу бадайрсан, эрүү орчимоор хүнд оргиж байгаа буюу шүд суларсан бол

    • Хэрэв та шүдний эмчилгээтэй байгаа буюу шүдний мэс ажилбарт орох гэж байгаа бол Золедро-Денк 4мг/5мл бэлдмэлийг хэрэглэх тухайгаа шүдний эмчдээ мэдэгдээрэй

    • Хэрэв та хоногийн кальцийн нэмэлтийг авах боломжгүй байгаа бол

    • Хэрэв та бамбай орчмын булчирхайгаа мэс ажилбараар бүхэлд нь буюу хэсэгчлэн авахуулсан бол

    • Хэрэв та гэдэс тайруулсан бол зэрэг болно