Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Гистафен 50мг №20

Үнэ

33500 ₮
Насанд хүрэгсэд цочмог болон архаг явцтай харшлын өвчиний үед 50-100мг тунгаар хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Ээлж эмчилгээ ерөнхийдөө 5-15 хоног үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг давтанаХаршлын эмгэгээс сэргийлэхдээ 50мг тунгаар хоногт 2 удаа хэрэглэнэ. Бэлдмэлийг харшлын урвал эхлэхээс 2 долоо хоногийн өмнө хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Насанд хүрэгсэд цочмог болон архаг явцтай харшлын өвчиний үед 50-100мг тунгаар хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Ээлж эмчилгээ ерөнхийдөө 5-15 хоног үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг давтана

  • Харшлын эмгэгээс сэргийлэхдээ 50мг тунгаар хоногт 2 удаа хэрэглэнэ. Бэлдмэлийг харшлын урвал эхлэхээс 2 долоо хоногийн өмнө хэрэглэнэ

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Бэлдмэлийг өвсний халууралт, харшлын гаралтай хамрын салт бүрхүүлийн үрэвсэл, хамар ба хамрын дайвар хөндийн эмгэг, хамрын дайвар хөндийн эмгэг, хоол хүнс, химийн бодис, тоосны харшил, амьтны болон амьтанд хатгуулсаны улмаас үүсэх харшил, агаарын бохирдолтой холбоотой болон бусад харшил үүсгэгчээр үүсгэгдсэн харшил, харшилын шалтгаантай арьсны загатнаа буюу эсвэл бусад өвчний улмаас үүсэх загатнаа

  • Харшилаас урьдчилан сэргийлэх ба барих эмчилгээнд бэлдсэлийг байнга эмчлэгч эмч болон эм зүйчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ

  • Хэрэв танд ойлгомжгүй байвал эмчлэгч эмч болон эм зүйчээс асуугаарай

Найрлага

  • Үйлчлэгч бодис: сехифенадины гидрохлорид 50мг

  • Туслах бодис: Лактоз, бичил талст целлюлоза, эрдэнэшишийн цардуул, кремнийн хоёрч исэл, магнийн стеарат


Бүтээгдэхүүний анхааруулга

  • Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй: Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч бодис болон туслах бодист хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн үе, хөхүүл үе, Гистафеныг МАО ферментийг хориглогчтой (сэтгэл уналын эмчилгээнд хэрэглэдэг эм) хамт хэрэглэхгүй

  • Дараах тохиолдолд тусгай болгоомжлол шаардагдана :Бөөрний эмгэг (эмчилгээг хамгийн бага эмчилгээний тунгаар эхэлнэ.), хүнд явцтай зүрх судасны эмгэг, хоол боловсруулах замын болон элэгний эмгэгтэй өвчтөнд тус тус болгоомжтой хэрэглэх шаардлагатай

  • Хүүхэд болон настангуудад хэрэглэсэн эмнэлзүйн судалгаа байдаггүй

  • Эмийн харилцан үйлчлэл: Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж дуусаад удаагүй болон хэрэглэж байгаа, эсвэл хэрэглэх гэж байгаа бол (жоргүй олгодог эмүүд ч хамаарна) эмчлэгч эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй

  • Гистамины эсрэг эмийг (сехифенадиныг оруулаад) моноаминоксидаза ферментийг хориглогч бэлдмэл хэрэглэж байгаа өвчтөнд хэрэглэхгүй

  • Гистафен нь согтууруулах ундаа болон тайвшруулах эмийн ТМС-д үзүүлэх дарангуйлах нөлөөг ихэсгэдэггүй. Гэвч эмчилгээний явцад согтрууруулах ундааны зүйл хэрэглэхээс зайлсхийнэ

  • Гистафеныг хоол хүнсний зүйлтэй хамт хэрэглэх нь: Эмчилгээний явцад согтрууруулах ундааны зүйл хэрэглэхээс зайлсхийнэ

  • Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ: Ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэхээсээ өмнө эмчлэгч эмчээсээ асууна

  • Гистафеныг жирэмсэн үед хэрэглэхгүй

  • Гистамины эсрэг бэлдмэлийг (гистафеныг оруулаад) хөхүүл үед хэрэглэхгүй

  • Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Хэрэв та уг бэлдмэлийг анх удаагаа хэрэглэж байгаа бол эхний удаа таньд хэрхэн нөлөөлж байгааг шалгаарай. Зарим хүмүүс уг бэлдмэлд илүү мэдрэг байдаг ба хэрэв нойрмоглох шинж илэрвэл жолоо барих болон машин механизмтай ажиллахаас зайлсхийнэ

  • Гистафены найрлага дахь зарим туслах бодистой холбоотой чухал мэдээлэл: Гистафены шахмал бүр 302мг лактоз агуулдаг. Хэрэв таньд эмч зарим төрлийн сахар зохиодггүй гэж хэлж байсан бол бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчтэйгээ зөвлөнө