Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Эргоферон №20

Үнэ

19500 ₮

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Мэдээлэл байхгүй

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Эргоферон нь вирусын эсрэг, дархлаа дэмжих, гистамины эсрэг, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ

  • Туршилт судалгаа болон эмнэл зүйн судалгаагаар эргофероны бүрэлдэхүүн хэсгүүдийг вирусын шалтгаант дараах халдварт өвчний үед хэрэглэхэд үр дүнтэй нь тогтоогдсон: парагрипп, аденовирус, амьсгалын замын халдвар үүсгэгч вирус (respiratory syncytial virus), коронавирус-р үүсгэгдсэн томуу А, томуу В, амьсгалын замын вирусын цочмог халдвар, герпес вирусын халдвар (уруулын герпес, нүдний герпес, бэлэг эрхтний герпес, бүслүүр үлд, салхин цэцэг, халдварт мононуклеоз), вирусын шалтгаант гэдэсний цочмог халдвар (калицивирус, коронавирус, ротавирус, энтеровирус-р үүсгэгдсэн), энтеровирус ба менингококкын менингит, бөөрний хам шинж бүхий цусархаг халууралт, хачигт энцефалит

  • Бэлдмэлийг бактерийн халдварын (сүрьеэ, хөхүүл ханиад, иерсиниоз, янз бүрийн шалтгаантай уушгины үрэвсэл (хэв шинжит бус үүсгэгч (M.pneumoniae, C.pneumoniae, Legionella spp)-р үүсгэгдсэн халдварыг оруулаад)) хавсарсан эмчилгээнд хэрэглэхээс гадна вирусын халдварын бактерийн хүндрэлээс сэргийлэх, давтан халдвар үүсэхээс сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ

  • Бэлдмэлийг вакцины өмнө болон дараа хэрэглэснээр вакцины үр дүн ихсэх бөгөөд вакцины дараа дархлаа тогтох үед томуу болон амьсгалын замын вирусын цочмог халдвараас өвөрмөц бусаар сэргийлнэ

  • Эргоферон нь томуугийн бус шалтгаант амьсгалын замын вирусын цочмог халдвараас сэргийлэх бөгөөд түүнчлэн вакцины дараа тохиолдлын өвчин үүсэхээс мөн сэргийлнэ

  • Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдийн үйлдлийн механизм нь CD4 рецептор, гамма интерфероны рецептор, гистамины рецепторын үйл ажиллагааны идэвхийг ихэсгэх байдлаар нөхцөлдөнө. Үүний дүнд илэрхий дархлаа тэтгэх үйлдэл илэрнэ

  • Туршилт судалгаагаар гамма интерфероны эсрэг антителын дараах үйлдлийг тогтоосон: гамма интерферон, альфа/бета интерферон, түүнтэй холбоотой интерлейкины (ИЛ-2, ИЛ-4, ИЛ-10, ба бусад) экпрессийг ихэсгэх, интерфероны лиганд рецепторын харилцан үйлчлэлийг сайжруулах,  цитокины байдлыг эргэж сэргээх,  бие махбодын вирусын эсрэг тэсвэрлэх чанарын чухал хүчин зүйл болох дотоод гамма интерфероны эсрэг антителийн үйл ажиллагааны идэвх болон концентрацийг хэвийн болгох, интерферон хамааралт биологийн процессыг идэвхжүүлэх (Fc рецептор ба  I, II типийн эдийн нийцэл бүхий үндсэн бүрдлийн антигены экспрессийн идэвхжил, моноцитын идэвхжил, NK эсийн үйл ажиллагааны идэвхийн идэвхжил, иммуноглобулины нийлэгжлийн зохицуулга, Th1 ба Th2 холимог дархлааны хариу урвалыг идэвхжуүүлэх) үйлдэлтэй нь тогтоогдсоно

  • CD4-ын эсрэг антител нь CD4 рецепторын аллостерийн идэвхжүүлэгч бөгөөд CD4 рецепторын үйл ажиллагааны идэвхийг зохицуулан CD4 лимфоцитын үйл ажиллагааны идэвхийг ихэсгэх ба CD4/CD8 дархлаа зохицуулах индекс, иммуннокомпетент эсийн дэд популяцийн бүрэлдэхүүнийг (CD3, CD4, CD8, CD16, CD20) хэвийн болгоно

  • Гистамины эсрэг антител нь захын болон төвийн Н1-рецепторын гистамин хамааралт идэвхжлийг өөрчлөх ба  бронхын гөлгөр булчингийн тонусыг багасгах, хялгасан судасны нэвчимтгий чанарыг багасгах үйлдэл үзүүлэх ба үүний дүнд хамраас шүүрэл гарах, хамрын салст бүрхүүлийн хаван, ханиалгах, найтайлгах шинж тэмдгийн илрэл болон үргэлжлэх хугацаа нь багасдаг. Түүнчлэн хөөнгө ба базофиль эсээс ялгарах гистамины чөлөөлөгдөлт, лейкотриены үүсэлт, адгезив молекулын нийлэгжлийг дарангуйлах, харшил үүсгэгчтэй хавьтах үеийн тромбоцитын агрегаци болон эозинофилийн хемотаксисийг багасгах замаар харшлын урвалыг дагалдаж илрэх халдварын процессын илрэлийг багасгана

  • Нийлмэл найрлагатай бэлдмэлийн бүрэлдэхүүнийг хавсарч хэрэглэснээр тэдгээрийн вирусын эсрэг үйлдэл хүчжинэ

Найрлага

  • 1шахмалд үйлчлэгч бодис: Хүний цэвэршүүлсэн гамма интерфероны эсрэг антител  -  0,006г

  • цэвэршүүлсэн CD4-ын эсрэг антител - 0,006г

  • туслах бодис: лактозын моногидрат 0,267г, бичил талст целлюлоза 0,03г, магнийн стеарат 0,003г

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Гаж нөлөө: Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд харшлын урвал илэрч болно

  • Цээрлэлт:  Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ

  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:Эргофероныг жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхэд аюулгүй болох нь судлагдаагүй

  • Бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх шаардлага гарвал эмчилгээний ашигтай үр нөлөө болон эрсдлийг сайтар харьцуулж үзэх хэрэгтэй