


Бараа бүтээгдэхүүний тайлбар
Насанд хүрэгсэд 1 пастилкаар 2 цагийн зайтай амандаа удаан хүлхэж хэрэглэнэ
Хоногийн дээд тун 10 пастилка
Бүтээгдэхүүний хэрэглэх заавар
Хуурай болон цэртэй ханиалга дагалдсан амьсгалын замын цочмог болон архаг өвчнүүдийн (гуурсан хоолойн үрэвсэл, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, төвөнхийн үрэвсэл, залгиурын үрэвсэл) шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ
Найрлага
Үйлчлэгч бодис: Glycyrrhiza glabra-ын үндэсний ханд 600мг, Zingiber officinale-ын үндэслэг ишний ханд 100мг, Emblica officinalis-ын ханд 10мг, Ментол 60мг
Бүтээгдэхүүний анхааруулга
Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст тус тус хэрэглэхийг цээрлэнэ
Жирэмсэн ба хөхүүл эхчүүдэд: Уг бэлдмэлийг хэрэглэх талаар судалгаа хийгдээгүй тул дээрх бүлэг өвчтөнд бэлдмэлийг хэрэглэхгүй
Гаж нөлөө: Харшлын урвал илэрч болзошгүй. Бэлдмэлийн найрлагад сахар агуулагддаг учир чихрийн шижин өвчтэй болон илчлэг бага хоолны дэгтэй өвчтөнд анхаарах хэрэгтэй
Эмийн харилцан үйлчлэл: Ханиалга дарах эмтэй хамт хэрэглэхгүй. Учир нь шингэрсэн цэр гадагшлахад хүндрэлтэй болно