Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Нейромидин 5мг/мл - 1мл №10

Үнэ

54500 ₮
Захын мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд булчин сульдал сульдлын хам шинж: 5-15мг тунгаар хоногт 1-2 удаа арьсан дор эсвэл булчинд тарьж хэрэглэнэ.Ээлж эмчилгээ 1-2 сар үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 1-2 сарын зайтай хэд хэдэн удаа давтаж болноТМТ-ны органик эмгэгийн дараах нөхөн сэргэлтийн үе: 5-15мг/мл тарилгын уусмалыг хоногт 1-2 удаа арьсан дор эсвэл булчинд тарьж хэрэглэнэ.Эмчилгээний үргэлжлэх хугацаа 15 хоног 

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Захын мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд булчин сульдал сульдлын хам шинж: 5-15мг тунгаар хоногт 1-2 удаа арьсан дор эсвэл булчинд тарьж хэрэглэнэ.Ээлж эмчилгээ 1-2 сар үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 1-2 сарын зайтай хэд хэдэн удаа давтаж болно

  • ТМТ-ны органик эмгэгийн дараах нөхөн сэргэлтийн үе: 5-15мг/мл тарилгын уусмалыг хоногт 1-2 удаа арьсан дор эсвэл булчинд тарьж хэрэглэнэ.Эмчилгээний үргэлжлэх хугацаа 15 хоног 

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө  эм хэрэглэх тухайн зааврыг анхааралтай уншина уу. Учир нь таньд хэрэгтэй чухал мэдээлэл агуулна.

  • Эм хэрэглэх тухайн зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно.

  • Хэрэв танд ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч болон эм зүйчээс асуугаарай.

  • Уг бэлдмэл танд зориулагдсан учир шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй.

  • Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд эм хэрэглэх тухайн зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох гаж нөлөө орно. (4-р хэсгийг үзнэ үү)

 

Эм хэрэглэх тухайн зааварт:

  • Нейромидин гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?

  • Нейромидин бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ?

  • Нейромидин бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?

  • Илэрч болох гаж нөлөөний талаар

  • Нейромидин бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?

  • Савлалтын агууламж болон бусад мэдээлэл багтсан болно

Найрлага

  • Найрлага:

  • Үйлчлэгч бодис: ипидакриний гидрохлорид

  • Нейромидин 5мг/мл тарилгын уусмал

  • 1ампул, 1мл эзлэхүүн, 5мг ипидакрины гидрохлорид агуулна.

  • Бусад туслах бодис: 1М давсны хүчил (рН тохируулж) ба тарианы ус

  • Нейромидиний дүрслэл болон савлалт:

  • Нейромидин 5мг/мл тарилгын уусмал

  • Өнгөгүй тунгалаг уусмал

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй

  • Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчдээ мэдэгдээрэй

  • Хэрэв та ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа, тиреотоксикоз, зүрх судасны системийн эмгэг, амьсгалын замын өвчтэй болон тухайн эмгэгээр өвдөж байсан бол эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ

  • Эмийн харилцан үйлчлэл: Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж дуусаад удаагүй болон хэрэглэж байгаа, эсвэл хэрэглэх гэж байгаа бол эмчлэгч эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй

  • Нейромидинийг ТМС-ийг дарангуйлдаг эмтэй хамт хэрэглэвэл тайвшруулах үйлдэл нь хүчжинэ

  • Бэлдмэлийг бусад холинэстеразын эсрэг эм ба М-холиномиметик эмтэй хамт хэрэглэвэл үйлдэл болон гаж нөлөө нь нэмэгдэнэ

  • Нейромидинийг бусад холин идэвхт бэлдмэлтэй хамт хэрэглэж байгаа үед булчин сульдалтай өвчтөнд холин идэвхт кризилрэх эрсдэл ихсэж болно

  • Нейромидиний эмчилгээг эхлэхээс өмнө бета-адреноблокатор эм хэрэглэвэл брадикарди үүсэх эрсдэлтэй

  • Бэлдмэлийг церебролизинтэй хамт хэрэглэж болно

  •  

  • Нейромидинийг хоол хүнсний зүйлтэй хамт хэрэглэх нь: Согтрууруулах ундааны зүйл бэлдмэлийн гаж нөлөөг ихэсгэнэ

  •  

  • Жирэмсэн болон хөхүүл үе, нөхөн үржих чадварт үзүүлэх нөлөө: Хэрэв та жирэмсэн болон хөхүүл, өөрийгөө жирэмсэн гэж бодож байгаа бол, эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч болон эм зүйчээс асуугаарай

  • Бэлдмэл умайн тонусыг ихэсгэх ба цагаас өмнө төрөх үйл ажиллагааг идэвхжүүлэх эрсдэлтэй учир жирэмсэн үед хэрэглэхийг цээрлэнэ

  • Хөхүүл үед хэрэглэхгүй

  •  

  • Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:

  • Бэлдмэл тайвшруулах үйлдэлтэй учир тайвшруулах үйлдэл илэрч байгаа өвчтөн жолоо барих, машин механизмтай ажиллахаас зайлсхийх шаардлагатай


  • Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч бодис болон туслах бодист (6-р хэсэгт жагсаасан) хэт мэдрэг хүмүүс

  • Эпилепси

  • Гиперкинез бүхий экстрапирамид системийн эмгэг (хэл, нүүр, хүзүү, нурууны булчингийн агчил)

  • Зүрхний бах (цээж болон зүрх орчмын хурц өвдөлт)

  • Брадикарди (эмчилгээг эхлэхээс өмнө тайван үед судасны цохилт минутанд 50-с цөөн цохих)

  • Бронхын багтраа

  • Гэдэсний болон шээсний замын бөглөрөл

  • Тэнцвэрийн эмгэг

  • Ходоод ба 12 хуруу гэдэсний шарх сэдрэх

  • Хөхүүл үе

  • Жирэмсэн үе