Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Вазомаг 100мг/мл - 5мл №10

Үнэ

28500 ₮
Вазомаг гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?Вазомаг нь зүрх судасны системд нөлөөлөх бусад эмийн бүлэгт хамаардаг, бодисын солилцоонд нөлөөлдөг цусан хангамжийн дутагдлын эсрэг бэлдмэл.Бэлдмэлийн үйлчлэгч бодис мельдоний дигидрат нь (цаашид мельдоний) бие махбодын энергийн солилцоонд эерэг нөлөө үзүүлэхээс гадна төв мэдрэлийн системийг дунд зэрэг идэвхжүүлнэ.Эдийн хүчилтөрөгчийн дутагдлын үед хүчилтөрөгчийн хангамж болон эсийн хэрэглээ хоорондын энергийн тэнцвэрийг эргэж сэргээх ба энергийн үүсэлтэнд хүчилтөрөгчийг багаар шаарддаг тэдгээр бодисын солилцоог идэвжүүлнэ.Мельдоний нь цусны судсыг өргөсгөж бие махбодын эдийн цусан хангамжийг сайжруулдаг.Вазомаг нь хүчилтөрөгчийн дутагдлын үедзүрх хамгаалах үйлдэл үзүүлнэ.Бэлдмэл зүрхний бахын хөдлөлийн (цээжээр өвдөх) давтамжийг багасгах ба зүрхний дутагдлын үед зүрхний булчингийн агшилтыг сайжруулан биеийн хүчний ачаалалд бие махбодын тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлснээр биеийн хүчний идэвхийг ихэсгэнэЦочмог болон архаг явцтай тархины судасны цус хомсролын эмгэгийн үед тархины цусны урсгалын тархалтыг цус хомсдож буй хэсэгт тохируулдаг.Вазомаг нь ТМС-ийн үйл ажиллагаанд идэвхүүлэх нөлөө үзүүлдэг. Бэлдмэлийг хэрэглэсний дүнд ой тогтоолт, анхаарал төвлөрүүлэлт, хөдөлгөөний зохицуулга тус тус сайжирдаг.Бэлдмэлийг дараах эмгэгийн үед хэрэглэнэ.Тогтвортой зүрхний бах,  зүрхний архаг дутагдал (NYHA үйл ажиллагааны ангиллаар I-III зэрэг), цусан хангамж дутагдлын зүрхний булчингийн эмгэг, зүрхний булчингийн шигдээсийн эргэн сэргэх үе зэрэг зүрх судасны өвчний бүрдэл эмчилгээЦочмог болон архаг явцтай тархины судасны цус хомсролын эмгэгийн бүрдэл эмчилгээ, тархины гэмтэл ба тархины цусны эргэлтийн эмгэгийн дараах эргэн сэргэлтийн үеийн бүрдэл эмчилгээВазомаг бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?Бэлдмэлийг эмчлэгч эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв таньд ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч болон эм зүйчтэйгээ зөвлөөрэй.Эмч бэлдмэлийн тун болон эмчилгээний үргэлжлэх хугацааг тогтооно.Вазомагийг өдрийн эхний хагаст хэрэглэхийг зөвлөнө. Учир нь сэтгэл санаа тайван бус түгшүүрэх шинж үүсэж болзошгүй.Зүрх судасны өвчний бүрдэл эмчилгээ:Бэлдмэлийг 500-1000мг тунгаар хоногт 1 удаа судсанд тарьж хэрэглэнэ. Эмчилгээг цаашид вазомаг 250мг бүрээсийг хоногт 500-1000мг тунгаар хэрэглэн үргэлжлүүлнэ. Эмчилгээ 4-6 долоо хоног үргэлжилнэ.Тархины судасны цочмог ба архаг явцтай цус хомсролын эмгэгийн бүрдэл эмчилгээ:500мг тунгаар хоногт 1 удаа 2-3 долоо хоног судсанд тарьж хэрэглэнэ. Эмчилгээг цаашид вазомаг 250мг бүрээсийг хоногт 500мг тунгаар хэрэглэн үргэлжлүүлнэ. Ээлж эмчилгээ дунджаар 6 долоо хоног үргэлжилнэ.Хэрэв та элэг бөөрний эмгэгтэй бол бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.Вазомагийг 18-аас доош насны хүүхэд өсвөр насныханд хэрэглэхгүй.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Вазомаг гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?

Вазомаг нь зүрх судасны системд нөлөөлөх бусад эмийн бүлэгт хамаардаг, бодисын солилцоонд нөлөөлдөг цусан хангамжийн дутагдлын эсрэг бэлдмэл.

Бэлдмэлийн үйлчлэгч бодис мельдоний дигидрат нь (цаашид мельдоний) бие махбодын энергийн солилцоонд эерэг нөлөө үзүүлэхээс гадна төв мэдрэлийн системийг дунд зэрэг идэвхжүүлнэ.

Эдийн хүчилтөрөгчийн дутагдлын үед хүчилтөрөгчийн хангамж болон эсийн хэрэглээ хоорондын энергийн тэнцвэрийг эргэж сэргээх ба энергийн үүсэлтэнд хүчилтөрөгчийг багаар шаарддаг тэдгээр бодисын солилцоог идэвжүүлнэ.

Мельдоний нь цусны судсыг өргөсгөж бие махбодын эдийн цусан хангамжийг сайжруулдаг.

Вазомаг нь хүчилтөрөгчийн дутагдлын үедзүрх хамгаалах үйлдэл үзүүлнэ.

Бэлдмэл зүрхний бахын хөдлөлийн (цээжээр өвдөх) давтамжийг багасгах ба зүрхний дутагдлын үед зүрхний булчингийн агшилтыг сайжруулан биеийн хүчний ачаалалд бие махбодын тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлснээр биеийн хүчний идэвхийг ихэсгэнэ

Цочмог болон архаг явцтай тархины судасны цус хомсролын эмгэгийн үед тархины цусны урсгалын тархалтыг цус хомсдож буй хэсэгт тохируулдаг.

Вазомаг нь ТМС-ийн үйл ажиллагаанд идэвхүүлэх нөлөө үзүүлдэг. Бэлдмэлийг хэрэглэсний дүнд ой тогтоолт, анхаарал төвлөрүүлэлт, хөдөлгөөний зохицуулга тус тус сайжирдаг.

Бэлдмэлийг дараах эмгэгийн үед хэрэглэнэ.Тогтвортой зүрхний бах,  зүрхний архаг дутагдал (NYHA үйл ажиллагааны ангиллаар I-III зэрэг), цусан хангамж дутагдлын зүрхний булчингийн эмгэг, зүрхний булчингийн шигдээсийн эргэн сэргэх үе зэрэг зүрх судасны өвчний бүрдэл эмчилгээЦочмог болон архаг явцтай тархины судасны цус хомсролын эмгэгийн бүрдэл эмчилгээ, тархины гэмтэл ба тархины цусны эргэлтийн эмгэгийн дараах эргэн сэргэлтийн үеийн бүрдэл эмчилгээ

Вазомаг бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?

Бэлдмэлийг эмчлэгч эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв таньд ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч болон эм зүйчтэйгээ зөвлөөрэй.

Эмч бэлдмэлийн тун болон эмчилгээний үргэлжлэх хугацааг тогтооно.

  • Вазомагийг өдрийн эхний хагаст хэрэглэхийг зөвлөнө. Учир нь сэтгэл санаа тайван бус түгшүүрэх шинж үүсэж болзошгүй.

  • Зүрх судасны өвчний бүрдэл эмчилгээ:

  • Бэлдмэлийг 500-1000мг тунгаар хоногт 1 удаа судсанд тарьж хэрэглэнэ. Эмчилгээг цаашид вазомаг 250мг бүрээсийг хоногт 500-1000мг тунгаар хэрэглэн үргэлжлүүлнэ. Эмчилгээ 4-6 долоо хоног үргэлжилнэ.

  • Тархины судасны цочмог ба архаг явцтай цус хомсролын эмгэгийн бүрдэл эмчилгээ:

  • 500мг тунгаар хоногт 1 удаа 2-3 долоо хоног судсанд тарьж хэрэглэнэ. Эмчилгээг цаашид вазомаг 250мг бүрээсийг хоногт 500мг тунгаар хэрэглэн үргэлжлүүлнэ. Ээлж эмчилгээ дунджаар 6 долоо хоног үргэлжилнэ.

  • Хэрэв та элэг бөөрний эмгэгтэй бол бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.

  • Вазомагийг 18-аас доош насны хүүхэд өсвөр насныханд хэрэглэхгүй.

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө  эм хэрэглэх тухайн зааврыг анхааралтай уншина уу. Учир нь таньд хэрэгтэй чухал мэдээлэл агуулна. 

  • Эм хэрэглэх тухайн зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно.

  • Хэрэв танд ямар нэгэн асуулт гарвал эмч болон эм зүйчээс асуугаарай.

  • Уг бэлдмэл танд зориулагдсан учир шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй.

  • Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох гаж нөлөө хамаарна.

  • Вазомаг гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?

  • Вазомаг бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ?

  • Вазомаг бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?

  • Илэрч болох гаж нөлөөний талаар

  • Вазомаг бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?

  • Савлалтын агууламж болон бусад мэдээлэл багтсан болно.

Найрлага

  • Найрлага:

  • Үйлчлэгч бодис: мельдоний дигидрат.

  • 1 мл тарилгын уусмалд 100мг мельдоний дигидрат (100мг/мл) агуулагдана.

  • 5 мл тарилгын уусмалд 500мг мельдоний дигидрат (500мг/5мл) агуулагдана.

  • Бусад туслах бодис: тарианы ус.

  • Вазомагийн дүрслэл болон савлалт:

  • Өнгөгүй тунгалаг уусмалыг 5мл-р ампулд савлана.

  • 10 ампулыг эм хэрэглэх зааврын хамт цаасан хайрцганд хийнэ

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Вазомаг бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ?

  • Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй. Мельдоний болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист хэт мэдрэг хүмүүс (6-р хэсэгт жагсаасан)

  • Хүнд явцтай элэг ба бөөрний үйл ажиллагааны эмгэг

  • Жирэмсэн ба хөхүүл үе 

  • Анхааруулга ба болгоомжлол

  • Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч болон эм зүйчид мэдэгдэнэ.

  •  Хэрэв та элэг болон бөөрний эмгэгийн өгүүлэмжтэй бол. Эмчлэгч эмч элэг ба бөөрний үйл ажиллагааг хянаж болно.

  • Хүүхэд болон өсвөр насныхны хэрэглээ:

  • Вазомагийг 18-аас доош насны хүүхэд болон өсвөр насныханд хэрэглэхгүй.

 

  • Эмийн харилцан үйлчлэл:

  • Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж дуусаад удаагүй болон хэрэглэж байгаа, эсвэл хэрэглэх гэж байгаа бол  эмчлэгч эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй.

  • Вазомагийг мельдоний агуулсан бусад бэлдмэлтэй хамт хэрэглэж болохгүй. (гаж нөлөө үүсэх эрсдэлтэй)

  • Бэлдмэлийг зүрхний бахын эсрэг бусад эм, цусны бүлэгнэлтийг саатуулах эм, тромбоцитын агрегацийг саатуулах эм, зүрхний хэмнэл алдагдлын эсрэг эм, зүрхний гликозид, шээс хөөх эм, цусны бичил эргэлтийг сайжруулах эмтэй хамт хэрэглэж болно.

  • Вазомаг нь глицерил тринитрат, нифедипин, бета-адреноблокатор, бусад даралт бууруулах болон судас өргөсгөх эмийн үйлдлийг хүчжүүлж болно.

 

  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

  • Ямар нэгэн бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч болон эм зүйчээс асууна.

  • Бэлдмэлийг жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхгүй.

  • Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:

  • Вазомагийн  жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлөх үйлдлийн судалгаа байдаггүй.

  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:

  • Бэлдмэлийн тун хэтэрсэн тохиолдолд цусны даралт буурч толгой эргэх, толгой өвдөх, зүрхний цохилт түргэсэх шинж илэрч болно.

  • Хэрэв та бэлдмэлийг эмчийн зөвлөсөн тунгаас хэтрүүлж хэрэглэсэн бол яаралтай эмчид хандана.

 

  • Хэрэв та вазомаг бэлдмэлийгхэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн бол:

  • Хэрэв та бэлдмэлийн тунг матраж өнгөрүүлсэн бол сансан даруйдаа аль болох түргэн хэрэглэнэ. Мартсан тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэж болохгүй.

 

  • Вазомагбэлдмэлийн эмчилгээг зогсоох:

  • Хэрэв таньд уг бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн асуулт үүсвэл эмчтэйгээ зөвлөөрэй:

 

  • Илэрч болох гаж нөлөө

  • Гаж нөлөөний давтамжийг дараах байдлаар ангилсан.

  • Байнга илрэх: (≥1/10);

  • Олонтаа илрэх: (≥ 1/100-с  < 1/10 хүртэл);

  • Хааяа илрэх: (≥ 1/1,000-с < 1/100 хүртэл);

  • Ховор илрэх: (≥ 1/10,000-с < 1/1,000 хүртэл);

  • Маш ховор: (< 1/10,000)

  • Бэдмэлийг хэрэглэх үед бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө ажиглагдах боловч энэ нь бүх хүмүүст илэрдэггүй.

  • Вазомаг нь ерөнхийдөө зохимж сайтай.

  • Олонтаа: толгой өвдөх, харшлын урвал (арьс улайх, арьсны тууралт, загатнах)

  • Ховор: цусны даралт багасах

  • Маш ховор – зүрхний цохилт олшрох.

  • Тодорхойгүй (байгаа мэдээллээс тогтоох боломжгүй) – эозинофилийн тоо олшрох, тайван бус болох

  • Вазомагийг хэрэглэх үед харшын урвал илэрвэл эмчилгээг зогсоож эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ.

  • Хэрэв таньд гаж нөлөө хүнд явцтай илрэх буюу эсвэл уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.

 

сайн байна уу Вазомаг эмийг юунд хэрэглэх хэдээр яаж уух вэ

сайн байна уу судасны эмгэгийн үед ууна.эмчийн заавраар уугаарай.баярлалаа