


Бараа бүтээгдэхүүний тайлбар
Эмчийн зааврыг нягт баримтлан ууж хэрэглэх бөгөөд өглөөний цайны үед буюу хооллох үедээ хангалттай хэмжээний шингэнээр даруулж ууна. Ууснаас хойш 10-15 минутын дараа дахин хангалттай хэмжээний шингэн ууна
Эрчүүдэд гонорейн халдварын гаралтай шээсний сүвийн үрэвслийн үед хоногт 2 шахмалаар 7 хоног ба түүнээс удаан хугацаагаар хэрэглэнэ
Эмэгтэйчүүдэд гонококкын гаралтай цочмог халдварын үед хоногт 2 шахмалаар 7 хоног ба түүнээс доошгүй хугацаагаар хэрэглэнэ
Тэмбүүгийн үед өдөрт 3 удаа 1 шахмалаар 15 өдөр хэрэглэнэ
Энгийн ба улаан батганы хүнд хэлбэрийн халдвар зэрэг арьсны эмгэгт хоногт 1 шахмалаар 7-21 хоног хэрэглэнэ
Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний явц хэлбэрээс хамаарч эмчлэгч эмч тогтооно
Бүтээгдэхүүний хэрэглэх заавар
Амьсгалын замын халдварт үрэвсэл, дунд чихний халдварт үрэвсэл, хамрын ойролцоох дайвар хөндийн цочмог халдвар, гуурсан хоолойн архаг үрэвслийн цочмог сэдрэл, уушгины үрэвсэл, шээс бэлгийн замын халдвар, бэлгийн замын халдварууд, түрүү булчирхайн үрэвслийн үед, хүндрэлгүй заг хүйтэн, эм бэлэг эрхтний халдвар, пенициллинд харшилтай өвчтөний тэмбүүгийн эмчилгээнд, шээсний замын халдвар, хоол боловсруулах замын халдвар, цөсний замын халдварын амбулаторийн эмчилгээнд, арьсны өвчнүүд, бруцеллез, орнитоз, бартонеллез, листериоз, риккетсиоз, мелиоидоз, тарваган тахал, цавины granuloma зэргийн ховор тохиолдох халдварийн үед хэрэглэнэ
Бэлгийн замын халдваруудын үед хамгийн өндөр үр дүнтэй
Найрлага
Үйлчлэгч бодис: доксициклин 100 мг
Бүтээгдэхүүний анхааруулга
Цээрлэлт: Доксициклин болон тетрациклины бүлгийн бусад антибиотикуудад хэт мэдрэг, хүнд явцтай элэгний үйл ажиллагааны эмгэг зэргийн үед цээрлэнэ
Жирэмсэн ба хөхүүл үе, 8-с доош насны хүүхдэд зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэрэглэж болно