Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Аскорбины хүчил 2% - 150мл

Үнэ

1450 ₮
С витамины дутагдал, гемофили, цус шүүрэлтийн диатез, янз бүрийн цус алдалт, халдварт өвчнүүд, хордлого, цусны бүлэгнэлтийг бууруулдаг эмүүдийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдлууд, элэгний өвчнүүд, цөсний хүүдийн үрэвсэл, атеросклероз, жирэмсний нефропати, Аддисоны өвчин, удаан эдгэрэлтэй шарх, яршил, ясны бэртэл, шүд хорхойтох, ам гэмтэх зэрэгт хэрэглэнэУрьдчилан сэргийлэх зорилгоор хоногийн тун 0.05 г - 0.1 г байх бөгөөд жирэмсэн болон төрсний дараах үе, хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хоногт 0.3г-аар 10-15 хоногийн турш уулгаад дараа нь өдөрт 0.1г-аар хүүхэд хөхөж байх бүх хугацаанд хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • С витамины дутагдал, гемофили, цус шүүрэлтийн диатез, янз бүрийн цус алдалт, халдварт өвчнүүд, хордлого, цусны бүлэгнэлтийг бууруулдаг эмүүдийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдлууд, элэгний өвчнүүд, цөсний хүүдийн үрэвсэл, атеросклероз, жирэмсний нефропати, Аддисоны өвчин, удаан эдгэрэлтэй шарх, яршил, ясны бэртэл, шүд хорхойтох, ам гэмтэх зэрэгт хэрэглэнэ

  • Урьдчилан сэргийлэх зорилгоор хоногийн тун 0.05 г - 0.1 г байх бөгөөд жирэмсэн болон төрсний дараах үе, хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хоногт 0.3г-аар 10-15 хоногийн турш уулгаад дараа нь өдөрт 0.1г-аар хүүхэд хөхөж байх бүх хугацаанд хэрэглэнэ

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Аскорбины хүчил хүчтэй ангижруулагч тул амьд бие махбодын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Аскорбины хүчил буюу С витамин нь бие махбодын исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бичил судсуудын нэвчимтгий чанар, цусны бүлэгнэлт, эд эсийн нөхөн төлжилтийн процессын тохируулга зэрэгт оролцохын зэрэгцээ, бие махбодын дархлаа сайжруулах, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ. Хүний биед С витамин нийлэгжихгүй тул зөвхөн хоол тэжээлтэй орж байгаа С витамин бие махбодын хэрэгцээг хангадаг

  • Витамин С дутагдал (чийг бам өвчин), гемофили, цус шүүрэлтийн диатез, янз бүрийн цус алдалт, туяаны өвчин, халдварт өвчнүүд, хордлого, цусны бүлэгнэлтийг бууруулдаг эмүүдийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдлууд, элэгний өвчнүүд, цөсний хүүдийн үрэвсэл, атеросклероз, жирэмсний нефропати, Аддисоны өвчин, удаан эдгэрэлтэй шарх, яршил, ясны бэртэл, шүд хорхойтох, ам гэмтэх зэрэгт тус тус хэрэглэнэ

Найрлага

  • Аскорбины хүчил 2% - 150мл

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Аскорбины хүчил нь кортикостероид дааврын нийлэгжилтийг идэвхжүүлдэг тул эмчилгээний явцад бөөрний үйл ажиллагаа ба артерийн даралтыг хянах шаардлагатай. Бэлдмэлийн өндөр тунгаар буюу удаан хугацаагаар хэрэглэхэд нойр булчирхайн Лангергансын арлын инсулины аппаратын үйл ажиллагаа дарангуйлагддаг учир эмчилгээний явцад мөн тогтмол хянана. Бие махбодид төмрийн агууламж их байгаа үед аскорбины хүчлийг бага тунгаар хэрэглэнэ