Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.

Нейрорубин форте лактаб No.20

₮22500

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Мэдээлэл байхгүй

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Нейрорубин - форте Лактаб нь уураг, өөх тос, нүүрс усны солилцоог зохицуулах ферментийн системийн бүрэлдэхүүн болох В бүлгийн витаминууд (витамин В1, В6, В12) агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл. Эдгээр витаминууд нь тодорхой биологийн үүрэг гүйцэтгэнэ. Уг витаминууд нь бие махбодид тэнцвэртэй хэмжээгээр байх нь бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангана. Нейрорубин - форте Лактаб нь дээрх 3 витаминыг өндөр тунгаар агуулах бөгөөд тэдгээр (витамин В1, В6, В12) нь мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мэдрэлийн эсийн бодисын солилцоог хэвийн явагдахад чухлаар шаардагдана. Дээрх витаминуудыг өндөр тунгаар зэрэг хэрэглэхэд өвдөлт намдаах үйлдэл илэрнэ.

Найрлага

1 бүрхүүлтэй шахмалд:

Үйлчлэгч бодис: тиамины мононитрат (витамин В1) 200мг,  пиридоксины гидрохлорид (витамин В6) 50мг, цианокоболамин (витамин В12) 1мг

Туслах бодис: желатинжүүлсэн цардуул, маннитол, бичил талст целлюлоза, нунтаг целлюлоз, коллоид силиконы хоёрч исэл, магнийн стеарат, тус тус агуулагдана.

Бүтээгдэхүүний анхааруулга

Гаж нөлөө: Тиамин (витамин В1): Хааяа хөлрөх, зүрхний цохилт олшрох, загатнах шинж бүхий арьсны тууралт, чонон хөрвөс, ядрах, дотор муухайрах, айх түгшүүрлэх, globus syndrome, судас мэдрэлийн хаван (ангионевротик хаван), хөхрөх, уушгины хаван, хоол боловсруулах замаас цус алдах, коллапс ( ялангуяа мэдрэг өвчтөнүүдэд) зэрэг шинж ажиглагдана. Пиридоксин (витамин В6,): Батга ба батга төст арьсны тууралт үүсгэнэ. Маш ховор тохиолдолд харшлын урвал илэрнэ. Цианокоболамин (витамин В12): Өндөр тунгаар батгашилт үүснэ. Ховор тохиолдолд харшлын урвал ажиглагдана.

Цээрлэлт: Бэлдмэлийг витамин В1, В6, В12-д хэт мэдрэг өвчтөнүүдэд хэрэглэхгүй. Витамин В12 нь хайрст үлдийн үед эсрэг заалттай учир өвчний шинж тэмдэг муудаж болзошгүй тул хайрст үлдтэй өвчтөнүүдэд витамин В12-ыг хязгаарлана.

 Эмийн харилцан үйлчлэл: Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж байгаа бол Нейрорубин - форте Лактабыг хэрэглэхээс өмнө эмчдээ мэдэгдээрэй. Паркинсоны өвчний эмчилгээнд хэрэглэдэг леводопа бэлдмэлийн үйлдэл витамин В6-г өндөр тунгаар хэрэглэж байгаа үед багасаж болно. Изониазидын хортой нөлөө ихсэж болзошгүй. Тиосемикарбазоны уламжлалын бэлдмэл ба 5-флуроурацил нь витамин В1-ын эсрэг нөлөөлж үйлдлийг нь сулруулна. Ходоодны хүчил саармагжуулах бэлдмэлүүд нь витамин В1-ын шимэгдэлтийг удаашруулна.

Онцгой анхааруулга! Өвчтөний биеийн байдал сайжрах анхны шинж тэмдгүүд эмчилгээ эхэлснээс хойш долоо хоногийн дараа илэрнэ. Нейрорубин - форте Лактабыг хүүхдэд хэрэглэх талаар эмнэлзүйн судалгаа байдаггүй.

 

флуроурацил

Сайн байна уу асуултаа бичээрэй. Баярлалаа

нейрорубин тариаг булчинд хийхүү

Сайн байна уу Тарилгыг өгзөгний булчингийн гадна дээд дөрвөлжинд хийнэ.Баярлалаа

нейрорубин дусалтай хийж болох уу

Сайн байна уу,Нейрорубин тарилгыг өгзөгний булчинд тарьж хэрэглэнэ. Баярлалаа

Сайн байна уу. Энэ эм тайвшруулах үйлдэл үзүүлэх үү. Моносын салбараар зарагдаж ббайгаа юу. Ямар үнэтэй вэ.

Сайн байна уу. Шууд тайвшруулах үйлдэл бол уг эмэнд байхгүй мэдрэлийн бодисын солилцоог зохицуулж өгдөг эм шүү.

Нойргүйддэг хүнд хэрэглэхэд ямар вэ

САйн байна уу мэдрэлийн ядаргаанаас шалтгаалсан нойргүйдэлд хэрэглэнэ. Баярлалаа

Энэ тариаг эмчийн зөвшөөрөлгүй шууд тарьж болох уу. Зүрх дэлсээд толгой эргээд байгаа... эмнэлгээр сүйдтэй онош гараагүй

Сайн байна уу. В витамин өндөр тунгаар агуулдаг тул зүрх дэлсэх гаж нөлөө их гардаг тул одоо зүрх дэлсэж байгаа бол хэрэггүй шүү. Баярлалаа.

Энэ эмийг уухаар гэнэт нүүр бие халуун төөнөж хөлрөх үү

Сайн байна уу ? Бэлдмэлийг хэрэглэх үед арьсны урвал (загатнах, чонон хөрвөс, батга), айж түгшүүрлэх, дотор муухайрах, “хоолойн дээр юм тээглэх”, чичигнэх, нүүр улайх, толгой эргэх зэрэг шинж ажиглагдана. Ийм шинж илрэх эрсдэл бүхий өвчтөнүүдэд тиамин агуулсан бэлдмэлийг булчинд давтан тарьсны дараа ховор тохиолдолд хэсэг газар анафилаксын урвал илэрнэ. Энэ үед глюкокортикоидууд ба гистамины эсрэг эм хэрэглэнэ.

Ezamon uuj bgaa hvn eniig uuj boloh uu

сайн байна уу? эмчийн заалтаар болноо баярлалаа

Sain bna uu neirorubiniig emch n tariagaar bichsen yumaa. Tegeed olon tarai zereg yavj bgaa bolohoor emeer n avaad uulgaj boloh boluuu

Сайн байна уу,болно.Баярлалаа.