Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Ксефокам 8мг/10мл №5

Үнэ

52000 ₮

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Мэдээлэл байхгүй

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Фармакодинамик: Илэрхий өвдөлт намдаах болон үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Лорноксикам нь циклооксигеназа ферментын идэвхийг дарангуйлснаар простагландины нийлэгжилтийг саатуулдаг. Энэ үед циклооксигеназаг дарангуйлсан ч лейкотриены үүсэлтийг нэмэгдүүлэхгүй. Үүнээс гадна лорноксикам идэвжсэн лейкоцит эсээс хүчилтөрөгчийн чөлөөт радикал чөлөөлөгдөх явцыг саатуулдаг. Лорноксикамын өвдөлт намдаах нөлөө нь наркотик үйлчлэлтэй холбоогүй, опиаттөст нөлөө үзүүлэхгүй, иймд амьсгал дарангуйлахгүй, миотик үйлдэл үзүүлэхгүй, эмийн дасал бий болохгүй. Усанд 30-аас ихгүй минутанд задрана.

Фармакокинетик: Лорноксикам нь уусаны дараа хоол боловсруулах замаас хурдан шимэгдэнэ. 1-2 цагийн дараа сийвэнд дээд хэмжээндээ хүрнэ. Биохүртээмж нь 90-100%. Лорноксикам сийвэнд ихэвчлэн задраагүй хэлбэрээр, мөн бага хэмжээгээр фармакологийн идэвхгүй метаболит хэлбэрээр агуулагдана. Лорноксикам тунгаас хамаарахгүйгээр сийвэнгийн уураг, үүнд 99% нь альбумины фракцитай холбогдоно. Хагас ялгаралтын хугацаа нь тунгаас хамаарахгүйгээр 4цаг. Лорноксикам бүтэн задарна. Задралын бодисын 1/3 нь бөөр, 2/3 нь элгээр ялгарна. Настай хүмүүс болон элэг эсвэл бөөрний дутагдалтай өвчтөнд Лорноксикамын фармококинетикт онцын өөрчлөлт илрээгүй.

Найрлага

Туслах бодис: магни стеарат, повидон К25, А хэлбэрийн натри крокармеллол , бичил кристалт целлюлоз, (Avicel PH 102), лактоза, полиэти-ленгликоль 6000, титаны хоёрч исэл Е 171, тальк, гидроксипропилметилцеллюлоз 2910.

Бүтээгдэхүүний анхааруулга

Эсрэг заалт- Лорноксикам, ацетилсалицилийн хүчил болон бусад стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлд хэт мэдрэг , ходоод гэдэсний замын цочмог цус алдалт , ходоод болон дээрх гэдэсний шархлааны сэдрэл , шалтгаан нь тодорхой бус цусны тогтолцооны эмгэг , жирэмсэн болон хөхүүл ,  18 хүртэлх настай

Онцгой заалт: Ксефокамыг анх хэрэглэж байгаа ходоод гэдэсний эмгэгтэй өвчтөний биеийн байдлыг онцгой анхаарна. Бусад оксикамтай адил Ксефокам нь тромбоцитын агрегацийг дарангуйлж, ингэснээр цусны бүлэгнэлтийг саатуулдаг. Тус бэлдмэлийг хэрэглэхдээ цус алдалтыг цаг алдалгүй тогтоохын тулд цусны бүлэгнэлтийн тогтолцоо хэвийн үйл ажиллагаатай байх шаардлагатай (жишээ нь мэс засалд орох гэж буй) эсвэл бүлэгнэлтийг дарангуйлагч бэлдмэл хэрэглэж буй (мөн түүнчлэн гепарин бага тунгаар хэрэглэж буй) өвчтөний биеийн байдлыг анхааралтай ажиглана. Их хэмжээний цус алдалт эсвэл хүнд зэргийн усгүйжилттэй холбоотой бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд гиповолеми болон түүнтэй холбоотой үүсэх бөөрний перфузийн багасалтын аюулыг үгүй болгосны дараа л Ксефокамыг простагландины нийлэгжилтийг саатуулагчаар хэрэглэж болно. Бусад стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлтэй адил Ксефокам цусан дахь мочевин болон креатинины хэмжээг ихэсгэх, ус натрийг биед саатуулан хаван, даралт ихсэлт болон нефропатийн бусад эрт шинж тэмдгийг үүсгэж болно. Ийм эмгэгтэй өвчтөнд удаан хугацаагаар Ксефокам өгснөөр дараах хүндрэл үүсч болно: гломерулонефрит, папилляр некроз болон бөөрний хурц дутагдалд шилжих бөөрний хам шинж. Бөөрний үйл ажиллагаа нь буурсан өвчтөнд Ксефокамыг хэрэглэхгүй. Настай хүмүүст болон даралт ихэсдэг эсвэл болон таргалалттай хүнд артерийн даралтыг хянаж байх хэрэгтэй. Ялангуяа настай хүмүүс, болон асциттай болон асцитгүй элэгний хатууралтай өвчтөнд зүрхний дутагдалтай гиповолемитэй шээс хөөх бэлдмэл хэрэглэж буй бөөр гэмтээж болон бэлдмэл хэрэглэж буй зэрэг тохиолдолд бөөрний үйл ажиллагааны мониторинг хийж байх чухал.Ксефокамыг удаан хугацаагаар хэрэглэх үед цусны үзүүлэлтүүдийг болон элэг бөөрний үйл ажиллагааг тогтмол хянах хэрэгтэй.

Ксефокам үе мөчний энэ эм аль аптект ямар үнээр зарагдаж байгаа бол

Сайн байна уу, Ксефокам 8мг/10мл №5 Тарилгын уусмал-55000, хархорин, цамбагаравын эмнэлэгийн салбаруудад харагдаж байна, Баярлалаа