Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Анузол No.10

Үнэ

4000 ₮
Лааг 1 ширхэгээр өдөрт 2 удаа шулуун гэдсээр хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Лааг 1 ширхэгээр өдөрт 2 удаа шулуун гэдсээр хэрэглэнэ

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Шамбарам

  • Шулуун гэдэсний төгсгөл хэсгийн үрэвсэл

  • Шалбархай

  • Яршил зэрэгт хэрэглэнэ

Найрлага

  • Идэвхитэй бодис:Ксероформ 0.10г, Гоо хатны ханд 0.02г, цайрын сульфат 0.05г, глицерин 0.12г,

  • Туслах бодис:Витепсол-2.25г лаа хийхэд хүрэлцэхүйц хэмжээгээр агуулагдана.

Бүтээгдэхүүний анхааруулга

Гаж нөлөө: Харшлын урвал илэрч болзошгүй, анус орчмоор хорсох, ам хатах, өтгөн хаталт, гүйлгэх, зүрх дэлсэх, хүүхэн хараа өргөсөх, толгой өвдөх, эргэх, нойргүйтэх эсвэл нойрмоглох.

Тунг хэтрүүлвэл - Огих, бөөлжих, татах, шээс хаагдах, хөлс ялгаралт багасах, гипертерми. Энэ тохиолдолд эмээ зогсоож эмчил хандана.

энэ лааг өтгөн хатаад бие засхад аймар өвдөж цус гарч байгаа хүн хүндэрмээр санагдасан үедээ өмнө нь хийж хайлуулчаад дараа нь хүндрэх юм уу

Шулуун гэдэсний үрэвсэлд хэрэглэнэ. өтгөн хаталтийн эсрэг лаа бишээ

Сайн байна уу Би 6 Сартай жирэмсэн өтгөн хатаад маш хэцүү хааяа тосон глизм тавьж л хүндэрч байна. Энэ асуудлыг шийдэх лаа ч юмуу эм ч юмуу байна уу

Ер нь бол жирэмсэн үед зөвшөөрөгдсөн эм байхгүй ээ

энэ эмийг цагаан мах нь эргээд гарчихдаг хүн хэрэглэвэл ямар үр дүн үзүүлэх вэ.

Эмчилгээний үр дүн байгаа

энэ лааг шулуун гэдэсний амсарт бүлэн үүсчихсэн өтгөнөөр бие засахад арчихад маш их өвдөлттэй хүн хэрэглэж болох уу

Сайн байна уу хэрэглэж болно. Цум ихээр гараал байгаа бол эмчид үзүүлэх хэрэгтэй. Баярлалаа

Өтгөн хатсан үед хийхээр өтгөн зөөлрөөд гарчдаг шдээ тэр ямар учиртай ин

Сайн байна уу. Лаа нь өөрөө тосон учираас хайлаад өтгөнийг шингэлж байгаа юм.

Бөгсний мах эргээд гараад ирцэн байгаа үед хийхэд зүгээр болох уу? Хэр хурдан үйлчилдэг бол?

Сайн байна уу,Энэ лааг шулуун гэдэсний үрэвслийн үед хаван буулгах өвчин намдаахаар хэрэглэж болно.Харин хэрэглээд үр дүн гарахгүй бол эмчид хандан өөр төрлийн эмчилгээ бичүүлж авна уу !Баярлалаа

Sn bnu. Ene laag jiremsen hun udurt hediig yaj heregleh we.

Сайн байна уу,өдөрт 1 удаа орой унтахын алдад хэрэглэнэ.Эхний 3 сартайд эмчийн заалтаар хэрэглэнэ.

цагаан мах эргэсэн хаван ихтэй үед анузол, релиф ультра 2-ын алийг нь хэрэглэвэл илүү үр дүнтэй байх вэ

Сайн байна уу. Анузол: Өвдөлт намдаах, хэсэг газрын үрэвслийн эсрэг, агчил тавиулах, антисептик, аргаах болон хатаах үйлдэл үзүүлнэ. Релиф: Үрэвслийн эсрэг, цус тогтоох, шархны эдгэрэлтийг сайжруулах, хэсэг газрын судсыг нарийсгаж шүүрэл болон хавагналтыг багасгана. Баярлалаа.

ширхэгийн үнэ нь 3300 юмуу 10 ширхэгийнх нь үнэ юмуу

Сайн байна уу. 10 ширхэг нь 3300 төгрөг. Гэхдээ одоогоор Монос эмийн сангуудаар дууссан байна аа. Баярлалаа.

Жирэмсэн үед хийж болох болвуу. Цагаан мах эргэчээд бүр болдоггүй. 3 сартай юмаа.

Сайн байна уу,эмчийн заалтаар хэрэглэнэ ээ.Баярлалаа.

Сайн байна уу? Хуниасны хажуухан талд нэг бондгор юм гарчихсан байна. Тэмтрээд үзэхээр булчирхай шиг, хэлбэр нь усны дусал шиг. Энэ нь зангирсан судас, цагаан мах эргэх гэдэг нь мөн болов уу? Одоогоор ямар нэгэн зовиур бага. Цус гарсан юм байхгүй байна л даа. Энэ лааг хэрэглэж үзвэл тэр зангирсан бондгор алга болох болов уу? Эмчид үзүүлэх боломжгүй, зөвлөгөө авах, хандах хүнгүй болоод асуулаа. Баярлалаа.

Сайн байна уу ? Энэ лаа нь шамбарамын эсрэг хосолсон бэлдмэл. Анузол нь өвдөлт намдаах, хэсэг газрын үрэвслийн эсрэг, агчил тавиулах, антисептик буюу халдваргүйжүүлэх, аргаах болон хатаах үйлдэл үзүүлнэ.Та эмчид үзүүлж зөв оношлуулсны дараагаар эмчийн заавраар эмчилгээ хийлгээрэй .Баярлалаа

Энэ лааны олон улсын нэршил нь юу вэ? Англи хэл дээр юу гэж хэлж олж авах уу?

сайн байна уу анузол ОХУ-д үйлдвэрлэгдсэн нийлмэл найрлагатай. Анузол (Anusol) найрлага: Белладонны листьев экстракт + Трибромфенолята висмута и Висмута оксида комплекс + Цинка сульфат (Belladonnae folia extract + Tribromphenolate bismuth + Zinc sulfate) баярлалаа

Энэ лааны олон улсын нэршил нь юу вэ? Англи хэл дээр юу гэж хэлж олж авах уу?

сайн байна уу анузол ОХУ-д үйлдвэрлэгдсэн нийлмэл найрлагатай. Анузол (Anusol) найрлага: Белладонны листьев экстракт + Трибромфенолята висмута и Висмута оксида комплекс + Цинка сульфат (Belladonnae folia extract + Tribromphenolate bismuth + Zinc sulfate) баярлалаа

Баярлалаа

Энэ лаа бгаа юу

сайн байна уу ,уучлаарай уг бүтээгдэхүүн манайхаар одоогоор худалдаанд дууссан байна.баярлалаа

Jiremsen 8 sartai utgun hatasnaas bolood tsagaan mah ergeed bn, ene laag hereglej boloh uu?

Сайн байна уу Хяналтын эмчийн заалтаар хэрэглэж болно. Баярлалаа

Jiremsen 8 sartai utgun hatasnaas bolood tsagaan mah ergeed bn, ene laag hereglej boloh uu?

Баярлалаа

Jiremsen 8 sartai utgun hatasnaas bolood tsagaan mah ergeed bn, ene laag hereglej boloh uu?

Баярлалаа

Сайн байна уу. Төрөөд 1 сар болж байгаамаа хөхүүл. Цагаан мах эргээд өвдөөд байгаан хэрэглэж болох болвуу?

Сайн байна уу Жирэмсэн ба хөхүүл үед хориглох заалттай байдаг. Шаардлагатай үед заавал эмчид үзүүлж байж хэрэглэнэ. Баярлалаа

Sain bainuu ene laa nogoon sharawtar ongotei baidag u?

сайн байна уу? Ногоон шаргал эсвэл бор туяатай ногоон шаргал эсвэл цайвар бор өнгөтөй, ксероформын үнэртэй торпед хэлбэртэй лаа. Хадгалах явцад лааны гадаргуун дээр бага зэрэг цагаан өнгөр үүсч болдог. баярлалаа.