Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Мелбек 15мг/1.5мл №3

Үнэ

9450 ₮
Бэлдмэлийг остеоартрит болон хэрэхийн гаралтай артритын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Бэлдмэлийг остеоартрит болон хэрэхийн гаралтай артритын шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Бэлдмэлийн зөвлөж буй хоногийн тун нь 15мг (1 ампул). Шаардлагатай үед хоногийн тунг 7,5мг хүртэл багасгаж болно. Зөвлөж буй хоногийн дээд тун нь 15мг (1 ампул).

Эмчилгээ 2-3 өдөр үргэлжилнэ. Шаардлагатай үед дараа нь мелбек бэлдмэлийн ууж хэрэглэдэг хэлбэрийг хэрэглэж болно.

Бэлдмэлийг зөвхөн насанд хүрэгсдэд (18нас ба түүнээс дээш) хэрэглэнэ.

Бэлдмэлийг гемодиализ-д байгаа бөөрний дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй.

Найрлага

Мелбек бэлдмэлийн 1 ампулд:

1,5мл тарианы усанд 15мг мелоксикам агуулагдана.

Бүтээгдэхүүний анхааруулга

Цээрлэлт:

Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.

  • Мелбекийг мелоксикамд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.
  • Аспирин болон  стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэлийг хэрэглэсний дараа гуурсан хоолойн багтраа, чонон хөрвөс болон бусад харшилтай төстэй урвал илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүст хэрэглэхгүй. Ийм өвчтөнд хүнд явцтай, ховор тохиолдолд нас баралтаар төгсдөг анафилаксын урвал ажиглагдаж болно. (“хэрэглэх онцлог ба болгоомжлол” гэсэн хэсгийг үз)