Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Витамин В комплекс 2мл №10

Үнэ

2100 ₮
Тиамин нь карбогидратын солилцооны чухал коэнзим юм. Тиамины дутагдал нь хоол тэжээлийн хомсдолоос шалтгаалан үүсэх ба ноцтой дутагдалын үед бери-бери хам шинж үүснэ. Архаг “хуурай” бери-бери нь захын мэдрэлийн үрэвсэл, брадикарди, булчин сулрах, паралич шинжээр үүснэ. Цочмог “нойтон” бери-бери нь зүрхний дутагдал, хавагнах шинжээр үүснэ. Тиамины дутагдалын ноцтой тохиолдолд төв мэдрэлийн системийн димиелинжилт үүснэ.Рибафлавин хүнснээс энерги ашиглалтанд зайлшгүй шаардлагатай нэгдэл. Идэвхтэй флавин мононуклеотид, флавин аденин динуклеотид зэрэг нь исэлдэх\бодисын солилцооны урвалыг буурахад оролцоно. Дутагдалын улмаас сайтар тодорхойлогдсон хам шинж болох арибофлавиноз нь хелоз, амны өнцөгийн салстын үрэвсэл, глоссит, хамар шулуун гэдэсний амсар, бэлэг эрхтэний орчимын хажирст кератит хэлбэрээр үүснэ. Мөн нүдний шинж тэмдэгүүд загатнах, нүдний эргэн тойрон халуун оргих, гэрэлд мэдрэгших, эвэрлэгийн судасжилтар илрэнэ.Пиридоксин үндсэндээ амин хүчлийн солилцоонд оролцох карбон хүчил, өөх тосны солилцоонд мөн оролцоно.  Гемоглобины үүсэлтэнд  нөлөөлнө. Насанд хүрэгчидэд пиридоксины дутагдалын улмаас захын мэдрэлийн үрэвсэл, хүүхдэд дутагдалын улмаас ТМС-д нөлөө үзүүлнэ. Үүнийг бодисын солилцооны эмгэг, хадуур эст цус багадалтын эмчилгээнд хэрэглэнэ.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Тиамин нь карбогидратын солилцооны чухал коэнзим юм. Тиамины дутагдал нь хоол тэжээлийн хомсдолоос шалтгаалан үүсэх ба ноцтой дутагдалын үед бери-бери хам шинж үүснэ. Архаг “хуурай” бери-бери нь захын мэдрэлийн үрэвсэл, брадикарди, булчин сулрах, паралич шинжээр үүснэ. Цочмог “нойтон” бери-бери нь зүрхний дутагдал, хавагнах шинжээр үүснэ. Тиамины дутагдалын ноцтой тохиолдолд төв мэдрэлийн системийн димиелинжилт үүснэ.

Рибафлавин хүнснээс энерги ашиглалтанд зайлшгүй шаардлагатай нэгдэл. Идэвхтэй флавин мононуклеотид, флавин аденин динуклеотид зэрэг нь исэлдэх\бодисын солилцооны урвалыг буурахад оролцоно. Дутагдалын улмаас сайтар тодорхойлогдсон хам шинж болох арибофлавиноз нь хелоз, амны өнцөгийн салстын үрэвсэл, глоссит, хамар шулуун гэдэсний амсар, бэлэг эрхтэний орчимын хажирст кератит хэлбэрээр үүснэ. Мөн нүдний шинж тэмдэгүүд загатнах, нүдний эргэн тойрон халуун оргих, гэрэлд мэдрэгших, эвэрлэгийн судасжилтар илрэнэ.

Пиридоксин үндсэндээ амин хүчлийн солилцоонд оролцох карбон хүчил, өөх тосны солилцоонд мөн оролцоно.  Гемоглобины үүсэлтэнд  нөлөөлнө. Насанд хүрэгчидэд пиридоксины дутагдалын улмаас захын мэдрэлийн үрэвсэл, хүүхдэд дутагдалын улмаас ТМС-д нөлөө үзүүлнэ. Үүнийг бодисын солилцооны эмгэг, хадуур эст цус багадалтын эмчилгээнд хэрэглэнэ.

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Насанд хүрэгчидэд өдөрт нэг удаа 2мл тунгаар булчинд болон судсанд тарина.  Тунг эмч тохируулна.

Найрлага

Тиамин Гидрохлорид нь 3- [(4-амино-2-метилпиримидин-5-ил) метил] -5- (2-гидроксиэтил) -4- метилтиазол хлорид гидрохлорид.  

Рибофлавин натри фосфат 3, 10-дигидро -7, 8- диметил -10- [(2S, 3S,4R) -2, 3, 4-тригидроксипентил] – бензоптеридин - 2, 4-дион -5-фосфатын мононатрийн давсны дегидрат юм.

Никотинамид нь пиридин-3-карбокамид.

Натрийн Пантотенат нь натри кальци (R)-N-(2, 4-дигидрокси-3, 3-диметид-1-оксобутил)-В-аланинат.

Бүтээгдэхүүний анхааруулга

Гемофили, механик бөглөрөлтөт гэдэсний түгжрэлийн үед хэрэглэхийг хориглоно.