Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Метилдопа 250мг 10x10

Үнэ

31000 ₮
Гипертензи. Бэлдмэлийг гипертензитэй жирэмсэн эхэд сонгож хэрэглэнэ.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Гипертензи. Бэлдмэлийг гипертензитэй жирэмсэн эхэд сонгож хэрэглэнэ.

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Насанд хүрэгсэд:

Эхний тун: 250мг-р хоногт 2-3 удаа, 2 өдөр хэрэглэнэ.

Барих тун: хоногт 0,5г-2г тунгаар хэрэглэх ба хоногийн тунг 2-4 хувааж хэрэглэнэ. Хоногийн дээд тун 3г.

Хэрэв эмчилгээг тиазидтай хамт эхлээгүй буюу эсвэл метилдопа бэлдмэлийг хоногт 2г тунгаар хэрэглэхэд цусны даралт идэвхтэй хянагдахгүй байвал метилдопа-г тиазидтай хамт хэрэглэхийг зөвлөнө.

Настангууд:

Эхний тун: 125мг-р хоногт 2 удаа хэрэглэнэ. Тунг аажим нэмнэ. Дээд тал нь хоногт 2г хүртэл.

Хүүхэд:

Эхний тун: хоногт 10мг/кг тунгаар хэрэглэх ба хоногийн тунг 2-4 хувааж хэрэглэнэ.

Дээд тун: хоногийн дээд тун  60мг/кг буюу 3г.

Найрлага

Метилдопа: 250мг

Туслах бодис: шахмалд хэрэгцээний хэрээр (эрдэнэшишийн цардуул, царцмагжуулалтын өмнөх цардуул, тальк, магнийн стеарат, повидон, усгүй нимбэгний хүчил, этанол, коллоид кремнийн хоёрч исэл, HPMC 4000, титанийн хоёрч исэл,  шар төмрийн исэл, EDTA, цэвэршүүлсэн ус).

Бүтээгдэхүүний анхааруулга

Цээрлэлт:

Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.

  • Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
  • Элэгний идэвхтэй үрэвсэл, элэгний идэвхтэй хатуурал зэрэг элэгний идэвхтэй өвчтэй хүмүүс
  • Өмнө нь метилдопа-ын эмчилгээтэй холбоотой элэгний эмгэг илэрч байсан хүмүүс
  • Феохромоцитом
  • Моноаминоксидаза ферментийг хориглогч эмийн бэлдмэлийн эмчилгээний үед