Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Ректодельт 100мг №2

Үнэ

32000 ₮
Ректодельт 100 нь бодисын солилцоо, электролитийн тэнцвэр, эдийн үйл ажиллагаанд нөлөөлдөг глюкокортикостероид (бөөрний дээд булчирхайн даавар).Ректодельт 100 бэлдмэлийг хүүхдийн цочмог явцтай хуурамч сахуулай (цочмог явцтай бачууралт ларинготрахеит), сахуулай, агчилт бронхит зэргийн эмчилгээнд хэрэглэнэ.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Ректодельт 100 нь бодисын солилцоо, электролитийн тэнцвэр, эдийн үйл ажиллагаанд нөлөөлдөг глюкокортикостероид (бөөрний дээд булчирхайн даавар).

Ректодельт 100 бэлдмэлийг хүүхдийн цочмог явцтай хуурамч сахуулай (цочмог явцтай бачууралт ларинготрахеит), сахуулай, агчилт бронхит зэргийн эмчилгээнд хэрэглэнэ.

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Мэдээлэл байхгүй

Найрлага

100мг преднизон агуулсан шулуун гэдсэнд хийхэд зориулсан лаа

Үйлчлэгч бодис: Преднизон

Бүтээгдэхүүний анхааруулга

Ректодельт 100 бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй.

Хэрэв та преднизон болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист (6 хэсгийг үз) харшилтай бол

Харшилгүй тохиолдолд цочмог эмгэгийн эмчилгээнд Ректодельт 100 бэлдмэлийг богино хугацаагаар хэрэглэхтэй холбоотой эсрэг заалт байдаггүй.

Анхааруулга ба болгоомжлол

Ректодельт 100 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч болон эм зүйчдээ хандаж зөвлөнө.

Сэргээшийн зорилгоор буруугаар хэрэглэсэн үед үзүүлэх нөлөө:

Ректодельт 100 бэлдмэлийг хэрэглэх нь сэргээшийн шинжилгээний дүнг эерэг гаргаж болно.

Ректодельт 100 бэлдмэлийг хэрэглэх нь сэргээш бодисын адилаар эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болно.

Хэрэв та жирэмсэн болон хөхүүл, өөрийгөө жирэмсэн гэж бодож байгаа буюу эсвэл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол уг бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмчээс асууж зөвлөгөө авна.