Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Монурал 3г №1

Үнэ

44000 ₮
Хэрэглэх заалт:Фосфомицинд мэдрэг бактериар үүсгэгдсэн халдвар – үрэвсэлт эмгэгүүд болох  Бактерийн цочмог цистит, бактерийн циститийн дахилтат сэдрэл;   Бактерийн өвөрмөц бус уретрит;   Жирэмсний үеийн шинж тэмдэггүй бактериурия   Шээс дамжуулах замын мэс ажилбарын дараах халдвар;Шээс дамжуулах замын мэс заслын үеийн болон шээс дамжуулах замын оношлогооны явцын халдвараас урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Хэрэглэх заалт:
Фосфомицинд мэдрэг бактериар үүсгэгдсэн халдвар – үрэвсэлт эмгэгүүд болох
  Бактерийн цочмог цистит, бактерийн циститийн дахилтат сэдрэл;
  Бактерийн өвөрмөц бус уретрит;
  Жирэмсний үеийн шинж тэмдэггүй бактериурия
  Шээс дамжуулах замын мэс ажилбарын дараах халдвар;
Шээс дамжуулах замын мэс заслын үеийн болон шээс дамжуулах замын оношлогооны явцын халдвараас урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Хэрэглэх арга,тун:
Дотуур ууж хэрэглэнэ.
Мөхлөгийг 1/2 стакан усанд (50-75 мл) эсвэл бусад шингэнд бүрэн уусган шууд хэрэглэнэ. Монурал® бэлдмэлийг хоолноос 1 цагийн өмнө эсвэл 2-3 цагийн дараа, унтахын өмнө давсгийг бүрэн сулласны дараа ууна.
Насанд хүрэгчид, 12-18 насны хүүхдэд: 1 уутыг (3 г) өдөрт нэг удаа ууна.
Шээс дамжуулах замын мэс заслын үеийн болон шээс дамжуулах замын оношлогооны явцын халдвараас урьдчилан сэргийлэхэд Монурал®-г 3г-р өдөрт 2 удаа: ажилбараас 3 цагийн өмнө, 24 цагийн дараа ууна.
5-12 насны хүүхдэд:
1 уутыг (2 г) өдөрт нэг удаа ууна. Шээс дамжуулах замын мэс заслын үеийн болон шээс дамжуулах замын оношлогооны явцын халдвараас урьдчилан сэргийлэхэд Монурал® -г 2г-р 2 удаа: ажилбараас 3 цагийн өмнө, 24 цагийн дараа ууна.
Хүнд хэлбэрийн тохиолдолд (өндөр настан, дахилтат халдвар) 24 цагийн дотор 1 уутыг дахин ууна.
Бөөрний хөнгөн, дунд хэлбэрийн дутагдалтай өвчтөнд тунгийн тохируулга байхгүй. Бөөрний хүнд хэлбэрийн дутагдал эсвэл гемодиализтай өвчтөнд бэлдмэлийг хориглоно. Элэгний дутагдалтай өвчтөнд тунгийн тохируулга байхгүй.

Найрлага

Мэдээлэл байхгүй

Бүтээгдэхүүний анхааруулга

Хориглох заалт:
  Фосфомицин, найрлага дах бусад нэгдэлд мэдрэг нь ихэссэн
  Бөөрний хүнд хэлбэрийн дутагдал (креатинины клиренс <10 мл/мин), 12 хүртэлх насны хүүхдэд (3г тунгаар хэрэглэнэ); 5 хүртэлх насны хүүхдэд (2г тунгаар хэрэглэнэ); гемодиализ, сахараз/изомальтазын дутагдал, фруктоз үл тэвчил, глюкоз-галактозын мальабсорбцитой үед хориглоно.
Гаж нөлөө:
Фосфомицины нэг удаагийн хэрэглээнд хамгийн элбэг илрэх гаж нөлөө нь ходоод гэдэсний замын хямрал, ялангуяа суулгалт юм.