Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Аминокомплекс 250мл №1

Үнэ

28500 ₮
Хэрэглэх заалт : Цусан дахь уургийн хэмжээ багасах, тэжээлийн дутагдал,мэс заслын дараа аминхүчил нөхөн орлуулах зорилгоор хэрэглэнэ.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Хэрэглэх заалт :

Цусан дахь уургийн хэмжээ багасах, тэжээлийн дутагдал,мэс заслын дараа аминхүчил нөхөн орлуулах зорилгоор хэрэглэнэ.

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Тун ба хэрэглэх арга:

Насанд хүрэгсдэд: Хоногт дээд тал нь биеийн жинд нийт аминхүчлийн хэмжээ нь 1-1.5г/кг байхаар

тооцон венийн судсаар нэг минутанд 80-130 дусал орох хурдтайгаар хийнэ.

Найрлага

Мэдээлэл байхгүй

Бүтээгдэхүүний анхааруулга

Хориглох заалт:

1) Элэгний ком ;

2) Бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлт, цусан дахь азотын хэмжээ ихэссэн үед;

3) Азотын хэрэглээний хамааралтай бодисын солилцооны эмгэг ;

4) Уушигны хаван ;

5)Шээсний ялгаралт багасах, шээсгүйдэх ;

6) Цусан дахь натри, хлорын хэмжээ ихсэх буюу шүлтшилт ;

7) Гипотоник дегидратаци ;

8)Хүчилшилт, метилийн спиртийн хордлого;

9) Фруктоз-д төрөлхийн мэдрэг хүмүүс ;

10) Зүрхний шигдээсийн өгүүлэмжтэй өвчтөн;

11) Зүрхний тосгуур-ховдлын хориг, булчин сульдах эмгэг;

12) Зүрхний булчингийн шигдээсний өгүүлэмжтэй өвчтөнд тус тус хэрэглэхгүй.

Болгоомжлол

Дараах өвчтөнд онцгой болгоомжтой хэрэглэнэ:

1) Хүнд явцтай хүчилшилт;

2) Зүрхний үйл ажиллагааны зогсонгишилт дутмагшил ;

3) Натри хуримтлагдсанаас үүссэн хаван ;

4) Цусан дахь калийн хэмжээ ихсэх ;

5) Чихрийн бус шижин;

6) Элэг бөөрний эмгэгшил ;

7) Энэ бүтээгдхүүн нь сульфат агуулсан учир мэдрэмтгий бүлгийн хүмүүст харшлын урвал, түүнчлэн анафилактик шинж тэмдэг мөн амь насанд аюултай хүнд хэлбэрийн багтрааны тохиолдолын шалтгаан болж болзошгүй. Нийт хүн амын дунд сульфатад мэдрэг байх тохиолдлын тархалт мэдэгдээгүй буюу бага байх магадлалтай.Сульфатад мэдрэг байх нь багтраагүй хүмүүсээс илүү багтраатай хүмүүст олон ажиглагддаг.

Гаж нөлөө:

  • Хэт мэдрэгшилт:  Ховор тохиолдолд тууралт илрэх бөгөөд энэ тохиолдолд хэрэглэхийг зогсооно.
  • Хоол боловсруулах системийн талаас: Заримдаа дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж илэрч болно.
  • Цусны эргэлтийн системийн талаас: Зарим үед цээжээр эвгүйцэх, зүрх дэлсэх, зүрхний хэм олшрох,
  • цусны даралт ихсэх шинж ажиглагдаж болзошгүй.
  • Их хэмжээгээр богино хугацаанд тарих үед: Хүчилшилт үүсэж болзошгүй.

Бусад: Заримдаа халуурах, цусны судас даган өвдөх, чичрэх, толгой өвдөх, амьсгал өөрчлөгдөх,

амьсгал тасалдах, шок, гуурсан хоолой агчих болон шээсний зам агчих зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

Захын судасны тэлэгдэлт үүсэж болзошгүй.

Бодисын солилцооны дараах хүндрэл гарч болно:

Бодисын солилцооны хүчилшилт, фосфат багсах, шүлтших, цусанд сахар ихсэх, цусанд сахар огцом

багсах, осмотик диурез, шингэний дутагдал, элэгний фермент ихсэх, витамин дутагдах буюу илүүдэх,

электролитийн тэнцвэр алдагдах, хүүхдэд цусан дахь аммонийн хэмжээ ихсэх;

Бөөрний үйл ажиллагааны доройтолтой өвчтөнд цусан дах азот, мочевин ихсэх, ходоод гэдэсний замаас цус алдах эрсдэл нэмэгдэж болзошгүй;

Элэгний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд цусан дахь амин хүчлийн тэнцвэр алдагдах, бодисынсолилцооны шүлтшилт, цусан дахь азот ба аммоний хэмжээ ихсэх, баримжаа алдагдах, комд орох зэрэг шинж илэрч болзошгүй.

Анхаар:

1).Бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэх буюу электролитийн уусмалтай хамт хэрэглэж байгаа тохиолдолд электролитын тэнцвэрийг анхаарна.

2). Тунг хэтрүүлэн хэрэглэвэл бодисын солилцооны шүлтшилт үүснэ. Тиймээс бэлдмэлийг цууны хүчил агуулсан бэлдмэлтэй болгоомжтой хэрэглэнэ.

3).Бөөрний өвчин, уушигны өвчин, зүрхний хүнд хэлбэрийн өвчний өгүүлэмжтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэх ёстой бөгөөд биеийн жингийн шингэнийг орлохгүй гэдгийг анхаар.

4).Чихрийн шижинтэй өвчтөний цусан дах сахарыг тогтмол хянаж байх шаардлагатай.

Жирэмсэн үед хэрэглэх:

Жирэмсэн эхэд аюулгүй эсэх нь тогтоогдоогүй тул зөвхөн жирэмсэн эхэд үзүүлэх ашигтай үр нөлөө нь сөрөг нөлөөнөөсөө илүү шаардлагатай болсон үед л хэрэглэнэ.

Хэрэглэхдээ анхаарах зүйлс:

1) Энэхүү бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэх буюу электролит агуулсан уусмалтай хамт хэрэглэж байгаа тохиолдолд электролитийн тэнцвэрийг анхаарна.

2) Венийн судсанд аажим тарьж хэрэглэнэ. Түргэн таривал чичрэх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Түүнчлэн бөөрний шүүрлээр амин хүчлээ амархан алдаж болно.

3) Хүйтний улиралд бэлдмэлийг хэрэглэхийн өмнө түүний температурыг биеийн температуртай ижил болгож бүлээсгэнэ.

4) Бэлдмэлийг тарих явцад үжил үүсч болзошгүй тул савлалтын ариун чанар болон бүрэн бүтэн байдалд анхаарлаа хандуулах шаардлагатай.

5)Тунадас үүссэн болон өнгө өөрчлөгдсөн тохиолодолд хэрэглэж болохгүй. Бусад тариатай холивол тэр дор нь хурдан хугацаанд хэрэглэнэ. Хөргөгчинд 24 цагийн дотор хадгалж болно.

6) Талст үүссэн тохиолдолд 50-60⁰С хэм хүртэл халааж уусгаад дараа нь биеийн хэм хүртэл хөргөөд тарина.