Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Октретекс 0.1мг/мл-1мл №5

Үнэ

110000 ₮
Хэрэглэх заалт: – Акромегали (мэс засал, туяа эмчилгээний (эмчилгээний үр нөлөө илэртэл туяа эмчилгээний курс хооронд), дофамины рецепторын агонистын эмчилгээний үр нөлөө хангалтгүй байх, мэс засал эмчилгээний заалтгүй өвчтөн эсвэл мэс засал эмчилгээнээс татгалзсан өвчтөнд),– Ходоод, нарийн гэдэс, нойр булчирхайн дотоод шүүрэл ялгаруулагч хавдар (карциноид хавдар, ВИПома, глюкагонома, гастринома /Золлингер-Эллисоны хам шинж), инсулином, соматолиберином зэрэг хавдрын шинж тэмдгийг бууруулах, – ДОХ-той өвчтөний рефрактер хэлбэрийн суулгалт,– Нойр булчирхайд хийгдсэн хагалгааны хүндрэлээс урьдчилан сэргийлэх,– Элэгний хатууралтай өвчтөний улаан хоолой, ходоодны өргөссөн венийн судаснаас цус алдаж байгаа үед октреотидыг өвөрмөц эмчилгээтэй хавсарахад (жишээ нь дурангаар сорвижуулах эмчилгээ) цус алдалт, давтан цус алдалтаас урьдчилан сэргийлэхХэрэглэх арга,тун: Арьсан дор, судсанд, дуслаар.Акромегалийн үед – арьсан дор, эмчилгээний эхний тун 0,05-0,1 мг, 8 эсвэл 12 цагийн зайтайгаар тарина. Цаашид эмчилгээний тунг тогтоохдоо цусны сийвэнгийн ӨД-ын хэмжээг сар бүр тодорхойлсны үндсэн дээр (ӨД-ын зорилтот концентраци <2,5 нг/мл, ИТӨХЗ-1 хэвийн хэмжээнд) мөн эмнэл зүйн шинж тэмдэг, уг эмийн бэлдмэлийг даах чадвар зэргээс хамааруулан тогтооно. Ихэнх өвчтөнд хоногийн тохиромжтой тун нь 0,2-0,3 мг байдаг. Хоногийн дээд тун болох 1,5 мг/хоног гэсэн тунг хэтрүүлж болохгүй. Октреотидыг тогтвортой тунгаар хэрэглэдэг өвчтөнгүүдэд ӨД-ын шинжилгээг 6 сар тутамд хийх хэрэгтэй. Октреотид эмчилгээг 3 сар тасралтгүй хийсний дараа ӨД-ын хэмжээний бууралт, өвчний эмнэл зүйн сайжрал ажиглагдахгүй бол эмчилгээг зогсоох нь зүйтэй. Ходоод, нарийн гэдэс – нойр булчирхайн дотоод шүүрлийн хавдрын үед – арьсан дор, эмчилгээний эхний тун 0,05мг, хоногт 1-2 удаа. Цаашид, хүрсэн эмнэл зүйн үр нөлөө, хавдрын ялгаруулдаг дааврын (карцинойд дааврууд – 5-гидроксииндолцууны хүчлийн бөөрөөр ялгаралтанд нөлөөлөх) концентрацид нөлөөлөх нөлөө, эмийн бэлдмэлийг даах чадвар зэргээс хамаараад бэлдмэлийн тунг аажим 0,1-0,2мг, хоногт 3 удаа болгож нэмэгдүүлж болно. Зарим тохиолдолд илүү өндөр тун шаардлагатай болж болзошгүй. Уг эмийн бэлдмэлийн дэмжих тунг хүн бүрт тохируулан сонгох нь зүйтэй. Карциноид хавдрын үед октреотид эмчилгээ хийхдээ хамгийн дээд даах тунгаар 1 долоо хоногт эмчилгээний үр нөлөө үзүүлэхгүй бол эмчилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагагүй. ДОХ-той өвчтөнд рефрактер хэлбэрийн суулгалтын үед – эмчилгээний эхлэх тун 0,1 мг/хоног, хоногт 3 удаа, арьсан дор хийнэ. Хэрэв эхний долоо хоногийн эмчилгээний дараа суулгалт намжихгүй бол тунг хүн бүрт тохируулан 0,25 мг хоногт 3удаа хүртэл нэмэгдүүлнэ (эмийн бэлдмэлийн даах чадвар хэвийн үед). Октреотид эмчилгээг хийсэн эхний 7 хоногт (0,25 мг өдөрт 3 тунгаар) эмчилгээний үр нөлөө илэрч эмнэл зүйн сайжрал авахгүй бол эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагагүй. Нойр булчирхайн мэс заслын хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд – лапоротоми хийхээс 1 цагийн өмнө эхний тунг 0,1 мг-аар арьсан дор, хагалгааны дараа 0,1 мг-аар хоногт 3 удаа, 7 хоногийн турш тарина. Ходоод, улаан хоолойн өргөссөн венийн судаснаас цус алдсан тохиолдолд – 0,025 мг/цаг хурдаар судсаар, дуслаар 5 хоногийн турш хийнэ. Тусгай бүлгийн өвчтөнЭлэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд эмчилгээний дэмжих тунг тохируулахыг зөвлөдөг.Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд октреотидын тунг дахин тохируулах шаардлагагүй.Эмийн бэлдмэлийг хэрэглэх дүрэмАрьсан дор тарихОктреотид эмчилгээг бие даан хийдэг өвчтөнгүүд эмч болон сувилагчаас яаж хийх талаар дэлгэрэнгүй зааварчилгаа авах нь зүйтэй.Хэрэглэхийн өмнө уусмалыг тасалгааны температурт хүртэл бүлээсгэнэ, ингэснээр тарилгын хэсэг газарт таагүй мэдрэмж төрөхөөс урьдчилан сэргийлнэ. Бэлдмэлийг нэг газар ойр ойрхон давтамжтай тарихгүй байх хэрэгтэй. Тариаг яг хийхийн өмнө ампулыг нээж, хэрэглээгүй үлдсэн уусмалыг хаяна. Судсаар, дуслаар тарихОктреотидыг судсаар, дуслаар тарих шаардлагатай үед 0,1мг идэвхитэй үйлчлэгч бодис агуулсан ампул дах агууламжийг 60мл 0,9% натри хлоридын уусмалд уусгана. Октреотид нь 0,9% натри хлорид эсвэл 5% декстрозын уусмалд 25ºС-ээс бага температурт 24 цагийн турш физик болон химийн шинж чанараа тогтвортой хадгалдаг. Гэхдээ октреотид нь глюкозын солилцоонд нөлөөлж болзошгүй учраас 0,9% натри хлоридын уусмал ашиглах нь зүйтэй.Судсаар тарихын өмнө уг бэлдмэлийг сайтар ажиглаж, уусмалын өнгө хувирсан эсэх, гадны хольц бий эсэхийг сайтар хянах хэрэгтэй.Бичил биетний бохирдол болохоос хамгаалах үүднээс шингэлж найруулсан уусмалыг бэлтгэсний дараа шууд хэрэглэх хэрэгтэй. Хэрэв бэлдмэлийг шууд хэрэглэхгүй бол 2-8ºС-д хадгална. Хэрэглэхийн өмнө бэлдмэлийг тасалгааны температурт бүлээсгэнэ. Бэлдмэлийг шингэлэх, хөргөгчинд хадгалах, судсаар тарих нийт хугацаа 24 цагаас хэтэрч болохгүй.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Хэрэглэх заалт:
– Акромегали (мэс засал, туяа эмчилгээний (эмчилгээний үр нөлөө илэртэл туяа эмчилгээний курс хооронд), дофамины рецепторын агонистын эмчилгээний үр нөлөө хангалтгүй байх, мэс засал эмчилгээний заалтгүй өвчтөн эсвэл мэс засал эмчилгээнээс татгалзсан өвчтөнд),
– Ходоод, нарийн гэдэс, нойр булчирхайн дотоод шүүрэл ялгаруулагч хавдар (карциноид хавдар, ВИПома, глюкагонома, гастринома /Золлингер-Эллисоны хам шинж), инсулином, соматолиберином зэрэг хавдрын шинж тэмдгийг бууруулах,
– ДОХ-той өвчтөний рефрактер хэлбэрийн суулгалт,
– Нойр булчирхайд хийгдсэн хагалгааны хүндрэлээс урьдчилан сэргийлэх,
– Элэгний хатууралтай өвчтөний улаан хоолой, ходоодны өргөссөн венийн судаснаас цус алдаж байгаа үед октреотидыг өвөрмөц эмчилгээтэй хавсарахад (жишээ нь дурангаар сорвижуулах эмчилгээ) цус алдалт, давтан цус алдалтаас урьдчилан сэргийлэх
Хэрэглэх арга,тун:
Арьсан дор, судсанд, дуслаар.
Акромегалийн үед – арьсан дор, эмчилгээний эхний тун 0,05-0,1 мг, 8 эсвэл 12 цагийн зайтайгаар тарина. Цаашид эмчилгээний тунг тогтоохдоо цусны сийвэнгийн ӨД-ын хэмжээг сар бүр тодорхойлсны үндсэн дээр (ӨД-ын зорилтот концентраци <2,5 нг/мл, ИТӨХЗ-1 хэвийн хэмжээнд) мөн эмнэл зүйн шинж тэмдэг, уг эмийн бэлдмэлийг даах чадвар зэргээс хамааруулан тогтооно. Ихэнх өвчтөнд хоногийн тохиромжтой тун нь 0,2-0,3 мг байдаг. Хоногийн дээд тун болох 1,5 мг/хоног гэсэн тунг хэтрүүлж болохгүй. Октреотидыг тогтвортой тунгаар хэрэглэдэг өвчтөнгүүдэд ӨД-ын шинжилгээг 6 сар тутамд хийх хэрэгтэй. Октреотид эмчилгээг 3 сар тасралтгүй хийсний дараа ӨД-ын хэмжээний бууралт, өвчний эмнэл зүйн сайжрал ажиглагдахгүй бол эмчилгээг зогсоох нь зүйтэй. Ходоод, нарийн гэдэс – нойр булчирхайн дотоод шүүрлийн хавдрын үед – арьсан дор, эмчилгээний эхний тун 0,05мг, хоногт 1-2 удаа. Цаашид, хүрсэн эмнэл зүйн үр нөлөө, хавдрын ялгаруулдаг дааврын (карцинойд дааврууд – 5-гидроксииндолцууны хүчлийн бөөрөөр ялгаралтанд нөлөөлөх) концентрацид нөлөөлөх нөлөө, эмийн бэлдмэлийг даах чадвар зэргээс хамаараад бэлдмэлийн тунг аажим 0,1-0,2мг, хоногт 3 удаа болгож нэмэгдүүлж болно. Зарим тохиолдолд илүү өндөр тун шаардлагатай болж болзошгүй. Уг эмийн бэлдмэлийн дэмжих тунг хүн бүрт тохируулан сонгох нь зүйтэй. Карциноид хавдрын үед октреотид эмчилгээ хийхдээ хамгийн дээд даах тунгаар 1 долоо хоногт эмчилгээний үр нөлөө үзүүлэхгүй бол эмчилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагагүй.
ДОХ-той өвчтөнд рефрактер хэлбэрийн суулгалтын үед – эмчилгээний эхлэх тун 0,1 мг/хоног, хоногт 3 удаа, арьсан дор хийнэ. Хэрэв эхний долоо хоногийн эмчилгээний дараа суулгалт намжихгүй бол тунг хүн бүрт тохируулан 0,25 мг хоногт 3удаа хүртэл нэмэгдүүлнэ (эмийн бэлдмэлийн даах чадвар хэвийн үед). Октреотид эмчилгээг хийсэн эхний 7 хоногт (0,25 мг өдөрт 3 тунгаар) эмчилгээний үр нөлөө илэрч эмнэл зүйн сайжрал авахгүй бол эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагагүй.
Нойр булчирхайн мэс заслын хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд – лапоротоми хийхээс 1 цагийн өмнө эхний тунг 0,1 мг-аар арьсан дор, хагалгааны дараа 0,1 мг-аар хоногт 3 удаа, 7 хоногийн турш тарина.
Ходоод, улаан хоолойн өргөссөн венийн судаснаас цус алдсан тохиолдолд – 0,025 мг/цаг хурдаар судсаар, дуслаар 5 хоногийн турш хийнэ.
Тусгай бүлгийн өвчтөн
Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд эмчилгээний дэмжих тунг тохируулахыг зөвлөдөг.
Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд октреотидын тунг дахин тохируулах шаардлагагүй.
Эмийн бэлдмэлийг хэрэглэх дүрэм
Арьсан дор тарих
Октреотид эмчилгээг бие даан хийдэг өвчтөнгүүд эмч болон сувилагчаас яаж хийх талаар дэлгэрэнгүй зааварчилгаа авах нь зүйтэй.
Хэрэглэхийн өмнө уусмалыг тасалгааны температурт хүртэл бүлээсгэнэ, ингэснээр тарилгын хэсэг газарт таагүй мэдрэмж төрөхөөс урьдчилан сэргийлнэ. Бэлдмэлийг нэг газар ойр ойрхон давтамжтай тарихгүй байх хэрэгтэй. Тариаг яг хийхийн өмнө ампулыг нээж, хэрэглээгүй үлдсэн уусмалыг хаяна.
Судсаар, дуслаар тарих
Октреотидыг судсаар, дуслаар тарих шаардлагатай үед 0,1мг идэвхитэй үйлчлэгч бодис агуулсан ампул дах агууламжийг 60мл 0,9% натри хлоридын уусмалд уусгана. Октреотид нь 0,9% натри хлорид эсвэл 5% декстрозын уусмалд 25ºС-ээс бага температурт 24 цагийн турш физик болон химийн шинж чанараа тогтвортой хадгалдаг. Гэхдээ октреотид нь глюкозын солилцоонд нөлөөлж болзошгүй учраас 0,9% натри хлоридын уусмал ашиглах нь зүйтэй.
Судсаар тарихын өмнө уг бэлдмэлийг сайтар ажиглаж, уусмалын өнгө хувирсан эсэх, гадны хольц бий эсэхийг сайтар хянах хэрэгтэй.
Бичил биетний бохирдол болохоос хамгаалах үүднээс шингэлж найруулсан уусмалыг бэлтгэсний дараа шууд хэрэглэх хэрэгтэй. Хэрэв бэлдмэлийг шууд хэрэглэхгүй бол 2-8ºС-д хадгална. Хэрэглэхийн өмнө бэлдмэлийг тасалгааны температурт бүлээсгэнэ. Бэлдмэлийг шингэлэх, хөргөгчинд хадгалах, судсаар тарих нийт хугацаа 24 цагаас хэтэрч болохгүй.

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Хэрэглэх заалт

  1. Акромегали (мэс засал, туяа эмчилгээний (эмчилгээний үр нөлөө илэртэл туяа эмчилгээний курс хооронд), дофамины рецепторын агонистын эмчилгээний үр нөлөө хангалтгүй байх, мэс засал эмчилгээний заалтгүй өвчтөн, мэс засал эмчилгээнээс татгалзсан өвчтөнд),
  2. Ходоод нарийн гэдэс-нойр булчирхайн дотоод шүүрлийн тогтолцооны шүүрэл ялгаруулагч хавдар (карциноид хам шинж бүхий карциноид хавдар, ВИПома, глюкагонома, гастринома/Золлингер-Эллисоны хам шинж), инсулином, соматолиберином зэрэг хавдрын шинж тэмдгийг бууруулах,
  3. ДОХ-той өвчтөний рефрактер хэлбэрийн суулгалт,
  4. Нойр булчирхайд хийгдсэн хагалгааны хүндрэлээс урьдчилан сэргийлэх,
  5. Элэгний хатууралтай өвчтөний улаан хоолой, ходоодны өргөссөн венийн судаснаас цус алдаж байгаа үед октреотидыг өвөрмөц эмчилгээтэй хавсарахад (жишээ нь дурангаар сорвижуулах эмчилгээ) цус алдалт,давтан цус алдалтаас урьдчилан сэргийлэх,

Найрлага

Нэг ампул/нэг тариурын найрлага:

Үйлчлэгч бодисууд: октреотид ацетат (октреотидод тооцоолсон тун) -0,1мг

Туслах бодисууд:  маннитол – 45мг, сүүний хүчил -3,4мг, гидрокарбонат натри – рН3,9-4,5 хүртэл, тарилгын уусмал -1мл хүртэл.

Бүтээгдэхүүний анхааруулга

Эмийн бэлдмэлийг хэрэглэх дүрэм

Арьсан дор тарих

Октреотид эмчилгээг бие даан хийдэг өвчтөнгүүд эмч болон сувилагчаас яаж хийх талаар дэлгэрэнгүй зааварчилгаа авах нь зүйтэй.

Хэрэглэхийн өмнө уусмалыг тасалгааны температурт хүртэл бүлээсгэнэ, ингэснээр тарилгын хэсэг газарт таагүй мэдрэмж төрөхөөс урьдчилан сэргийлнэ. Бэлдмэлийг нэг газар ойр ойрхон давтамжтай тарихгүй байх хэрэгтэй. Тариаг яг хийхийн өмнө ампулыг нээнэ: хэрэглээгүй үлдсэн уусмалыг хаяна.

Судсаар, дуслаар тарих

Октреотидыг судсаар, дуслаар тарих шаардлагатай үед 0,1мг идэвхитэй үйлчлэгч бодис агуулсан ампул дахь агууламжийг 60мл 0,9% натри хлоридын уусмалд уусгана. Октреотид нь 0,9% натри хлорид эсвэл 5% декстрозын уусмалд 25ºС-ээс бага температурт 24 цагийн турш физик болон химийн шинж чанараа тогтвортой хадгалдаг. Гэхдээ октреотид нь глюкозын солилцоонд нөлөөлж болзошгүй учраас 0,9% натри хлоридын уусмал ашиглах нь зүйтэй.

Судсаар тарихын өмнө уг бэлдмэлийг сайтар ажиглаж, уусмалын өнгө хувирсан эсэх, гадны хольц бий эсэхийг сайтар хянах хэрэгтэй.

Бичил биетний бохирдол болохоос хамгаалах үүднээс шингэлж найруулсан уусмалыг бэлтгэсний дараа шууд хэрэглэх хэрэгтэй. Хэрэв бэлдмэлийг шууд хэрэглэхгүй бол 2-8ºС-д хадгална. Хэрэглэхийн өмнө бэлдмэлийг тасалгааны температурт бүлээсгэнэ. Бэлдмэлийг шингэлэх, хөргөгчинд хадгалах, судсаар тарих нийт хугацаа 24 цагаас хэтэрч болохгүй.