Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Кетонал дуо 150мг №30

Үрэвслийн эсрэг эм

Үнэ

23500 ₮
Кетонал Дуо бэлдмэл нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах,  халуун бууруулах үйлдэлтэй стероид бус хэрэхийн эсрэг эм юм. Түүнийг зарим өвдөлтийн хам шинжийн үед  өвдөлт намдаах зорилгоор болон үрэвсэлт, сөнөрөлт, бодисын солилцооны хэрэх өвчний эмчилгээнд хэрэглэнэ.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Төлбөрийн сонголт

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЭДЭЭЛЭЛ ТҮЛХҮҮР ҮГС АСУУЛТ, ХАРИУЛТ
БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР

Кетонал Дуо бэлдмэл нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах,  халуун бууруулах үйлдэлтэй стероид бус хэрэхийн эсрэг эм юм. Түүнийг зарим өвдөлтийн хам шинжийн үед  өвдөлт намдаах зорилгоор болон үрэвсэлт, сөнөрөлт, бодисын солилцооны хэрэх өвчний эмчилгээнд хэрэглэнэ.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Бэлдмэлийг ууж хэрэглэнэ. Хооллох үед болон хоолны дараа  100мл-с багагүй хэмжээний ус болон сүүгээр даруулж хэрэглэнэ. Бүрээсийг хазаж зажилж хэрэглэж болохгүй.

Бэлдмэлийг хамгийн бага эмчилгээний тунгаар, өвчний шинж тэмдгийг арилгахад шаардагдах хамгийн бага хугацаагаар хэрэглэжгаж нөлөөг нь багасгаж болно.

Зөвлөж буй тун:

Насанд хүрэгсэд ба 15-аас дээш насны хүүхэд:

Ердийн тун нь Кетонал Дуо 1 бүрээсийг (150мг кетопрофен) хоногт 1 удаа хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Бүрээс бүрд 150мг кетопрофен чөлөөлөгдөлтийг нь сайжруулсан мөхлөг хэлбэрээр агуулагдана.

Туслах бодис:

Бүрээсийн агууламж: бичил талст целлюлоза, лактозын моногидрат, повидон, натрийн кроскармеллоза, полисорбат 80, Эудрагит RS 30D (30% аминометакрилатын сополимерын дисперс (Б тип)), Эудрагит RL 30D (30% аминометакрилатын сополимерын дисперс (A тип)), триэтилцитрат, тальк, шар төмрийн исэл Е172, усгүй коллоид кремнийн хоёрч исэл; бүрээсийн бүрхүүл: царцмаг, индиготин Е132, титанийн хоёрч исэл Е171.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АНХААРУУЛГА

Цээрлэлт:

·         Кетопрофен болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодист хэт мэдрэг хүмүүс

·         Кетопрофен болон үйлчлэгч бодистой төстэй  бэлдмэл (стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл буюу салицилат (ацетилсалицилын хүчил)) хэрэглэсний дараа бронхын багтраа, чонон хөрвөс, бронхын агчил,  хамрын салст бүрхүүлийн үрэвсэл буюу харшлын урвал илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс;  хүнд явцтай анафилаксын урвал (ховор тохиолдолд үхэлд хүргэх) илэрч байсан өвчтөн (гаж нөлөө гэсэн хэсгийг үз)

·         Хүнд явцтай зүрхний дутагдал

·         Гол судас ба титэм судас холбох хагалгаа хийх үеийнмэс заслын дараах өвдөлтийн эмчилгээ

·         Архаг явцтай хоол боловсруулах замын хямралын өгүүлэмжтэй өвчтөн

·         Идэгдмэл шархлааны сэдрэлийн үе, түүнчлэн ходоод гэдэсний цус алдалт, шархлаа, цооролтын өгүүлэмжтэй хүмүүс

·         Цус алдахад өртөмхий байдал

·         Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт

·         Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт

·         Жирэмсний сүүлийн 3 сар (жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ гэсэн хэсгийг үз)

·         15 хүртэл насны хүүхэд

 

Онцгойанхааруулгабаболгоомжлол

Стероид бус үрэвслийн эсрэг эмтэй (ЦОГ-2 ферментийг сонгомлоор хориглогч эм орнохамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Өндөр настай хүмүүст стероид бус үрэвслийн эсрэг эмийн гаж нөлөө илүү үүсдэг бөгөөд ялангуяа ходоод гэдэсний цус алдалт ба цооролт (үхэлд хүргэж болох) илэрнэ. (хэрэглэх арга, тун гэсэн хэсгийг үз).

СҮҮЛД ҮЗСЭН БҮТЭЭГДЭХҮҮН