Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Нейрорубин 100мг+100мг+1мг-3мл №5

Үнэ

30000 ₮

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Мэдээлэл байхгүй

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Нейрорубин нь мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг 3 витаминыг өндөр тунгаар агуулна. Эдгээр витаминууд нь мэдрэлийн эсийн бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Уг витаминуудын дутагдлын үед захын мэдрэл үрэвсэж цаашдаа тэдгээрийн үйл ажиллагаа алдагдана. Дээрх витаминуудыг өндөр тунгаар зэрэг хэрэглэхэд өвдөлт намдаах үйлдэл илэрнэ.

Найрлага

1 ампулд (3мл уусмал):

Үйлчлэгч бодис:тиамины мононитрат (витамин В1) 100мг пиридоксины гидрохлорид (витамин В6) 100мг, цианокоболамин (витамин В12) 1мг

Туслах бодис:калийн цианид, бензилын спирт, тарилгын ус тус тус агуулагдана.

Бүтээгдэхүүний анхааруулга

Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед арьсны урвал (загатнах, чонон хөрвөс, батга), айж түгшүүрлэх, дотор муухайрах, хоолойн дээр юм тээглэх, чичигнэх, нүүр улайх, толгой эргэх зэрэг шинж ажиглагдана. Ийм шинж илрэх эрсдэл бүхий өвчтөнүүдэд тиамин агуулсан бэлдмэлийг булчинд давтан тарьсны дараа ховор тохиолдолд хэсэг газар анафилаксын урвал илэрнэ. Энэ үед глюкокортикоидууд ба гистамины эсрэг эм хэрэглэнэ.

Цээрлэлт: Нейрорубиныг хайрст үлд өвчтэй хүмүүст хэрэглэхгүй. Мөн бэлдмэл батгаших өвчний явцыг хүндрүүлж болзошгүй. Нейрорубиныг бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, харшлын диатез, хүүхэд, жирэмсэн ба хөхүүл үед тус тус хэрэглэхгүй.

Эмийн харилцан үйлчлэл: Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж байгаа бол Нейрорубиныг хэрэглэхээс өмнө эмчдээ мэдэгдээрэй. Витамин В6-г өндөр тунгаар хэрэглэж байгаа үед паркинсоны өвчний эмчилгээнд хэрэглэдэг леводопа бэлдмэлийн үйлдэл багасаж болно. Изониазидын хортой нөлөө ихсэж болзошгүй. Тиосемикарбазоны уламжлалын бэлдмэл ба 5-флуроурацил нь витамин В1-ын эсрэг нөлөөлж үйлдлийг нь сулруулна. Витамин В6 нь альтретамины (хавдрын эсрэг эм) үйлдлийг сулруулна.

Онцгой анхааруулга! Эмчилгээний явцад харшлын урвал ажиглагдаж болно. Хэрэв та ямар нэгэн эм хэрэглэж байгаа, харшилд өртөмтгий, бусад өвчнөөр өвдөж байгаа бол энэ тухайгаа эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.

Автомашин жолоодох болон механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Автомашин жолоодох болон механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөөг бүрэн судлаагүй боловч энэ үед болгоомжтой хэрэглэнэ.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Бэлдмэлийг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэхэд захын мэдрэх мэдрэлийн эмгэг үүсэх ба эмчилгээг зогсооход аяндаа арилна.

 

Кумданг тариатай хавсарч хэрэглэж болохуу

сайн байна уу 1800-1883 утсаар холбогдоорой.

Кумданг тариатай хавсарч хэрэглэж болохуу

сайн байна уу 1800-1883 утсаар холбогдоорой.

Бусад аптект 18000₮ гэж байхад танайх яагаад ийм үнэтэй бдагийн бэ?

Сайн байна уу Айвико интернэйшнл компаний Нейрорубин 2мл 5 ампул нь 10600 төгрөгөөр зарагддаг. Баярлалаа

сайн байна уу эмч нейрорубин бичиж ѳгсиймаа эмийн санч нейромидин гээд тарий мѳн гээд ѳгсѳн байхын энэ 2 адилхан тариа юу эсвэл ондоо юу хариу баярлалаа

Сайн байна уу?Найрлага нь өөр ,үйлчилгээ нь мөн өөр эмнүүд байна.Эмчийнхээ заавраар зөв эмээ хэрэглээрэй.Баярлалаа.

Судасаар хийж болохуу

Сайн байна уу,болохгүй.Баярлалаа.

Хөхүүл 7 сартай хэрэглэх шаардлагатай үед хэргэлж болох уу?

эмчийн заалтаар хийж болноо баярлалаа

Сайн байна уу? Швейцарынх байдаг гэнэ. Хаанаас авч болох вэ

Сайн байна уу,та бусад эмийн сангуудаас асуугаарай.Баярлалаа

судсаар хийж болохуу

Зөвхөн булчинд тарина. Баярлалаа

Энэ эмний 2мл тэй нь танайд бий юу?

сайн байна уу? Зарим салбараар байна. баярлалаа

Энэ эмний 2мл тэй нь танайд бий юу?

сайн байна уу Нейрорубин 100мг+100мг+1мг-3мл №5 Тарилгын уусмал - Acino Kaz LLP байна.баярлалаа