Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Гидгоркаллойд+поам наалт 20х20см (HD21EN09 цооролт, түлэнхийн наалт)

Үнэ

25000 ₮
Нойтон шархыг эдгээх нь онолын хувьд гидроколлоид наалтны материалын гидрофилны мөхлөгүүд нь шархны үрэвслийн шингэнийг шингээж авдаг ба гидроколлоидын гель наалт нь шархны гадаргууг удаан хугацааны туршид чийгтэй хэвээр нь хадгалж , шархны гадаргуу дээр нимгэн бүрхүүл үүсгэж шархыг зовиур, сорви багатай эдгээдэг. Гидроколлоид гель наалт нь шархан дээр наалддаггүй давуу талтай. Бүтээгдэхүүний давуу тал : 1. Нимгэн, тунгалаг шинж чанартай гидроколлоид наалт нь шархны төлөв байдлыг наалтны гадна талаас нь харж хянахад тохиромжтой . 2. Наалтны цавуутай ирмэгүүд нь өвөрмөц нимгэн байдаг ба энэ нь шингэнийг шингээх чанарыг дээшлүүлдэг. 3. Гидроколлоид наалт шархны үрэвслийн шингэнийг шингээх үед шархны гадаргуу дээр гель бүрхүүл үүсдэг ба үүнийг эмнэлгийн практикт хиймэл арьс гэж нэрэлдэг. Ингэж бүрэлдсэн бүрхүүл нь гидроколлоид наалтыг шархнаас наалдацгүйгээр салгаж авахад хялбар болгодог. Иймээс шархны өвдөлт буурч хоѐрдогч өвдөлт үүсдэггүй давуу талтай. 4. Шархны шингэнийг богино хугацаанд өөртөө татаж шингээдгээрээ онцлог. Хэрэглээ : 1. 1 ба 2-р зэргийн хэвтрийн цооролтоос сэргийлэх болон эмчлэх зорилгоор 2. 2-р зэргийн түлэнхийн эмчилгээ, арьсны доноруудад хэрэглэнэ. 3. Арьсны өнгөн хэсгийн бүх төрлийн шарх , косметик шархыг эмчлэхэд хэрэглэнэ. 4. Архаг шархны эпителжих үйл явцыг сайжруулахад хэрэглэнэ. 5. Венийн судасны үрэвслийн эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтйин үед хэрэглэнэ. 6. Удаан эдгэрдэг шарханд хэрэглэнэ. Халдварын гаралтай шарханд хэрэглэхгүй. 

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Нойтон шархыг эдгээх нь онолын хувьд гидроколлоид наалтны материалын гидрофилны мөхлөгүүд нь шархны үрэвслийн шингэнийг шингээж авдаг ба гидроколлоидын гель наалт нь шархны гадаргууг удаан хугацааны туршид чийгтэй хэвээр нь хадгалж , шархны гадаргуу дээр нимгэн бүрхүүл үүсгэж шархыг зовиур, сорви багатай эдгээдэг. Гидроколлоид гель наалт нь шархан дээр наалддаггүй давуу талтай. 

Бүтээгдэхүүний давуу тал : 1. Нимгэн, тунгалаг шинж чанартай гидроколлоид наалт нь шархны төлөв байдлыг наалтны гадна талаас нь харж хянахад тохиромжтой . 2. Наалтны цавуутай ирмэгүүд нь өвөрмөц нимгэн байдаг ба энэ нь шингэнийг шингээх чанарыг дээшлүүлдэг. 3. Гидроколлоид наалт шархны үрэвслийн шингэнийг шингээх үед шархны гадаргуу дээр гель бүрхүүл үүсдэг ба үүнийг эмнэлгийн практикт хиймэл арьс гэж нэрэлдэг. Ингэж бүрэлдсэн бүрхүүл нь гидроколлоид наалтыг шархнаас наалдацгүйгээр салгаж авахад хялбар болгодог. Иймээс шархны өвдөлт буурч хоѐрдогч өвдөлт үүсдэггүй давуу талтай. 4. Шархны шингэнийг богино хугацаанд өөртөө татаж шингээдгээрээ онцлог.


 Хэрэглээ : 1. 1 ба 2-р зэргийн хэвтрийн цооролтоос сэргийлэх болон эмчлэх зорилгоор 2. 2-р зэргийн түлэнхийн эмчилгээ, арьсны доноруудад хэрэглэнэ. 3. Арьсны өнгөн хэсгийн бүх төрлийн шарх , косметик шархыг эмчлэхэд хэрэглэнэ. 4. Архаг шархны эпителжих үйл явцыг сайжруулахад хэрэглэнэ. 5. Венийн судасны үрэвслийн эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтйин үед хэрэглэнэ. 6. Удаан эдгэрдэг шарханд хэрэглэнэ. Халдварын гаралтай шарханд хэрэглэхгүй. 

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Хэрэглэх арга болон анхааруулга: 1. Шархыг изотоник ариун уусмалаар (0.9% NaCl ) угааж, наалтыг хэрэглэхээс өмнө шархыг хуурайшуулна. 2. Гидроколлоид наалт шархны ирмэгээс 2см – р том байх ѐстой ба шархыг бүрэн хучсан эсэхийг нягтлан шалгана. 3. Хэрэв шарх 5мм – с гүн бол шархыг тохирожмтой материалаар ( цавуугүй фоам наалт ) дүүргэж дараа наалтыг хэрэглэнэ. 4. Маш их үрэвслийн шингэнтэй шарханд хэрэглэхгүй. 5. Наалт цагаан өнгөтэй болж хөөсөн бол наалтыг даруй сольно. 6. Гидроколлоид наалтыг хэрэглэж эхлэх үед шархны хэмжээ томорч болох ба энэ нь хэвийн үзэгдэл юм. 7. Шархны гадаргуу дээрх гель нь гидроколлоид наалтны молекул болон үрэвслийн шингэний холимгоос үүсдэг. Энэ нь идээт шингэн шиг харагддаг учраас шарх идээлж байна гэж буруу ойлгох нь бий. Үүнийг ариун изотоник уусмалаар угааж цэвэршүүлнэ. 8. Наалт наасны дараа шархнаас зарим үед эвгүй үнэр гарвал наалтыг авч ариун изотоник уусмалаар угааж цэвэршүүлнэ. 9. Наалтанд ямар нэг урагдал үүссэн бол шууд солих хэрэгтэй. 10. Гидроколлоид наалтыг 2-5 өдөр болоод сольно. Энэ хугацаанд өөрсдөө шархны байдлаа хянаж ойрхон сольж болно. 

Найрлага

Мэдээлэл байхгүй

Бүтээгдэхүүний анхааруулга

Анхааруулга: Наалтыг хэрэглэхээс өмнө шархыг ариун уусмалаар цэвэрлэж, хуурайшуулсны дараа наалтаа тавьж хэрэглэнэ. Наалтыг тавих үед пинцевт ашиглах нь зүйтэй. Нарны тусгалаас хол, хуурай сэрүүн газар хадгална. Халдварын гаралтай шархан дээр хэрэглэхгүй.